Гэртээ засвар хийхдээ мөнгөө хэмнэж байгаа нэрийдлээр бидний гаргадаг хамгийн том 8 алдаа

4

Засвар – цаг хугацааны ч хувьд, мөнгөний ч хувьд зарлага ихтэй ажил. Гэхдээ л гэр орноо тав тухтай болгохын тулд багахан мөнгөөр засвар хийхийг бид хичээдэг. Одоо цагт засварыг боломжийн үнээр хийхэд болохгүй зүйл алга, барилгын материалын сонголт хямдаас эхлээд үнэтэй нь байна. Гэхдээ хэмнэлт гаргасан зүйл дээр дараа нь илүү их мөнгө төлөхөд хүргэдгийг мартаж болохгүй. Чанаргүй материалаар гүйцэтгэсэн дотоод засал чимэглэл – ганц биш удаа дахин засвар хийх л ажил болно шүү. Гэхдээ энэ нь зөвхөн санхүүгийн муу үр дагавартай байгаад зогсохгүй. Жишээ нь, чанаргүй материалаар хийсэн вакум цонх харшлын эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй бүр амьсгалын багтраа өвчин хүртэл үүсгэдэг гэдгийг мэдэх үү?

Энэ мэт алдаа гаргахаас зайлсхийцгээе, тиймийн тулд чухам ямар материалд илүү мөнгө төлөхөөс татгалзах ёсгүй вэ?

Шал

© depositphotos © depositphotos

Чанартай шал сонгох эхний шалтгаан бол – хямдхан хувилбар нь асуудалд хүргэх магадлал өндөр. Шал худалдаж авахаасаа өмнө ямар өрөөнд зориулж байгаа билээ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.

Хэрвээ гал тогоо, коридор, угаалгын эсвэл ариун цэврийн өрөөний шал бол ламинатан шалнаас илүүтэй плитан шал сонгоно. Ус алдсан тохиолдолд ламинатан шалыг дахин солихоос өөр аргагүйд хүрдэг. Харин зочны болон унтлагын өрөөнд сайн чанарын ламинат эсвэл линолеум шал зохимжтой. Энэ хоёр төрлийн шал эдэлгээ даах тал дээр бараг ялгаа байхгүй.

 

Ханын цаас эсвэл өөр бусад төрлийн гадаргуу

© depositphotos © depositphotos © depositphotos

Хэмнэлттэй засвар хийж байгаа ч гэсэн дизайнерууд ханаа будах эсвэл өндөр зэрэглэлийн ханын цаас наахыг санал болгодог. Сайн будаг нь хананд жигд будагдана мөн тогтоц сайтай, тийм учраас зардал ч бага гарна, харин үнэтэй ханын цаасны хувьд – наахад агаар орж товойхгүй жигд наалддаг байна.

Сайн чанарын ханын будагны давуу тал нь мөн эдэлгээ даах чадвартай. Нарны гэрэлд өнгөө алдах нь бага буюу өнгөө удаан хадгалж чаддаг байна. Үүнээс гадна харшлын эсрэг гэдгийг мартаж болохгүй. Үнэтэй ханын цаас нь харин хуулахад багагүй хүндрэлтэй – супер бат бөх учир салгахад үнэхээр хэцүү.

 

Паар

© depositphotos © depositphotos

Хэрвээ халаалт ирсэн үед засвар хийж байгаа бол ажлаа их хөнгөвчилж байна гэсэн үг: паар үүргээ аль хэр сайн гүйцэтгэж байгааг дор нь мэдэх боломжтой. Хэрвээ та засвараа дулааны улиралд хийж байгаа бол сайн чанарын паар худалдаж авахыг зөвлөж байна.

Орчин үеийн сайн чанарын паарнууд өөр дээрээ тохируулгатай болсон – өөрт тохиромжтой хэмийг тохируулахад тусална.

 

Сантехник

© depositphotos © depositphotos

Чанаргүй суултуур хэдэн жилийн дараанаас эд ангиараа муудаж эхэлдэг, эрэг боолт нь зэвэнд идэгдэнэ, бочки нь хагарах зэрэг доголдлууд илэрдэг. Зарим нэг далд эд анги ямар ч засвар авахгүй. Харин үнэтэй  суултуурыг нянгаас хамгаалах тустай гадаргуугаар бүрсэн байдаг давуу талтай.

 

Ус зайлуулах хоолой болон агааржуулагч

© depositphotos

Инженерийн тоног төхөөрөмж дээр хэмнэлт гаргасан алдаа тэр даруйдаа мэдэгдэхгүй. Энэ тал дээр мэргэжлийн хүний тусламж авах нь зүйтэй, тэд ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг зөвлөж чиглүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр хөрш рүүгээ ус алдах магадлал эрс буурахын зэрэгцээ таны засварын ажил ч талаар өнгөрөхгүй. Харамсалтай нь орчин үеийн барилгууд тэр болгон чийг гадагшлуулах төхөөрөмжийг суурилуулахгүй байна, байрны эзэд өөрсдөө учраа олог гэж боддог бололтой.

Мөн агааржуулагчийг зайлшгүй хийх ёстой. Эс бөгөөс угаалгын өрөөний чийгтэй агаараас болж таны байр амархан мөгөөнцөртөхөд хүрнэ.

 

Мод болон модон материал

© depositphotos © depositphotos © depositphotos

Чанар муутай модоор хийсэн хаалга, тавилга зэрэг нь удалгүй хагардаг, хэлбэрээ алддаг (модон хаалганы бариул нь салж унах, наалтаараа ангайх зэрэг), мөн формальдегид-ийн орц нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай.

Нарс модоор хийсэн тавилга худалдаж авахыг хичээгээрэй: өнгөний хувьд сонголт багатай ч гэлээ дуу чимээг сайн тусгаарлана, үнийн хувьд ч боломжийн. Үзэмжийн хувьд бас цэвэрхэн.

 

Жижиг эд анги

© depositphotos

Тавиур нь эсвэл тавилгын хаалга нь зөөлөн онгойж хаагддаг, бас бариул нь салаад уначихааргүй байхыг хүсэж байгаа бол сайн чанарын эд анги худалдаж аваарай. Сайн чанартай гээд өндөр үнэ төлөх ч хэрэггүй, үйлчлүүлэгчийн итгэл найдварыг хүлээсэн баталгаатай үйлдвэрлэгчийн стандарт барааг авахад л болно. Гэхдээ нэмэлт запастай авахыг зөвлөе – хэрэгтэй үед шинийг худалдаж авахдаа таарах болов уу гэж толгой өвдөхгүй.

 

Залгуурууд

© depositphotos © depositphotos

Залгуурын чанар бус (мэдээж хүн болгон аюулгүй байдлаа хангах үүднээс сайн залгуур сонгох ёстой, залгаад сул унждаггүй, холхидоггүй, яг таг ордог байх) харин тоог энэ удаад хөндлөө.

Салаалагч бариад хаана залгахаа гайхаж гүйхийн оронд анхнаасаа л олон залгуур ханандаа суурилуул. Чадварлаг мэргэжлийн хүнд энэ ажлыг шууд даатгах ёстойг анхаараарай.

16
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *