Хүний бие махбодийн талаарх таны мэдэхгүй 9 сонирхолтой баримт

0

Та өөрийнхөө биеийн тухай бүх зүйлийг 100 хувь мэдэх үү? Хэрэв тийм гэж бодож байвал та хүний бие гадил жимс хоёр хоорондоо холбоотой гэдгийг мэдэх үү? Манай сайт уншигч танд хүний биеийн тухай сонирхол татам 9 баримтыг хүргэж байна.

1. Нүдний зовхины булан хэсэгт байрлах жижиг нүх

© Depositphotos.com

Нүдний зовхины дотор хэсэгт нэгэн жижиг сүв байдгийг “puncta” буюу цэг хэмээн нэрийддэг ажээ. Энэ нүх нь нүдэнд хуримтлагдсан шингэн, нулимсыг гадагшлуулах гол үүрэг хүлээдэг бөгөөд энэ сүв битүүрэх үед нулимс зовхиноос хальж урсдаг ажээ.

 

2. Хэлний хөxлөг буюу булцуу

© Depositphotos.com

Хэл дээрх мөөг хэлбэрийн жижиг цэг нь өөртөө 3-5 төрлийн амтлах булцууг агуулж байдаг аж. Тэд амт мэдрэхээс гадна халуун хүйтнийг ч давхар мэдрэх үүрэг гүйцэтгэдэг.

 

3. Нэг туг үс 100 гр жин хүрнэ

© Depositphotos.com

Нэг туг үс ойролцоогоор 100 гр жинтэй байдаг бол хүний толгойн үс бүх л амьдралын турш 5600-8400 кг жинтэй болж ургах боломжтой байдаг.

 

4. Амьсгалах үед хүний хамрын нүх солигдож амьсгал авах үүрэг гүйцэтгэдэг

© Depositphotos.com

Бидний төдийлөн анзаарч байгаагүй зүйлсийн нэг бол яах аргагүй амьсгалах гол эрxтэн болох хамар юм. Хамар нь 2 цаг тутамд амьсгал авах болон гаргах нүхээ сольж ажилладаг аж. Түүнчлэн баруун гартай хүний хувьд зүүн талын хамраараа амьсгалах явдал харьцангуй түгээмэл байдаг.

 

5. Элэг нөхөн төлжих чадвартай

© Depositphotos.com

Бусад эрxтнүүдээс ялгаатай нь элэг 90 хувь хүртэл устсан ч ахин төлжиж хэвийн хэмжээндээ очих боломжтой байдаг ажээ.

 

6. Хүнд таваас олон мэдрэхүй бий

© Depositphotos.com

Хүнд харах, сонсох, амтлах, хүрэх, үнэрлэх гэсэн 5 мэдрэхүй байдаг гэдгийг бид мэднэ. Гэвч хүний бие үүнээс ч олон мэдрэхүйг өөртөө агуулж байдаг ажээ. Үүнд “Equilibrioception” буюу тэнцвэр, “Proprioception” буюу биеэ мэдрэх, “Kinaesthesia” буюу хөдлөх мэдрэмж, “Thermoception” буюу орчны хэм мэдрэх мэдрэмж, “Nociception” буюу өвчин мэдрэх мэдрэмж, “Chronoception” буюу цаг хугацааны мэдрэмж гэх мэдрэхүй багтдаг аж.

 

7. Хүний бүхий л амьдралын туршид тархи төлжиж томорсоор байдаг

© Depositphotos.com

Дөнгөж төрсөн нярайн тархины хэмжээ насанд хүрсэн хүний тархинаас даруй 4 дахин жижиг хэмжээтэй байдаг. 1 нас хүрэх үед хүүхдийн тархи хоёр дахин томордог бол 3 нас хүрэхэд насанд хүрсэн хүний тархины 80 орчим хувьд, 4 нас хүрэхэд 90 орчим хувьд хүрж томордог аж. Ийнхүү томорсоор 25 нас хүрэхэд хүний уураг тархи бүрэн төлжиж дуусдаг хэмээн судлаачид үзжээ.

 

8. Хаврын улиралд хүүхэд хурдан өсч торнидог

© Depositphotos.com

Жилийн бусад улирлаас илүүтэйгээр хавар хүүхдийн өсөлт хурдан явагддаг аж. Ялангуяа 8-13 насны охид, 10-15 насны хөвгүүдийн дунд энэ үзэгдэл түгээмэл ажиглагддаг байна.

 

9. Хүний ДНХ гадил жимстэй 50 хувь ижилхэн

Судлаачид хүн болон ургамлын генийн бүтэц 18.7 хувь ижил хэмээн тодорхойлсон байдаг. Тодруулбал хүний ДНХ ялаа болон тахиатай 60 хувь, гадил жимстэй 50 хувь, шимпанзе сармагчинтай 96 хувь ижил байдаг ажээ.

Аль баримт нь танд хамгийн сонирхолтой санагдсан бэ?

11
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.