Алдартнууд өөрсдийн инстаграм дээрээ нэг удаа сурталчилгааны пост оруулаад хэдийг олдог вэ?

2

Спорт, кино, дуу хөгжмийн салбарын одууд тодорхой брэндийн хувцас өмссөнийхөө төлөө эсвэл алдартай үйлдвэрлэгчийн ямар нэгэн технологийг ашигласныхаа төлөө бас үнэтэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснийхээ төлөө маш их мөнгө авдаг. Дээрээс нь тэд сошиал сувгаар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурталчилсныхаа төлөө орлого олдог ажээ.

Бид олон алдартай хүмүүсийн инстаграм хуудсаар аялж үзлээ, нэг удаагийн сурталчилгааны постноос тэд хэдийг авдгийг ч олж тогтоолоо.

14. Гордон Рамзи: 5500 ам.доллар

© gordongram / instagram

Британийн чадварлаг ахлах тогооч – хоолны шоугаараа дэлхий дахинаа танигдсан тэрээр сошиал сувгуудын идэвхтэй хэрэглэгч. Түүнийг 5 сая гаруй хүн дагадаг, тэднийгээ Гордон өөрийн амттай хоолны гэрэл зургаар эрхлүүлнэ. Алдартай тогоочийн сурталчилгааны пост 5500 ам.доллараас эхэлнэ – гал тогооны төрөл бүрийн хэрэгсэл, үйлчилгээ гээд түүнд сурталчлахгүй зүйл гэж алга.

 

13. Жейми Оливер: 8000 ам.доллар

© jamieoliver / instagram

Английн тогооч, ресторатор, нэвтрүүлэгч, хоолны хэдэн арван номын зохиолч инстаграмдаа 7 сая дагагч бүрдүүлжээ. Түүний сурталчилгааны нэг пост 8000 орчим доллараас эхэлнэ – нэг ёсондоо нэг брэндийг нэрлэхэд л тэр энэ мөнгийг олдог.

 

12. Заг Кинг: 30,000 ам.доллар

Америкийн видео монтажчин YouTube дээр байрлуулсан өөрийн богино хэмжээний илбийн үзүүлбэрээр алдаршсан. Зак өөрийн дагагчдаа инстаграм дээр ч алмайруулна, түүний уран бүтээлийг 21 сая хүн үзэж сонирхож, шинэ бичлэгийг нь хүлээж суудаг. Уг авьяаслаг залуу найруулагчийн хийх сурталчилгааны ролик хямдхан тусахгүй. Кинг өөрийн хуудаснаа нэг пост тавиад л 30,000 доллар олно.

 

11. Конор Макгрегор: 125,000 ам.доллар

© thenotoriousmma / instagram

Ирландын домогт тулаанчийн амьдрал болон ялалтыг 30 сая гаруй дагагчид түүний инстаграмаас нүд салгалгүй харж байдаг. Конороор өөрийн брэндийн нэрийг ганц удаа дурьдуулахын тулд компаниуд 125,000 орчим доллар төлөх шаардлагатай.

 

10. Дэвид Бекхэм: 300,000 ам.доллар

© davidbeckham / instagram

Английн алдартай хөл бөмбөгчин их спортыг орхиод удаж байгаа хэдий ч өнөөдөр сурталчилгаагаар өндөр орлого олсон хэвээр: цаг, үнэртэн, хувцас, дотуур хувцас… Түүнийг 52 сая гаруй дагагч инстаграмд дагадаг. Алдартай брэндүүд түүнд 300 мянган доллараас эхлээд сурталчилгаанд төлдөг ажээ.

 

9. Лионель Месси: 500,000 ам.доллар

© leomessi / instagram

Аргентиний хөл бөмбөгч, “Барселона” багийн ахлагч түүнийг инстаграмд 100 сая гаруй хүн дагана. Өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түүгээр сурталчлуулахыг хүссэн брэндүүд ар араасаа дугаарлажээ. Мессигийн инстаграм хуудсанд өөрийнхөө брэндийн нэрийг ганц удаа ч болов дурсуулчих гэсэн брэндүүд түүнд багагүй төлбөр төлөхөд бэлэн – 500,000 ам.доллараас эхэлдэг байна.

 

8. Неймар: 600,000 ам.доллар

© neymarjr / instagram

Бразилийн хөл бөмбөгчин, “Пари Сен-Жермен” францын клубын 26 настай довтлогч залуу бусад хөл бөмбөгчдийг бодвол өндөр үнэ шаарддаг. 105 сая гаруй дагагчтай түүний сурталчилгааны хөлс 600 мянган доллараас эхэлдэг ажээ.

 

7. Жастин Бибер: 630,000 доллар

View this post on Instagram

Let me see your #unlimitedmoves

A post shared by Justin Bieber (@justinbieber) on

Канадын алдартай поп-ар-н-би дуучин залуу инстаграм хуудсандаа 102 гаруй сая дагагчтай. Альбомын худалдаа, аялан тоглолтоосоо орлого олохын зэрэгцээ сурталчилгаанд тоглож дутахааргүй орлого олдог байна. Түүний хуудсанд худалдааны чанартай нэг пост тавихад л компаниуд 630 мянган доллараас дээш төлбөр төлөх шаардлагатай.

 

6. Дуэйн Жонсон: 650,000 доллар

© therock / instagram

Америкийн жүжигчин, рестлер тэрээр өнөөдөр инстаграм хуудсандаа 120 сая хүн татан оролцуулаад байна. Түүний оролцоотой сурталчилгааны пост 650,000 доллараас эхэлнэ.

 

5. Бейонсе: 700,000 ам.доллар

© beyonce / instagram

Америкийн ар-н-би дуучин бүсгүй, жүжигчин, бүжигчин бас дууны продюссер тэрээр 120 сая хүнийг инстаграмдаа оруулсан. Түүний нэр алдар маш их тул нэг гаралтандаа өндөр орлого олдог, үүнээс гадна өөрийн инстаграм хуудсандаа сурталчилгаа хийгээд багаар бодоход л 700 мянган доллар олчихдог байна.

 

4. Ким Кардашьян: 720,000 ам.доллар

© kimkardashian / instagram

Америкийн жүжигчин, загвар өмсөгч болон “Кардашьяны гэр бүл” хэмээх дуулиант реалити-шоуны од өөрийн инстаграм хуудсандаа 120 сая гаруй дагагчтай. Тэрээр өдөөн хатгасан шинж чанартай зургийг өөрийн хуудсанд байрлуулах дуртай нэгэн, үүгээрээ олон нийтийн хараанаас огт салдаггүй. Үүнд нь өөрийнхөө бараа, үйлчилгээг сурталчлуулах дуртай брэндүүд ч бий. Өөрийнхөө брэндийг түүгээр ганц ч болов үгээр хэлүүлэхэд компаниуд бараг л сая доллар төлөхөд бэлэн байдаг ажээ.

 

3. Кристиано Рональдо: 750,000 доллар

© cristiano / instagram

Португалийн алдартай хөл бөмбөгчин Роналдо инстаграмд дагагчийнхаа тоогоор нэгдүгээр байр эзэлсэн байна. Кристианод ойролцоогоор 145 сая дагагч бий. Үүнээс уялдуулаад бодоход түүний хуудсан дээр байрлуулсан сурталчилгааны пост өндөр үнэтэй – ганц пост 750,000 доллараас эхэлнэ.

 

2. Селена Гомез: 800,000 ам.доллар

© selenagomez / instagram

Америкийн жүжигчин, дуучин, дууны зохиолч, продюсер, дизайнер, загвар өмсөгч, филантроп болон UNICEF-ийн сайн дурын элч тэрээр инстаграмд 144 сая гаруй хүнийг дагуулсан. Түүний өөрийн хуудсанд байрлуулах сурталчилгаа хамгийн үнэтэйд тооцогддог – 800,000 ам.доллараас эхэлдэг гэжээ.

 

1. Кайли Женнер: 1,000,000 ам.доллар

© kyliejenner / instagram

21 настай америкийн загвар өмсөгч, бизнес эрхлэгч бас “Кирдишьяны гэр бүл” реалити шоуны оролцогч өөрийн инстаграм хуудаснаа 119 сая гаруй хүнтэй. Өөрийн сошиал сувгаар сурталчилгаа хийх төлбөрт тэрээр 1 саяас багагүй доллар авдаг буюу инстаграмын хамгийн үнэтэй сурталчилгааг хийдэг ажээ.

Та өөрийнхөө инстаграмд сурталчилгаа байрлуулах бол хэдийг авах вэ?

36
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ulzii Galsan

    Ulzii Galsan

    2019/03/23 at 05:40

    Kim Kardashian gej hiimel bugstei huuhen jujichin uu bas zagvar umsugch uu,bas bichon yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *