Төрөлхийн хурууны хээгүй Бангладеш гэр бүлийнхний ээдрээтэй амьдрал. Иргэний үнэмлэх авахаас эхлүүлээд тэдэнд олон асуудал тулгардаг байна

1

Хээгүй хуруу – маш ховор тохиох генийн мутац бөгөөд үүнийг адерматоглифи гэдэг. 22 настай Апу Саркер үнэхээр азгүй нэгэн – түүний гэр бүлийн бүх гишүүд энэ мутацаар шаналах ажээ.

Бангладеш улс аль 2008 оноос эхлэн иргэншлийн шинэ үнэмлэх олгож эхэлсэн бөгөөд энэ үед хурууны хээ өгөх шаардлагатай болсон юм. Энэ үед Апу-гийн эцэг Амаля Саркерт асуудал тулгарчээ. Эцгийг нь эмчээс ховор тохиох өвчтэй гэсэн бичиг авчиртал үнэмлэх гардуулахгүй гэж хүндрэл учруулсан байна. Эцэстээ “хурууны хээгүй” гэсэн тодотголтой үнэмлэх гаргуулж авч чаджээ.

ichef.bbci.co.uk

Харин 2010 онд жолооны үнэмлэх болон гадаад паспорт авах хүсэлт гаргасан хүн болгон хурууны хээгээ өгөх ёстой болов. Амаль эмчээс авсан тодорхойлолтынхоо ачаар гадаад паспорт авч чаджээ. Гэхдээ гадаад паспортоо ашиглаж чадаагүй нь нисэх онгоцны буудал дээр тулгарах асуудлаас болсон байж мэдэх юм.

Амаль фермер хүн, тиймээс мотоцикл жолоодох нь түүний хувьд амин чухал зүйл. Амаль тээврийн хэрэгслийн татвараа зүй ёсоор төлж, жолооны сургалтанд хамрагдсан боловч түүнд жолооны үнэмлэх олгохоос татгалзжээ. Тэр одоо тээврийн хэрэгслийг хулгайгаар барьдаг. Цагдаа зогсоовол өөрийнхөө түүхийг нэгд нэгэнгүй ярьж гарын алгаа үзүүлдэг болжээ. Зарим нэг цагдаа нар итгээд торгохгүй явуулдаг, гэхдээ торгох цагдаа ч бий. Тэр одоогийн байдлаар хоёр удаа торгуулаад байгаа юм.

ichef.bbci.co.uk

Бангладеш улс ард иргэдийнхээ аюулгүй байдалд үнэхээр өндөр анхаарал хандуулж байгаа бололтой, тухайлбал 2016 оноос шинэ хууль батлагдсан нь Амаль, Апу хоёрт бас л хүндрэл учруулжээ. Одоо SIM карт худалдан авахдаа заавал хурууны хээгээ уншуулж байж авна. Апу өөртөө SIM карт авч чадаагүй, яагаад гэвэл хуруугаа уншуулахаар сканер нь алдаа заадаг ажээ. Гэр бүлийн гишүүдэд байгаа бүх симүүд бүгд ээжийнх нь нэр дээр бүртгэлтэй.

ichef.bbci.co.uk

Эрчүүд саяхан шинэ үнэмлэх авч чаджээ. Хурууны хээ уншуулалгүй харин нүдний хүүхэн харааны сканер болон царай таних төхөөрөмжийг тусламжтайгаар бусдын адил үнэмлэхтэй болж чадсан байна. Тун удахгүй энэ аргыг Апугийн дүүд ашиглах байх – дүүд нь ч бас энэ ховор мутац эцгээс нь өвлөгджээ.

Харахад өчүүхэн зүйл юм шиг мөртлөө орчин үеийн хүний амьдралд ямар их нөлөөлж байна вэ?

21
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Батгэрэл Л.

    Батгэрэл Л.

    2021/01/02 at 23:20

    Монголд бас хурууны хээгүй хүн байдаг шүү. Эмнэлэгт хэвтэж байсан.

  2. Ариунаа Буяндалай

    Ариунаа Буяндалай

    2021/01/04 at 02:13

    Манай эгч байдаг.Сонгууль өгөх үед их төвөгтэй байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *