Шорлогны мах амтлах шилдэг жорууд – ямар ч махыг амттай болгоно!

8

Сонгины, улаан лоолийн, шар айрагны, гааны гээд хэд хэдэн гайхалтай хувилбарууд байна.

Хэрэгтэй 4 зөвлөгөө

  1. Шинэхэн, чанартай бас залуу махыг амтлах хэрэггүй. Шарахаасаа өмнө багахан давс, перецээр амтлахад л хангалттай. Гэхдээ хурц эсвэл этгээд сайхан амттай мах идмээр байгаа бол дараах амтлагчуудаас дуртайгаа сонгон амталж болно. Тахианы махыг хагас цаг орчим, харин гахай, үхэр болон хонины махыг 1-2 цаг амтлах хэрэгтэй.
  2. Залуу биш эсвэл чанарт нь эргэлзэж байгаа махыг аль болох удаан амталж орхивол зохилтой. Ингэснээр махны ширхэгийг зөөлрүүлж шорлог илүү шүүслэг, амттай болно. Тахианы махыг хамгийн багадаа 2 цаг, гахайн мах – 4 цаг, үхэр болон хонины мах – 6 цаг тус тус амтална.
  3. Зөвхөн хуучин махыг ч биш мөн залуу махыг ч удаан хугацаагаар амталж орхиж болно. Амтлагчийн нэг орц болон орох сонгино нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл мах удаан хадгалагдах боломжтой болно.
  4. Махыг тасалгааны хэмд амтална. Гэхдээ хоёр цагаас илүү хугацаагаар амтлах гэж байгаа бол хөргөгчинд хийсэн нь хавьгүй дээр.

 

Шорлогны шилдэг амтлагчууд

Дараах жоруудыг бүгд 2 кг мах амтлахаар тооцоологдсон. Тахианы, гахайн, үхрийн болон хонины мах амтлахад тохиромжтой.

1. Шорлогны сонгинотой амтлагч

Сонгино – бүх амтлагчийн салшгүй орц гэж хэлж болно. Шорлогийг баялаг амт, үнэртэй болгох тул өөр бусад амтлагчийг их хэмжээгээр хийх шаардлагагүй.

Орц:

  • 500 г бөөрөнхий сонгино
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг хар перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

Сонгиноо хэдэн хэсэг болгож хэрчээд блендерт хийж нухаш болтол нь холино. Давс, перецээр амтлаад сайтар хутгаарай. Мах шарах үед сонгиныг түлэхгүйн тулд шарахаасаа өмнө махаа цаасан алчуураар хөнгөхөн арчаарай.

2. Шорлогны тараган амтлагч

Энэ амтлагчаар амталсан мах маш зөөлхөн болдог. Шорлогны амтлагчаар амталсан бол илүү анхилуун үнэртэнэ.

Орц:

  • 1700 г бөөрөнхий сонгино
  • 1 ½ х.х хмели-сунели амтлагч
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Хар нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
  • 1700 мл тослоггүй тараг

Бэлдэх арга:

Сонгиноо жижиглэн хэрчээд гүнзгий саванд хийж хэсэг базна, шүүс нь сайтар гарах ёстой. Амтлагчуудаа нэмээд сайтар хутгана. Дараа нь махаа хийж сайтар холиорой. Тарагаа дээрээс нь хийж саваа таглаад сайтар сэгсэрнэ. Махыг тараган амтлагч бүрэн бүрхэж байх ёстойг анхаарна уу.

3. Рашаанаар амталсан шорлог

Хийжүүлсэн рашаан нь махны ширхэгийг зөөлрүүлдэг. Үр дүнд нь – шорлог шүүстэй зөөлөн болно. Сармис зэрэг бусад амтлагч – анхилуун үнэр, амттай болгоно.

Орц:

  • 500 г бөөрөнхий сонгино
  • 1 х.х ургамлын тос
  • 1 ½ х.х шорлогны бэлэн амтлагч
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг хар перец – өөрийн амтанд тохируулж
  • 5 хумс сармис
  • 1 л хийжүүлсэн рашаан

Бэлдэх арга:

Сонгиноо тал цагираг хэлбэрээр хэрчиж махан дээрээ хийнэ. Тос, амтлагч болон жижиглэн хэрчсэн сармисаа нэмж сайтар хутгана. Дээрээс нь хийжүүлсэн рашаанаа нэмээд амталж орхино.

4. Шорлогны гаатай амтлагч

Энэ амтлагчаар амталсан шорлог үл мэдэг гааны амт, үнэртэй болдог.

Орц:

  • 1 ½ х.х шорлогны амтлагч
  • Давс – өөрийн хүслээр
  • 3 боодол гаа
  • 500 г ногоон сонгино

Бэлдэх арга:

Махан дээрээ амтлагчаа цацаад сайтар холино. Шорлогны мах амтлах савны ёроолд нь гааны тал хэсгийг дэвсэж тавьсан байна. Дээрээс нь амталсан махаа тавиад гааны навчаар бүрээрэй. Ингээд гааны навч, мах, гааны навч гэж давхарлаж тавиад бүх орцуудыг дуусгана. Хамгийн сүүлчийн давхарга гааны навч байх ёстойг анхаарна уу. Амталгаа дуусахаас хагас цагийн өмнө хэрчсэн сонгиноо хийж сайтар хутгана.

5. Шорлогны улаан лоольтой амтлагч

Улаан лооль нь махны ширхэгийг зөөлрүүлж чаддаг. Шорлогийг амттай болгоод зогсохгүй өнгийг нь өөрчилнө: мах нь гоёмсог улаан туяатай болдог.

Орц:

  • 500 г бөөрөнхий сонгино
  • 1 х.х шорлогны амтлагч
  • Давс – өөрийн хүслээр
  • Нунтаг хар перец – өөрийн хүслээр
  • 3-5 хумс сонгино
  • 1 ½ улаан лоолийн шүүс

Бэлдэх арга:

Махан дээрээ цагираг хэлбэрээр хэрчсэн сонгино, амтлагч, жижиглэн хэрчсэн сармисаа хийж сайтар холино. Улаан лоолийн шүүсээ нэмээд саваа сайтар таглаад амталж орхино.

6. Майонезтай амтлагч

Сайн чанарын майонез махыг шүүслэг бас анхилуун үнэртэй болгодог. Тийм ч учраас энэ амтлагч илүү түгээмэл, алдартай байдаг болов уу.

Орц:

  • 300 г бөөрөнхий сонгино
  • 500 мл майонез
  • 1 х.х карри
  • Давс – өөрийн хүслээр
  • Нунтаг хар перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

Блендерээр сонгиноо нухаш болгон бэлдэнэ. Махан дээрээ майонез, сонгины нухаш болон амтлагчуудаа хийж сайтар холино.

7. Шорлогны шар айрагтай амтлагч

Шар айрганд дуртай хүмүүст илүү таалагдах шорлогны амтлагч болно. Яагаад гэвэл махнаас нь буудайн үнэр ханхалдаг юм. Аль болох амьд шар айргаар амтлаарай. Чанар муутай шар айраг шорлогны амтыг баллаж орхино.

Орц:

  • 500 г бөөрөнхий сонгино
  • 3 хумс сармис
  • 2 ц.х нунтаг кориандр
  • 2 ц.х паприка
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг хар перец – өөрийн амтанд тохируулж
  • 750 мл шар айраг

Бэлдэх арга:

Махан дээрээ жижиглэн хэрчсэн сонгино, сармис болон амтлагчуудаа хийнэ. Сайтар холиод дээрээс нь шар айргаа хийгээрэй.

32
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. коло хийхээр гоё болдог

  2. Bazarsad Suren

    Bazarsad Suren

    2018/05/13 at 21:42

    Нямсүрэн Сайнжаргал

  3. Naraa Naraa

    Naraa Naraa

    2018/05/13 at 22:39

    Б. Даваасамбуу хань сайн уншаад аваарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *