Батганд баяртай гэж хэлэх цаг иржээ! Нэгэн загвар өмсөгч бүсгүй хэдхэн сарын хугацаанд ямар хоолны дэглэм баримталж, батгыг бүрмөсөн эмчилж чадсан нууцаасаа хуваалцсан байна

2

Батга зөвхөн өсвөр насныханд л гардаг гэж бодож байвал эндүүрч байна. Өнөөдөр 30 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс ч гэсэн батганаас болж зовж шаналж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалтын тусламжтай энэ асуудлыг нуух боломжтой бөгөөд өө сэвийг далдлах өөр бусад аргууд ч бий. Батга биеийн аль хэсэгт гарснаас шалтгаалж, эрүүл мэндийн ямар асуудал байгаа болохыг мэдэх боломжтой байдаг, бид энэ талаар өмнө нь та бүхэндээ дурдаж байсан.

instagram/georgiagibbs_

Одоо цагт залуу хүмүүс биеийнхээ гоо зүйд ихээхэн анхаарал хандуулдаг болжээ. Тэд гадаад харагдах байдал амьдралд нь чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Австралийн загвар өмсөгч Жоржиа Гиббс (Georgia Gibbs) гоо бүсгүйн олон уралдаан тэмцээнд оролцож байв, тухайлбал “Miss Universe Australia 2014”, мөн “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд залраад амжжээ. Жоржиа бол амжилттай яваа залуухан, гоо үзэсгэлэнтэй бүсгүй. Харин батга гэх энэ асуудалтай хэрхэн нүүр тулгарсан бэ?

instagram/georgiagibbs_

 

instagram/georgiagibbs_

Түүний хувьд батгатай хэсэг хугацаанд нилээдгүй үзэлцжээ. Тэр бодохдоо стресс болон ядаргаанаас болж нүүрэнд нь батга гарч байна гэж бодсон гэнэ. Дэлхийн алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд заларч байсан ч түүний өөртөө итгэх итгэл нь үлэмж багассан байв. Эцэст нь Жоржиа энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг олж чадсан бөгөөд энэ тухайгаа өөрийнхөө дагагчдад илэн далангүй хэлж өгөхөөр шийджээ.

instagram/georgiagibbs_

Тэр амьдралынхаа хэв маягийг эрс өөрчилсөн – иогоор хичээллэж эхэлсэн. Хоолны дэглэмээ өөрчилсөн нь түүнийг илүү гоо үзэсгэлэнтэй бас цэвэрхэн арьстай болоход тусалжээ. Одоо түүний иддэг хоол хүнсний ихэнх нь ногоон өнгөтэй, шинэхэн эсвэл гриллдсэн хүнсний ногоо болон манго жимс болсон, мөн зарим нэг уураг, эрүүл тос зэргийг самар эсвэл хулуунаас авдаг байна. Гиббс будаа, кафейн, сахар, фруктоз болон бусад төрлийн хоол хүнс хэрэглэхээ больжээ. Илүү эрүүл, тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх болсон бөгөөд заримдаа амттай юм идмээр санагдах үедээ зөвхөн хар шоколад иддэг гэнэ.

instagram/georgiagibbs_

 

instagram/georgiagibbs_

Жоржиа Гиббс батга түүний нүүрэн дээр маш богино хугацаанд гарсныг санадаг: ердөө нэгхэн сарын дотор түүний нүүрэн дээр битүү батга гарчээ. Тэр энэ асуудалд хариу арга хэмжээ авахын тулд асар их мөнгө зарцуулсан ч түүний санасан хэмжээнд хүртэл үр дүн гарахгүй байснаас гадна цаг хугацаа өнгөрөх тусам, загвар өмсөгч бүсгүй гадаад төрхөөсөө санаа зовж эхэлжээ. Гэсэн хэдий ч 3 сарын дараа эрүүл болон тэнцвэрийг хангасан хоолны дэглэмийн хүчинд түүний батга багасч, сэтгэл санаа нь хамаагүй дээрдсэн байна.

instagram/georgiagibbs_

 

instagram/georgiagibbs_

 

instagram/georgiagibbs_

Хүн бүр харилцан адилгүй, тэгэхээр батганы эсрэг эм бэлдмэл болгон эдгэрнэ гэсэн үг биш. Гэхдээ Жоржиа олон хүнд үнэтэй эм бэлдмэл үргэлж хүний бие организмд үр өгөөжөө үзүүлдэггүй болохыг харууллаа.

Магадгүй та батганаас салахын тулд эхлээд өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх хэрэгтэй юм болов уу? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай!

15
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zuragnaas harwal zugeer Arisiig batga gargaj emchilj uzsiimuudaa

  2. С. Тэмка

    С. Тэмка

    2019/03/22 at 22:25

    Жаргалсайхан Бат-эрдэнэ bayrtai gj heleh tsag irjee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *