Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил

1

Өглөө – таны тэр өдрийн байдлыг тодорхойлно. Өглөө орноосоо өөдрөг, эрч хүчтэй босч чадвал өдөржингөө сэргэлэн цовоо, олон ажил амжуулах чадалтай байх болно. Харин арай ядан гал тогоондоо орж дусал кофе уугаад гарч байгаа бол өдрийг яаж өнгөрөөнө дөө, хөөрхий …

Хэрвээ өглөө болгон ийм байдалтай босч байвал дэглэмдээ өөрчлөлт оруулах цаг болсныг илтгэж байна. The Independent-ийнхэн өглөөг хэрхэн эхлүүлэх тухай судлаачдын санал бодлыг тусгасан нэгэн нийтлэл гаргажээ. Дараах дадал зуршлуудаас таныг нэн даруй салахыг зөвлөж байна:

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 5

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 1

Өглөө сэрүүлэг дуугарах дуунаар орноосоо босох хүсэлтэй хүн байхгүй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Босох хүсэлгүй байгаа болохоор сэрүүлгээ 10 минутаар хойшлуулж үргэлжлүүлэн нойрондоо дийлддэг.

Эмч нарын үзэж байгаагаар энэ бол сайхан санаа биш ажээ. Эргэж унтсанаар хүн шинэ нойрны эргэлтэнд ордог учраас сэрүүлгээ хойшлуулж илүү унтсан ч гэсэн нойрмог, дутуу нойртой мэт босдог байна.

 

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 6

Маш их эр зориг гарган сэрүүлгээ хойшлуулж тавилгүй нэг юм нүдээ нээж чадсанд баяр хүргэе. Харин босолгүй яг л муур шиг хөнжилдөө хэсэг шурган хэвтээд л…

Сэтгэл судлаачид бидний хүслээс өөр зөвлөгөө өгч байна: сэрээд гар, хөлөө дөрвөн тийш тэнийлгэж суниа, аль болох тал тал тийш нь сунга. Хүчтэй сунгаж чадсаны ачаар цусны эргэлт сайжирч танд шинэ эрч хүч сэлбэгдэж байгааг мэдрэх ажээ.

 

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 7

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 2

Унтахдаа утсаа хажуудаа тавьдаг, бүгд л тэгж байгаа. Хөнжлөөсөө сугарч гарч ирээд л гар тань утас руугаа явж ирсэн шуудан, чат зэргээ шалгана.

Энэ бас л буруу зуршил. Тайм-менежер Жули Моргенштерний зөвлөснөөр: “Шуудан, ажил төрөл, асуудал – энэ бүгд хэзээ ч дуусахгүй. Тэгэхээр дөнгөж сэрж байгаа тархийг эцэс төгсгөлгүй асуудлаар булж орхино. Ажилдаа очоод л тэр болгоныгоо нээж үз” гэжээ.

Харин өглөө босоод амьдралын онц чухал шийдэх асуудал байгаа бол түүнээсээ эхэл, гэхдээ тархиа элдэв зүйлээр бүү дүүргээрэй.

 

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 8

Ороо хурааж яах юм бэ? Орой буцаж ирээд л эргээд хэвтэнэ ш дээ.

Үнэний хувьтай ч бодох л зүйл. Нэгдүгээрт, гэр орон тань эмх цэгтэй байна. Хоёрдугаарт, бага ч гэсэн нэг ажил амжуулаад авлаа гэсэн дохио тархинд очих тул өнөөдөр үр бүтээлтэй өдөр байх нь гэсэн сэтгэгдэл төрж эхэлнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, ороо хураана гэдэг бол сайн зуршил, тийм учраас байнга хурааж бай гэжээ.

 

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 9

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 3

Аяга кофе уухгүй бол хүн биш мэт санагддаг бол өөрчлөгдөх хэрэгтэй болж дээ. Өглөөний 8-9 цагуудад хүний бие кортизон гэх гормон ялгаруулдаг буюу өглөө сэргээж, орой нь нойр хүргэдэг гормон юм. Кортизол ялгарах тэр цагаар бид өөрсдийгөө сэргэлэн, цовоо болохыг мэдэрдэг байна.

Гормон ялгарах тэр цагаар кофе уухад гормоны хэмжээ багасдаг. Удаан хугацаагаар кофе уусан бол кофеинд дасаж, сүүлдээ үйлчлэхээ болих магадлал ч бий. Тиймээс 10 -12 цагийн хооронд кофе уухыг зөвлөж байна. Байгаль эхээс заяасан өдрийн дэглэм ч алдагдахгүй, кофеин ч өөрийнхөө үйлчилгээг үзүүлэх болно.

 

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 10

Зарим нэг хүмүүс өглөөгүүр бүүдгэр гэрэлтэй байх нь нойрноос аажим сэрэх шилдэг арга гэж үздэг. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар бол хүний биологийн цаг гэрэлтүүлгээс мөн хамаардаг гэжээ. Харанхуй – унтах цаг болсон гэсэн дохио. Тийм болохоор харанхуйд хүн өөрийгөө сэргэлэн цовоо, сэргэгээр мэдрэх боломжгүй. Бүрэн утгаар нь сэрэхийг хүсэж байгаа бол гэрлээ асаах хэрэгтэй.

 

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 11

Ус уух уу, дасгалаа шууд хийх үү? Хөгжим сонсонгоо аяга цай уух уу? Шүршүүрт орох уу, хүйтэн усаар нэг угаагаад л болох уу? Сэтгэл судлаачид дараах зүйлийг зөвлөж байна: өглөө болгон тогтсон дадал зуршилтай бай – бослоо, бүлээн ус уулаа, шууд шүршүүр.

Өглөө босоод юу хийхээ шийдэхэд таниас багагүй хүч шаарддаг байна. Тиймээс бодож саналгүй шууд шууд хийгээд явах зуршилтай байж өдрийн эрч хүчээ хэмнэхийг зөвлөжээ.

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 7 дадал зуршил 4

24
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2016/11/24 at 17:15

    Найзуудаа уунийг хэвшууллээрэй Эруул мэнддээ анхаарья

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *