Автомашины хүүхдийн суудлыг буруу ашигласнаас болж хүүхдээ алдсан ээж аль болох олон хүнд анхааруулга хүргэхийг хичээж байна!

3

Өнөө цагт олон залуу туршлагагүй төдийгүй олон хүүхэд төрүүлж өсгөсөн туршлагатай байгаа аав, ээж нар ч гэсэн автомашины хүүхдийн суудал хэрэглэж байна. Зах зээл ч гэсэн хэрэглээгээ дагаад дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл зориулсан тусгай суудлыг гаргажээ. Зах зээл дээр гаргаж байгаа бүх суудлуудын аюулгүй байдлыг шалгасан гэдэг. Уг суудал нь зөвхөн хүүхэд тээвэрлэхэд зориулалттай, өөр бусад зориулалт байхгүй. Хүүхдийн аюулгүй суудлыг ашиглах дүрэм гэж байдгийг харин эцэг эх болгон мэдэхгүй нь харамсалтай.

2015 онд Лиза Смит аз жаргалтай ээж байлаа. Тэр бяцхан Миягийн ээж – охин дөнгөж 17 сар хүрч байжээ. Тэр нэгэн өдөр түүний амьдралд аймшигтай дуудлага иржээ: бяцхан охиноо асрагчид нь үлдээсэн ч охин нойрноосоо дахин сэрсэнгүй. Энэ аймшигтай хэргийн шалтгаан нь байрлалын асфикси буюу амьсгал нь бүтсэнээс болжээ.

Энэ золгүй тохиолдол ганц удаагийнх бус, өөр олон золгүй тохиолдлууд ч гэсэн автомашины хүүхдийн суудал ашиглалтыг зөрчсөнөөс болж гарсан. Аймшигтай бөгөөд золгүй тохиолдолд хэнд ч тохиолдож болно, тиймээс эцэг эх болгон анхаарал болгоомжтой байх ёстой ажээ.

Байрлалын асфикси – биеийн буруу байрлалаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орж амьсгал боогдож байгаа үйл явц юм, ялангуяа нойрсож байгаа үед. 2004-2008 онуудад автомашины хүүхдийн суудлын буруу ашиглалтаас үүдэлтэй үхлийн 48 хувь нь ийм шалтгаантай байжээ. 2 нас хүртэлх хүүхдүүд илүү их эрсдэлтэй бүлэгт хамаарна, яагаад гэвэл тэд нойрсож байхдаа байрлалаа хянах чадвар бүрэн суугаагүй байдаг ажээ.

Мөн хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинж ч гэсэн хамааралтай байж болно гэсэн дүгнэлтийг олон удаагийн судалгааны явцад хийжээ. Энэхүү тохиолдолд 1 нас хүртэлх хүүүхэд илүү өртөмтгий байдаг байна, гэхдээ золгүй тохиолдлуудыг тодорхой шалтгааны улмаас гэж тайлбарлахад бэрх байгаа юм.

Байрлалын асфиксийн шалтгаан нь зөвхөн автомашины суудал болохгүй. Бага насны хүүхдийг хаана ч хараа хяналтгүй үлдээж болохгүй, бүүвэйлэгч, буйдан, аав ээжийн ор, хөхүүлэх ширээ, зөөлөн дэр, бүтээлгээр хүрээлсэн ямар нэгэн гадаргуу дээр унтуулахдаа ч байнга харж хандана. Том хүүхэд ч гэсэн нүүрээрээ газар хэвтэж хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан тохиолдлууд бүртгэгджээ. Хүүхдийн автомашины суудлын хувьд унтаж байгаа хүүхэд сандалнаас доош гулсаж нугдайдаг учраас хүчилтөрөгчийн дутагдалд орох магадлал эрс нэмэгддэг байна.

Ямар золгүй тохиолдолд хүргэхийг огтхон ч гадарлаагүй эцэг эхчүүд нэг л алдааг давтан гаргадаг ажээ. Лиза Смит яаж болохгүйг мэдэж авсан, гэхдээ ингэлээ гээд тэр охин Мия-гаа эргүүлэн амилуулж чадахгүй. Хүүхдийн автомашины суудлыг буруу хэрэглэж байгаа эцэг эхчүүд дээр Лиза очоод өөрт тохиолдсон явдлаа ярьж анхааруулдаг болжээ. Автомашины хүүхдийн суудлыг дүрмийн дагуу зөв ашиглах ёстой гэж анхааруулдаг байна.

  1. Тусгай суудлыг хүүхдийн насанд тохируулаад зогсохгүй мөн хүүхдийн жин, өндрийн хэмжээг харгалзан үзэх ёстой. Том насны хүүхдүүдэд тохируулж болдог суудал авна.
  2. Уг суудал нь хүүхдийг автомашинд л тээвэрлэх зориулалттай, ингэхдээ машины суудлыг дүрмийн дагуу зөв суурилуулж бэхэлсэн байх ёстой.
  3. Хүүхдийн гадуур хувцсыг тайлах хэрэггүй.
  4. 6-аас илүү жил хэрэглэсэн автомашины суудал хэрэглэхээс татгалзана, мөн эх сурвалжийг нь сайн мэдэхгүй хуучин суудал хэрэглэхгүй байсан нь дээр.
  5. Нурууны нугалам зэргийн өнцгийг сайтар анхаараарай.

Автомашины хүүхдийн суудал ашиглах дүрэм нийтлэг хэдий ч зарим нэг үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүний онцлогоос хамаарч ашиглалтын явцад анхаарах зүйлсийг заавартаа тусгаж өгсөн байдаг. Уг суудлыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах ёстойг хэзээ ч мартаж болохгүй, хүүхдийн уг суудалд удаан суулгах тухай бодоод ч хэрэггүй. Удаан хугацаагаар машинаар аялах гэж байгаа бол зайлшгүй түр зогсолт хийж хүүхдийн биеийн чилээг гаргаж амраах хэрэгтэй. Бага насны хүүхдийн биеийн байрлалын байгалийн шаардлагыг хангах ёстой буюу хүүхдийг хэвтээгээр нь амрааж биеийн чилээг заавал гаргана.

Мөн автошашины хүүхдийн суудлыг зөв хэрэглэх талаар туршлагатай ээж нарын зөвлөгөөг сонсоосой гэж хүсэж байна. Эдгээр зөвлөгөө нь үйлдвэрлэгчийн зааврыг бүрэн орлохгүй ч гэлээ тодорхой загварын суудлыг хэрхэн ашиглах талаар нэмэлт мэдээлэл өгөхөд тусална.

Мия охиныг асарч байсан асрагч автомашины хүүхдийн суудал ашиглалтын зааврыг сайн мэдэж байсан бол тэр одоо амьд сэрүүн тоглож наадаад явж байх ёстой байсан юм.

Энэхүү мэдээллийг бусад эцэг эхчүүдтэй заавал хуваалцахыг хичээнгүйлэн гуйж байна.

18
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Doogo Doogii

    Doogo Doogii

    2018/11/15 at 20:25

  2. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2018/11/16 at 09:22

    Анхаарч уншаарай

  3. TseTse Tse

    TseTse Tse

    2018/11/17 at 23:06

    10 минутын газар 30мин явах хооронд хүүхэд эвгүй байрлалтай унтсан байдаг даа Сэрээд уйлж байсанч хамаагүй эвтэйхэн болгох хэрэгтэй юм бн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *