Салж өгөхгүй байгаа хуурай ханиалгыг хэрхэн дарах вэ? Байгалийн гаралтай хүчтэй бүтээгдэхүүнийг хэрэглэ… Эм уугаад ч эдгэхгүй байгаа ханиадыг нам дарна!

3

“Ханиаданд бүр дарлуулж дууслаа” – хүйтний улиралд ийм зовлонг олон хүн хэлдэг. Ханиад томуу нь хүндэрч архаг ханиад болно – үүнээсээ болоод бие махбодь бүр сульдаж орхидог.

Сурталчлаад байгаа сироп, эмнүүд үр дүнгээ өгөхгүй, ханиалгасаар л… Энэ үед хуурай ханиалгыг ү дүнтэй дарах ардын уламжлалт эмчилгээ л тус болно.

Хуурай ханиалгаас хэрхэн салах вэ?

Ханиалга – энэ бол бие махбодь өөрийгөө хамгаалж байгаа механизм юм. Амьсгалын систем өөрийгөө гадны бохирдлоос, цэрийг гадагшлуулах оролдлого болно. Архагшсан ханиадыг эмчлэх гол зорилго – хуурай ханиалгыг чийгтэй болгоход оршино, өөрөөр хэлбэл цэрийг гадагшлуулах зорилготой.

© DepositPhotos

Цэртэй ханиалгыг өвчнийг илааршуулахад илүү дөхөм гэж үздэг. Хуурайг нойтон ханиалга болгож чадвал өвчнийг богино хугацаанд анагааж чадна. Энэ тохиолдолд ханиадыг орчин үеийн эм тариагаар эсвэл ардын уламжлалт аргаар анагаах боломжтой.

Хэрвээ ханиалга долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилж байгаа бол эсвэл таны эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байгаа бол заавал мэргэжлийн эмчид үзүүлэх ёстойг анхаараарай.

 

Архагшсан ханиадыг ардын уламжлалт аргаар эмчлэх жор

Орц:

  • 1 хэсэг луувангийн шүүс
  • 1 хэсэг хар манжингийн шүүс
  • 1 хэсэг хүрэн манжингийн шүүс
  • 1 хэсэг цангисын шүүс
  • 1 хэсэг зөгийн бал
  • 1 хэсэг архи

Хэрэглэх арга:

  1. Бүх зургаан орцыг адил хэмжээгээр хийж хутгана.
  2. Хоолноос 30 минутын өмнө 3 удаа хоолны халбагаар уух хэрэгтэй.
  3. Хэрвээ бөөрний чулуутай бол эмчилгээг цайны халбагаар эхлүүлэхийг зөвлөж байна.

 

Орцуудын эмчилгээний үйлчилгээ

Архагшсан ханиадыг анагаах уг жорд орсон орц болгон өөрийн гэсэн үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ.

© DepositPhotos

Цэвэр зөгийн бал нь нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээгээрээ алдаршсан бөгөөд ханиадыг дарах үйлчилгээгээр бараг нэгдүгээрт жагсана. Эмээ, ээж нар нэгэн хоолойгоор “Зөгийн бал ид, хэрэгтэй шүү” гэж зүгээр ч нэг хэлээгүй л байлтай.

© DepositPhotos

Хар манжин – байгалийн гаралтай хүчтэй антибиотикт тооцогдоно. Ногооны зөөлөн эд нь шим тэжээл, амин дэм, эфирийн тосоор баялаг, мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг  байна.

© DepositPhotos

Луувангийн шинэхэн шүүс – хуурай ханиалгыг дарах байгалийн гаралтай бүтээгдэхүүн, хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн хязгааргүйгээр хэрэглэж болно.

Луувангийн шүүс нь хоолны дуршил нэмэгдүүлэхээс гадна ходоодны шарханд нэн тустай хэмээгддэг, шүд бэхжүүлнэ, дархлаа дэмжинэ, мөн арьс болон хараанд эерэгээр нөлөөлдөг ажээ.

© DepositPhotos

Хүрэн манжингийн шүүс – юугаар ч орлуулшгүй байгалийн гаралтай тайвшруулагч гэж үздэг. Хүрэн манжинд агуулагдаж байгаа бодисууд нь залгиур болон бронход эерэг нөлөө үзүүлнэ, хаван бууруулна, мөн нян устгахаас гадна цэрийг хуримтлуулахгүй гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Хүрэн манжингийн шүүс нь луувангаас дутахааргүй шим тэжээлтэй. Цусанд нэн тустай ногоо гэж үздэг: эритроцитын үүсэхэд нөлөөлнө мөн гемоглобины түвшинг нэмэгдүүлдэг. Мөн элэг, бөөр, түрүү булчирхайг хорт бодисоос цэвэрлэдэг.

© DepositPhotos

Цангисын шүүсийг зөгийн балаар амтлаад уухад ханиад нам дарагдана, бронх буюу гуурсан хоолой цэвэрлэгдэж дархлаа сайжирдаг. Өөрөөр хэлбэл дараагийн ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажээ. Цангист их хэмжээний амин дэм болон флавоноид агуулагддаг – мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэх нэгдэл юм.

Ханиад томуу таниас болон таны ойр дотны хүмүүсээс холуур байг. Эрүүл мэндээ байнга дэмжиж байгаарай. Мөн бусдад хэрэгтэй тус мэдээллийг сошиал сувгаар заавал хуваалцахыг хүсье.

35
ГоёГоё
15
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
14
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Naraa Naaki

    Naraa Naaki

    2019/03/22 at 15:31

    Yaag heregtei bsiin estoi darluulj duuslaa

  2. Tungaa Tod

    Tungaa Tod

    2019/03/22 at 16:40

    Жил гаруй хуурай ханиалгаад байсан хун хуурай ханиалганы Гербионыг 5 шилийг тасралтгуй хэрэглээд зугээр болсон. Ханиалгаад байх чинь еертее ч , ереелдееч их хэцуу юм байна лээ шуу! Гол нь тасалж болохгуй

  3. Ouynchimeg Lhamsuren

    Ouynchimeg Lhamsuren

    2019/03/22 at 18:30

    би улаан мөнгөний гааг идсэн

  4. Alim Alim

    Alim Alim

    2019/03/22 at 20:52

    olon jil hanialgasan. linkas 5 shiliig uugaad zugeer bolson.

  5. Boloroo Bolor

    Boloroo Bolor

    2019/03/23 at 03:08

    Mendee mende vvniig unshaarai

  6. Ls Jagaa

    Ls Jagaa

    2019/03/23 at 06:20

    Ls Oyuka

  7. Munguntsetseg Monkhoon

    Munguntsetseg Monkhoon

    2019/03/23 at 12:48

    ХАВРЫН УЛИРАЛД ЖИНХЭНЭ ААРЦ БУЦАЛГАЖ УУХ ХАМГИЙН САЙН ШҮҮ.
    ДАРХЛАА САЙЖИРНА.

  8. Ariunaa Myagmar

    Ariunaa Myagmar

    2019/03/24 at 00:51

    Sumka BadrahBadrah Hongoroo Enkhtur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *