Та дэлгүүрээс үнэтэй торт худалдаж авах хэрэггүй! Гэртээ салахын аргагүй амттай, жимстэй торт хийх жорыг хүргэж байна

2

Нэг хийж идсэн л бол та энэ тортыг байнга хийж идэх болно!

Орц:

  • Цэлцэгнүүр – 40 гр
  • Ус – 120 мл
  • Гэрийн бяслаг – 700 гр
  • Сахар – 150 гр
  • Ваниль – 150 гр
  • Жүрж – 1 ширхэг
  • Жигнэмэг – 150 гр
  • Аарц (Дэлгүүрээс худалдаж авах)

Хийх заавар:

1. Цэлцэгнүүрээ шилэн саванд хийж, халуун усаар савыг дүүргэнэ (буцалсан биш), шингэртэл нь сайн хутгана. Цэлцэгнүүрийг хөртөл нь байлгаж, аарцаа хийхэд бэлтгэнэ.

2. Гэрийн бяслагаа саванд хийж (ямар ч бяслаг хэрэглэсэн болно), дээр нь цөцгийн тос, ваниль болон нунтаг сахар хийнэ. Цөцгийн тосыг жигнэхэд ашиглах учир, өтгөн байх хэрэгтэй. Өтгөртөл нь холигчид хийж хольсон ч болно.

Эсвэл та дэлгүүрээс бэлэн аарц худалдаж авсан ч болно. Энэ тохиолдолд дээр нь сахар эсвэл ваниль хийх шаардлагагүй.

3. Жүржийг хальсальж (жорд бичигдсэн байгаагаас илүү их хэмжээгээр хэрэглэж болно), жижиг болгон хэрчих хэрэгтэй бөгөөд бүх үр болон цагаан судлуудыг нь авна.

4. Цэлцэгнүүр хөрсөн бол дахин хольж хутгаад, аарцан дээр хийнэ. Сайтар холино. Дараа нь силикон материалтай жигнэгч тавган дээр тавьж, жигнэмэг болон жүржээр амтална.

5. Дараагийн давхарга дээр дахин аарц болон жүржийг тавина. Мөн жигнэмэг тавихаа бүү мартаарай.

6. Хамгийн сүүлийн давхарга дээр гэрийн бяслага тавина. Ингээд бэлэн болсон тортыг хөргөгчинд хийж 2-3 цаг (эсвэл шөнө хийж хонуулах) болсны дараа буюу сайтар бэхжих үед нь гаргаж идэж болно.

Тортыг гаргаж зүссэнийхээ дараа тавган дээр тавьж идээрэй. Өнгө үзэмж сайтай, салахын аргагүй амттай торт таны өдөр тутмын амттаны цэсэнд орох болно гэдэгт итгэлтэй байна. Баяр наадмын үеэр дэлгүүрээс торт авах шаардлагагүй. Зочид гийчдийг дайлсан ч гэсэн, тэдэнд маш их таалагдах болно!

4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bido Dorj

    Bido Dorj

    2019/05/18 at 17:07

    heregtei ?