Үүнийг мэдэж авах цаг нь болсон! Шөнө болгон таны нүүрэн дээр үл үзэгдэх сая сая нянгуудын үдэшлэг болж байдаг

1

Энэ бүх хугацаанд бидний нүүрэн дээр микроскопоор харагдах хачигнууд хэдэн үе дамжин амьдарсаар ирсэн. Эхлээд сонсоход бие арзасхийлгэмээр санагдаж мэдэх ч, аалз шиг хэлбэртэй гэж хэлж болох эдгээр хачигнууд төрснийхөө дараа бидний нүүрийг гэрээ болгодог. Хэрхэн, яаж гэдгийг нь мэдэх аргагүй ч, бид тэднийг нүүрэн дээрээ амьдруулснаараа бас ач тустай. Гэхдээ бид арьсны эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг сайтар мэддэг байх ёстой.

Бид та бүхэнд эдгээр хачигнуудын талаар олж цуглуулсан бүх мэдээллээ ойлгомжтой байдлаар хүргэж байна.

Тэд бидний өнгөрсөнтэй холбоотой чухал ДНК-г хадгалдаг

Эдгээр хачигнууд хүн төрөлхтний хувьсал болж байх үетэй зэрэгцэн нүүрэн дээр амьдарсаар ирсэн. Бидний өвөг дээдэстэй холбоотой гэсэн үг. Бид хөгжиж, шилжин суурьших үед хачигнууд бидэнтэй хамт байсан гэж хэлэхэд буруудахгүй. Иймд үүнээс шалтгаалаад эрдэмтэд эдгээр хачигнуудаар дамжуулан бидний өвөг дээдсийг судалдаг байна.

© 21150 / pixabay.com, © Alan R Walker / Wikimedia Commons

 

3 см/кв арьс тутамд 2 хачиг бий

Бидний арьсан дээр амьдардаг 2 төрлийн хачиг байдаг. Тэдний нэг нь нүүрэн дээр амьдардаг. Аалзтай төстэй бөгөөд арьсны тосорхог хэсгүүдэд амьдарч, тос болон эсүүдээр хооллодог. Судлаачид 3 см/кв арьс тутамд 2 хачиг амьдардаг болохыг олж тогтоожээ.

Тэд харанхуй орчинд мөлхөж явах дуртай бөгөөд гэрэл гэгээтэй үед хөдөлгөөнгүй оршино. Мөн ихэнхдээ шөнийн цагаар өсч үрждэг. Үржил явагдаж дуусмагц тэд өндгөө арьсны нүхжилт эсвэл үсний уутанцарт үлдээдэг.

 

Хачигнуудаас болж улаан батга эсвэл тууралт нүүрэнд гардаг байх магадлалтай

Нүүрэн дээр амьдарч буй хачигнууд хор хөнөөлгүй. Хэдий тийм боловч, тоо толгой нь нэмэгдвэл, нүүрний тодорхой хэсгүүдэд улаан батга эсвэл тууралт үүсгэх эрсдэлтэй. Дархлааны систем нь сул болон арьсны асуудалтай хүмүүст энэ шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Хэрэв ийм зүйл тохиолдвол, эмчид хандаж тохирох эмчилгээг хийлгүүлэх нь чухал.

© Rick Hawkins / FreeImages