Сулошова: нэг л гудамж дагуу 6000 хүн амьдардаг Польшийн өвөрмөц нэгэн тосгон

0

Польшийн нэгэн жижгэвтэр тосгон Сулошова нь Краковаас 30 километрийн зайд оршдог бөгөөд 6 мянган оршин суугчтай. Байшингуудын этгээд хачин байрлалаас болоод тосгоныг “Бяцхан Тоскан” гэж нэрлэх нь ч бий. Уг тосгон үүсгэн байгуулагдаад олон жил болж буй, гэхдээ өндрөөс саяхан авсан гэрэл зураг сошиал сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг татжээ.

Сулошова тосгоны цорын ганц урт гудамж нь газар тариалангийн өнгө өнгөөр алагласан талбай дундуур 9 километр үргэлжилдэг ба гудамж дагуу хэдэн зуун байшингууд үргэлжилдэг байна. 2017 оны баримтаас харахад тосгонд 5819 хүн амьдарч байжээ. 17 дугаар зуунд үүсгэн байгуулагдсан гэж үздэг, тухайн үед 200 оршин суугчтай жижигхэн тосгон байв. 2021 онд Сулошова нь алдаршиж эхэлжээ – сошиал сүлжээгээр тосгоны агаараас авсан гоёмсог гэрэл зураг тарах болов.

marathonpress.gr

Тосгоны тухай сошиал сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр идвэхтэй сурталчлах болсон хэдий ч Польшууд өөрсдөө энд онцгой зүйл огт олж харахгүй юм гэжээ. Тэд “Польшийн ердийн л нэг тосгон” гэж тодорхойлсон байна. Европын төв хэсэгт иймэрхүү тосгон нэг биш бий, төлөвлөлийн жирийн нэг жишээ. Гэхдээ өндрөөс харахад уг тосгон үнэхээр сэтгэл хөдөлгөм.

ppstatic.pl
cafefcdn.com
ppstatic.pl
allegroimg.com
twimg.com
domencms01.com

11
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *