Гэрийн квас хийх энгийн 6 жор

4

Талх, жимсгэнэ, жимсээр, тэр ч бүү хэл будаа, овьёосоор хийж болох амттай, амны цангаа тайлах ундаа байдаг билээ.

1. Талхаар хийсэн гэрийн квас

Орц:

  • 500 г бүхэл үрийн талх
  • 100 г сахар
  • 4 л ус

Бэлдэх арга:

Бараг бүх талхаа том хэмжээтэй хэрчээд шилний ёроолд хийнэ. Дээрээс нь 50 г сахар цацаад 2 л бүлээн ус хийгээрэй. Шилний амыг хэд хэдэн удаа давхарласан марлиар бүтээгээд үзүүрийг нь зангидаарай. Бүлээн газар 2 өдөр хонуулна.

Дараа нь шингэнийг авна. Шилэнд үлдсэн өтгөн үлдэгдэл дээр талхны зүсэм, усаа нэмээрэй. Савны амыг дахиж марлиараа зангидаж боогоод бүлээхэн газар нэг хоног амраана. Ингээд квас бэлэн.

Квасны хөрөнгөө ашиглаад дахин дахин квас исгэж болно.

 

2. Овьёосоор хийх квас

Орц:

  • 250 г цэвэрлээгүй овьёос
  • 10 үзэм
  • 6 л ус
  • 200 г сахар

Бэлдэх арга:

Овьёосоо сайтар угааж бэлдэнэ. Шилэн савандаа хийгээд дээрээс нь үзмээ нэмээрэй. Дээрээс нь 3 л тасалгааны хэмтэй усаа хийж 100 г сахараа нэмнэ. Сайтар хутгаарай.

Шилэн саваа марлиар бүтээгээд дулаан газар 4 хонуулна. Яг л кисель шиг өтгөн шингэн болж байгааг та анзаарна. Шингэнийг марлиар шүүж аваарай. Хэрвээ амт таалагдахгүй байвал анхны өтгөн квасаа асгаад хөрөнгөө дахин ашиглаж болно.

Шилэн савны ёроолд үлдсэн овьёос дээрээ сахар, ус нэмээд сайтар хутга, сахар бүрэн уусах ёстойг анхаарна уу. Ундааг дахиад 4 өдөр амраана. Бэлэн болсон квасаа шүүж аваарай.

Уг овьёосны хөрөнгийг квас исгэхэд хэд хэдэн удаа ашиглах боломжтой.

 

3. Будаагаар исгэсэн гэрийн квас

Орц:

  • 3 л ус
  • 250 г цагаан будаа
  • 180 г сахар
  • 15 үзэм

Бэлдэх арга:

Шилэн саванд хүйтэн усаа хийнэ. Дээрээс нь будаа, сахар болон үзмээ нэмээрэй. Сайтар хутгаж сахарыг бүрэн уусгана.

Шилэн савны амыг марлиар бүтээнэ. Харанхуй, дулаан газар 4 хонуулах хэрэгтэй. Хэрэглэхээсээ өмнө квасаа марлиар шүүнэ.

 

4. Хүрэн манжингаар хийсэн гэрийн квас

Орц:

  • 2-3 ш томхон шиг хүрэн манжин
  • 2 л ус
  • 50 г сахар
  • 1 зүсэм бүхэл үрийн гурил
  • 1 хумс сармис

Бэлдэх арга:

Түүхий хүрэн манжингаа арилгаад том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Шилэн савандаа хүрэн манжингаа хийгээд дээрээс нь багахан бүлээн ус хийгээрэй. Сахар, тал болон жижиглэн хэрчсэн сармисаа хийж сайтар хутгана.

Шилэн савны амыг марлиар боогоод халуун газар 3 өдөр тавина. Бэлэн болсон квасаа шүүгээд хөргөгчинд тавьж хэд хонуулаарай – бүрэн исэж дуусах юм.

 

5. Алимаар хийсэн гэрийн квас

  • 3 ш дунд зэргийн алим
  • 1 л ус
  • ½ ц.х хуурай исгэгч
  • 50-100 г сахар
  • Бага зэргийн нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ, том томоор нь хэрчиж бэлдэнэ. Саванд хийгээд дээрээс нь халуун ус нэмээд буцалгана. Ойролцоогоор 5 минут буцалгаад галаас авч бүлээн болтол нь хөргөнө.

Стаканд бага зэргийн алимны ундаа хийгээд дээрээс нь исгэгчээ хийж уусгаарай. 15 минутын дараа стаканд хөөс гарч ирэнгүүт нь том савтай алимтай ундаан дээрээ хийнэ. Сахар, нимбэгийн шүүсээ нэмээд сахар бүрэн уустал сайтар хутгана.

Савыг марлиар бүтээгээд тасалгааны хэмд 12 цаг байлгана. Алимны квасаа шүүгээд хэдэн цаг хөргөгчинд хийгээрэй.

 

6. Жимсгэнээр хийсэн гэрийн квас

Орц:

  • 2 л ус
  • 300 г шинэхэн эсвэл хөлдөөсөн жимсгэнэ (дурын жимсгэнэ байж болно, жишээ нь: бөөрөлзгөнө, нэрс, гүзээлзгэнэ, цангис гэх мэт)
  • 100-150 г сахар
  • ½ ц.х хуурай исгэгч

Бэлдэх арга:

Саванд усаа хийгээд буцалгана. Дээрээс нь жимсгэнүүдээ хийж зөөлөн галаар 15 минут буцалгаарай. Сахараа нэмж хийхдээ жимсгэнээ бага зэрэг бяцлаад сахар бүрэн уустал хутгана.

Саваа галаас авна. Ундаа хөрөнгүүт нь шүүж авна. Багахан ундааг стаканд хийж исгэгчээ уусгана. Исгэгчтэй ундаагаа буцаагаад саванд хийж сайтар хутгаарай.

Саваа марлиар бүтээгээд тасалгааны хэмд 12 цаг амраана. Бэлэн болсон квасаа шүүгээд тагийг нь сайтар таглаж хөргөгчинд нэг хоног байлгана.

8
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *