Хэрэв та өдрийн ихэнхи цагийг хөдөлгөөнгүй сууж өнгөрүүлдэг бол таны бие махбодид юу тохиолдох вэ?

3

Амьдралын суугаа хэв маяг идэвхтэй хэв маягаас юугаараа ялгаатай вэ? Амьдралын эрүүл хэв маяг баримталдаг хүн өдөрт дунджаар 1,6-4,8 км алхдаг. Оффист ажилладаг олон хүний хувьд энэ тоо давж давшгүй мэт санагдана. Бид ажил дээрээ эсвэл гэртээ зурагтныхаа өмнө амарч байгаа нэртэй нийт 15 цагийг дэлгэц ширтэн өнгөрөөж байна, ингээд явганаар зугаалахад 60-хан минут л үлдэх нь харамсалтай. Ажилдаа явах эсвэл ажлаасаа гэр рүүгээ хэрхэн явах тухай та нэг сайн бодоорой.

Амьдралын идэвхгүй хэв маяг 100 жилийн тэртээ огт байгаагүй гэж эрдэмтэд батлан хэлж байна. Хүмүүс газар тариалан эрхэлнэ, гараараа хувцсаа угаана, буудай тариагаа тариална, аж ахуй эрхэлнэ, тэгэхээр өдөрт 5 цагаас илүүгүй суудаг байсан байх нь. Харин одоо үед энэ байдал орвонгоороо эргэжээ.

Infinity Time / Shutterstock.com

Хөдөлгөөн нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Хөдөлгөөний дутагдал нь маш олон төрлийн өвчний эх сурвалж болдог байна, эдгээрээс дурдвал:

  • Депресс, уур уцаар
  • Нуруу, хүзүүгээр өвдөх
  • Бүдүүн гэдэсний хавдар эндометриоз (төрөл бүрийн үрэвсэл, илүүдэл жин нь өвчний эрсдэлийг 8-10% нэмнэ)
  • Өөхлөлт, чихрийн шижин болон зүрхний өвчлөл
New Africa / Shutterstock.com
  • Яс хэврэгших (эрүүл ачаалал нь ясны эд эсийг бэхжүүлж тулгуур эрхтний үйл ажиллагааг дэмжинэ)
  • Судасны хананд бөглөрөл үүсэх, нарийсах

Эдгээр өвчнийг анагаахад амьдралын ихэнх цагаа зарцуулахаас гадна эм тарианд мөнгө төгрөг их үрнэ. Эрүүл мэндийнхээ төлөө хувцсаа баглаж аваад агаар салхинд гарахаар шийдэв үү? Яарах хэрэггүй ээ, юуны түрүүнд ажлынхаа сандлыг сайтар ажиглаж үзээрэй. Сандлыг өөртөө тохируулна: гуя өвдөгнөөс бага зэрэг доош түвшинд, хөлийн ул шаланд бүрэн хүрсэн байхаар, мөр арагш гэхдээ доош сул, эрүү тэгш байх ёстой.

  • Ажлын дундуур үе үе босож алхаж амарч бай эсвэл ажлаа босоогоороо 30 минут хийсэн ч болно
  • Зурагт үзэх эсвэл утсаар ярихдаа босоогоороо зогс эсвэл алх
Dmytro Zinkevych / Shutterstock.com
  • Мөн боломжтой бол ажлын ширээгээ гүйлтийн зам дээр байрлуулаарай, явуут дундаа ажлаа хийж ч болно шүү дээ.

Эдгээр арга хэмжээнүүд нь амьдралын эрүүл хэв маягийг бүрэн орлохгүй гэдгийг санаж яваарай. Жингээ тогтмол хэвэнд нь барь, гимнастикаар хичээллэ, хүчтэй бай. Өөрт таалагдаж байгаа зүйлээ хийж байж л та турж чадна. Бүжиглэ, найз нөхөдтэйгөө зугаал, сэтгэлд юу таалагдаж байна тэр болгоноо л хий – мотоцикл уна, завиар сэл, усан спортоор хичээллэ…

1. Багаас эхлүүлнэ

Бие махбодид огцом ачаалал огт өгч болохгүй. Эмчтэй зөвлөж ачааллыг аажим нэмэгдүүлнэ.

2. 30-ийн дүрэм

  • Ажлынхаа өмнө 10 минут бүжиглэнэ
  • Өдрийн цайны үеэр 10 минут гадуур алхаж зугаал
  • Гэртээ харихдаа ойр орчмоор 10 минут зугаал

3. Хүчний дасгал хий

Үе шохойжих эрсдэлээс хамгаалахаас гадна булчин болон ясны үений холбоосыг бэхжүүлнэ. Эхлээд бэртэл гэмтлээс зайлсхийж дасгалжуулагчийн тусламжтайгаар өөрт тохирох хүчний дасгал хийх нь зүйтэй.

4. Олон хүнтэй спорт заал ашиглаарай

Хэрвээ та фитнесийн ертөнцөд анх хөл тавьж байгаа бол бүх зүйл шинэ содон санагдана. Боломж байвал задгай агаар хичээллэхийг хичээгээрэй. Спортын дэлгүүрээс шинэ гоё хэрэгсэл ав, найз нөхөд, ажлын газрынхаа хүмүүсийг уруу татаад урагшаа.

5. Ухаантай хэмнэлт

Гэртээ хичээллэж болно, жишээ нь та дээс худалдаж аваад гэртээ дээсдээрэй, маш хямд тусна шүү. Харин үсрэлт, бүжиг, планк, сууж босох дасгалууд бүр зарлагагүйд тооцогдоно. Хүндрүүлэгч шаардлагатай бол саванд ус хий, уутанд будаа хий, хүнд ном өргөсөн ч болж байна.

Ухаалаг амьдарцгаая, спортоор идэвхтэй хичээллэж эрүүл мэнддээ анхаарал тавья. Та спортоор хичээллээд удаж байгаа юу эсвэл бидний нийтлэлийг уншаад хичээллэж эхлэхээр шийдэв үү?

5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Мунхбаяр Баяр

    Мунхбаяр Баяр

    2019/05/21 at 10:38

    тохиолдох бус ужиг зүйл хуримтлагдах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *