Булчиндаа тос шахаж томруулан “Бразил Халк” хочтой болсон бодибилдингийн тамирчин 55 насандаа таалал төгсчээ

0

“Бразил Халк”, “Мангас” хочтой Валдир Сегато 55 насандаа амьсгалын дутагдалд орж таалал төгссөн талаар “Globo” хэвлэл мэдээллэжээ. Түүний хөрш Мөүзес да Консейсао да Силва орон нутгийн хэвлэлд ярихдаа “Өглөөний 6 цагийн үед тэр гэрийн үүдэнд ирээд ээжийн маань унтлагын өрөөний цонхыг тогшиж эхэлсэн. Ээжийг сэрэхэд тэр би үxэх гэж байна, надад туслаарай гэж ярьж байсан” хэмээжээ.

Jam Press

Ийнхүү түргэн тусламж дуудаж түүнийг эмнэлэгт хүргэх үед тэрээр амьсгал хураажээ.

Бага насандаа хэт туранхай байсан учраас бусдад дорoмжлуулдаг байсан тэрбээр Арнольд Шварценеггер шиг, амьдрал дээрх Халк мэт бие галбиртай нэгэн болохын тулд булчиндаа өвчин намдаагч тарьж, сoгтууруулах ундаа хэрэглэж, тос шахдаг байсан ажээ. Мэргэжилтнүүд энэ нь цус харвах, халдвар авах зэрэг сөрөг нөлөөтэй хэмээн анхааруулж байсан ч тэрээр цээж болон гарны булчингаа илүү том харагдуулах үүднээс шахсаар байсан гэдэг. Анх бэлтгэл хийж эхлэхдээ эрүүл аргаар булчингийн масс нэмэх оролдлого хийж байсан ч энгийн дасгал хөдөлгөөн, эрүүл хүнсээр хангалттай хэмжээний булчинтай болж чадахгүй нь гэдгийг ухаарч эхлэх үедээ ийнхүү тос шахах арга хэрэглэж эхэлсэн аж.

Jam Press

Гадаад төрхийг нь шүүмжилж, буруутгах хүмүүс цахим сүлжээнд маш олон байсан ч тэрээр өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун амьдардаг байжээ. Анх 2016 онд цус бүлэгнэх, булчин болон мэдрэлийн эс гэмтэх явдал ажиглагдаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш эрүүл мэнд нь тасралтгүй муудсаар ийнхүү амиа алджээ.

4
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *