56 насандаа залуу бүсгүйчүүдээс дутахааргүй гоо үзэсгэлэнтэй харагдах Моника Беллуччигийн нууц юунд оршино вэ?

3

Моника Беллуччи дэлхийн гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын дээгүүрт бичигддэг, хэдэн арван жилийн турш гоо сайхнаараа шүтэн бишрэгчдээ гайхуулж байна. 60 дөхөж байсан ч сайхнаараа харагдаж болно гэдгийг тэр өөрийн биеэр харуулсаар яваа билээ. Үнэндээ төрөлхийн гоо үзэсгэлэн гэдэг зүйлд цаг хугацаа нөлөөлж чадахгүй, ямар ч хувцас өмссөн үзэсгэлэнтэй л харагдана. Моникагийн амжилт 30 наснаас нь хойш ирсэн юм, харин эх хүний аз жаргалыг бараг л 40 хүрч байж амсаж байсан. Орчин үеийн эмэгтэйчүүд хувь тавилангаа өөрсдөө босгодог гэдгийг тэд баталсаар байна.

Авьяаслаг жүжигчний амьдралын замыг бид эргэн харахаар шийдсэн нь түүний олон шүтэн бишрэгчдийг баярлуулах биз ээ.

Хуулийн сургуулийн оюутнаас загвар өмсөгч хүртэл

© NJO/starmaxinc.com/East News

Моника залуудаа хууль, эрх зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой байсан бөгөөд эрх зүй судлалын факультэд ч элсэн орсон байдаг юм. Оюутан бүсгүй загварын агентлагт зав чөлөөгөөрөө ажиллаж мөнгө олно, түүний гоо үзэсгэлэнг тэр дор нь л анзааралгүй яах вэ дээ. Ингээд түүнийг Миланд урьжээ. Хуульч болох хүсэл мөрөөдлөө орхиод загварын ертөнцийг эзэгнэхээр шийджээ.

Сонирхолтой нь Беллуччигийн алдар хүнд түүний настай зэрэгцээд л дэвшээд байж. Загварын ертөнцөд орж ирэнгүүтээ л загварын тайзыг эзэгнэж, сурталчилгаанд тоглож, дараа нь сэтгүүлийн нүүрийг өөрийн үзэсгэлэнтэй гэрэл зургаар чимдэг байлаа. Алдартай кинонуудад дүр бүтээж энэ дэлхийн олон эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн бүсгүй болжээ. Жүжигчин өөрийн бичиг баримт дээрх насны тоог байгаагаар нь хүлээж авдаг. Нэг удаа тэрээр: “Би дахиад яагаад ч 20 настай болмооргүй байна” гэж хэлж байсан юм.

 

30 наснаас хойших гайхалтай амжилтууд

© Spider in the Web / Ciné Cri De Coeur, © Vita coi figli / Reteitalia

Түүний тоглосон анхны кино бол “Томчуудын хайр” (Vita coi figli), Моника тэр үед 25 орчим настай байсан болов уу. Жүжигчний хувьд алдар хүнд арай хожуу насан дээр ирсэн гэж хэлж болно. Фрэнсис Форд Копполагийн найруулсан “Bram Stoker’s Dracula” киноны дурлалт бүсгүйн дүрийг бүтээсэн нь алдар хүнд авчирсан гэж үздэг. Харин хамгийн алдартай дүр бол яах аргагүй Малена – бүхэл бүтэн хот тэр чигээрээ ад үздэг тийм л гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүр. Беллуччи тэр үед 36 настай байжээ.

© Malèna / Miramax Films

Тодорхой насанд хүрээд “гол дүрийн хайрыг татаж” чадахгүй гэдэг үзэл бодлыг Моника эвдэж чадсан юм. Зөвхөн үгээр эвдээд зогсоогүй өөрийн биеэр ажил хэрэг болгон харуулжээ. 51 насандаа “Spectre” киноны Жеймс Бондын ахимаг насны найз бүсгүйн дүрийг гайхалтай бүтээсэн юм. Харин жилийн дараа Эмир Кустурицийн найруулсан “On the Milky Road” серби малчны хайртай эмэгтэйн дүрийг бүтээжээ.

1990-ээд оны сүүлээр Моникагийн тоглосон бараг бүх кино өндөр орлого цуглуулж байв. “L’appartement” уянгын киноны дүр нь түүнд César наадамд нэр дэвшихэд хүргэсэн бөгөөд дэлхийн кино урлагт эзлэх байр суурийг нь бататгаж өгчээ. Зураг авалтын талбай нь Венсан Кассельтэй болздог газар болсон бөгөөд энэ харилцаа Беллуччигийн цаашдын амьдралд чухал байр суурь эзэлсэн юм.

 

Итгэж болохгүй зүрх эзэмдэгч залуу

© L’appartement / La Sept Cinéma

“Анхны харцаар дурлаагүй шүү. Тийм ээ, Венсан надад таалагдаж байсан, гэхдээ би түүнд итгэж чадахгүй гэдгээ мэдэрч байлаа. Түүнд нэг л найдвар төрөхгүй, тийм мэдрэмжтэй явсан юм” хэмээн Моника Беллуччи хэлж байжээ.

Беллуччи, Кассель хоёр хамтдаа 17 жилийг цуг өнгөрөөсний 12 жил нь албан ёсны гэр бүл байв. Хосууд харилцаагаа албан ёсны болгох гэж нэг их яараагүй юм: одууд ажил төрөлдөө илүү их анхаарал тавьж байв, байнгын зураг авалт, томилолт зэрэг нь тэднийг зайтай байхад хүргэж байсан. Моника ч ээж болох гэж өөрөө яараагүй бөгөөд анхныхаа охиныг 39 насандаа гаргасан. Жүжигчин бүсгүй ч өөрөө аль болох хожуу төрөх хүсэлтэй байснаа нуулгүй хүлээн зөвшөөрсөн удаатай. Жирэмсэн байхдаа италийн хуулийг (хиймлээр үр тогтоох, тээгч эхийг хориглосон хууль) эсэргүүцэж нүцгэн зургаа авахуулж байсан түүхтэй.

Моника, Венсал нарын хоёр дахь охин жүжигчин бүсгүйг 45 настай байхад төржээ, харин 3 жилийн дараа хосууд салж байгаагаа мэдэгдсэн байна. Салахаасаа өмнөхөн Беллуччи ийн ярьсан байдаг: “Гэрлэлт хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр бүх зүйл сайхан байна, жилийн дараа юу болох нь хэнд ч тодорхой бус”. Алдартай гэр бүл салсны шалтгаан одоо ч гэсэн нууц хэвээр үлдсэн: Венсан ч тэр, Моника ч тэр бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг, салснаасаа хойш өгсөн аливаа ярилцлагад хоёр биенийхээ тухай муу муухай зүйл огт ярьдаггүй. Гэхдээ Моника нөхөртөө бүрэн итгэж чадаагүй гэж ярьсан байдаг.

© AFP/EAST NEWS, © ABACA/Abaca/East News

Кассель Моникагаас салаад францын загвар өмсөгч Тина Кунакитай уулзаж эхэлсэн юм, загвар өмсөгч бүсгүй Касселиэс 30 насаар дүү. Тэдний хайр дурлал гэр бүл болтлоо батажжээ. Харин Моника нэлээн хэдэн жилийн дараа л шинэ харилцаанд орсон байдаг. Түүний хайртай залуу бол францын зураач Николь Лефевр.

Харамсалтай ч юм уу, эсвэл азтай ч юм уу тохиолдлоор Беллуччи, Лефеврын харилцаа удаан үргэлжилсэнгүй, гэхдээ тэд найз хэвээр үлдэхээр шийдсэн байна. Моника хэдий ганцаараа амьдарч байгаа хэдий ч амьдралынхаа хамгийн сайхан цаг мөч дээрээ явна гэж тэрээр хэлжээ. Хүнд хэцүү үед нь хайртай ажил нь байна, бас сайхан охид нь түшиж тулж явна. Том охин Дева ээжтэйгээ яг л усны дусал мэт адилхан болжээ.

 

50 наснаас хойш амьдрал бас гоо үзэсгэлэн гэж байдаг уу?

© Daniele Venturelli / Daniele Venturelli / Getty Images
© ASSOCIATED PRESS/East News, © Pecquenard+Ferey/KCS/East News

Моникагийн гэрэл зургуудыг харахад тэр мөнхийн залуу байлгадаг алим идсэн гэмээр л сэтгэгдэл төрүүлнэ. Өөрийн наснаасаа 10, тэр бүү хэл 20 насаар ч залуу харагдаж чаддаг. Үүнээс гадна 52 насандаа залуучуудын тоглох дүрийг зоригтой бүтээж чадсан юм. Дараа нь загварын сэтгүүлд халуухан зураг авалтад оролцохоор шийджээ.

Беллуччи өнөөдөр ч кинонд тоглож байгаа бөгөөд эрэлт хэрэгцээ өндөртэй загвар өмсөгч хэвээрээ байна. Залуу бас гоо үзэсгэлэнгээ удаан хадгалж үлдэх нууцаасаа тэр дэлгэжээ. Түүний зөвлөснөөр дараах дүрмүүдийг баримтлах ёстой:

  • Толгойгоо долоо хоногтоо хоёроос илүүгүй удаа угаах, хуйхандаа маск тавихын оронд оливын тос түрхэж иллэг хийнэ.
  • Хоолоор өөрийгөө бүү хязгаарла. Ганц хоёр илүүдэл жин хасахад хүрвэл хэмжээг нь багасгана. Харин мах, загас, ногоогоо ахиухан хэрэглээрэй.
  • Йог болон усан сэлэлтэд заавал цаг гарга. Энэ төрлийн бэлтгэл сургуулилт нь биеийг чангалдаг, гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчилж биеэ зовоох хэрэггүй.
  • Унтахаасаа өмнө нүүрнийхээ арьсыг байнга сайн цэвэрлэж бай, нүүрний будагтай унтах үнэхээр хор хөнөөлтэй шүү.
© George Pimentel / Contributor / WireImage / Getty Images

Та Моника Беллуччигийн ямар киног үзэх дуртай вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

151
ХөөрхөнХөөрхөн
25
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
23
БахархмаарБахархмаар
21
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/10/06 at 19:57

    6гнг777777677777666666

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *