Дэлхийн криптовалютын зах зээлд хамгийн өндөр нөлөөтэй Топ-5 хүн

0

Криптовалют хүмүүсийн санхүүгийн төсөөллийг эрс өөрчилсөн юм. Та бодоод үз л дээ, 2009 онд биткойн 0,001 доллар байсан бол 12 жилийн дараа 69,000 ам.доллар хүрсэн тохиолдол бий. “Хэний ч тоохгүй тоглоом” байхад нь Bitcoin-д хөрөнгө оруулсан хүмүүс бидний дунд цөөнгүй байх ажээ. Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд крипто ертөнцөд өндөр нэр нөлөөтэй топ-5  хүнийг танилцуулах гэж байна.

Сатоши Накамото

yandex.ru

Хөрөнгө: ойролцоогоор 35 тэрбум ам.доллар

Сатоши Накамото бол оньсого шиг нууц байдаг хүн. Өнөөдөр ч түүнийг хэн болохыг мэдэж чадаагүй л байна. Крипто зах зээлд ажилладаг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол энэхүү нэр нь үл мэдэгдэх нууц ноёнтны урсгал хөрөнгө ВТС дээр ойролцоогоор 1 сая ам.доллар байгаа юм.

 

Брайан Армстронг

crypto.ru

Хөрөнгө: 6.5 тэрбум ам.доллар

Брайан Армстронг – АНУ-ын томоохон крипто бирж Coinbase Global-ын тэргүүн. 2012 онд биткойн 2 орчим ам.доллар байхад үүсгэн байгуулагдсан компани юм. Крипто тэрбумтнууд өндөр технологийг санал болгоно, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй сайн үйлсэд түлхүү оролцох болно гэж Армстронг өөрөө хэлж байсан удаатай.

 

Крис Ларсен

yandex.ru

Хөрөнгө: 3,4 тэрбум ам.доллар

Крис Ларсен Ripple компанийн үүсгэн байгуулагч бөгөөд крипто зах зээлийг үнэхээр сонирхож орж ирсэн бизнес эрхлэгч. 2020 онд АНУ-ын үнэт цаас, биржийн хорооны зүгээс түүнийг 1,3 тэрбум ам.долларын үнийн дүнтэй хэргээр шүүхэд нэхэмжлэх гаргаж байсан удаатай. Зохицуулагч агентлаг Ripple компанийг үнэт цаасны хууль бус худалдаа эрхэлсэн хэргээр буруутгажээ. Шүүх хурал одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд энэ салбарын ихэнх мэргэжилтнүүд шүүх хурлын эцсийн шийдвэр крипто салбарт ихээхэн нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.

 

Тайлер болон Кэмерон Уинклвосс

crypto.ru

Хөрөнгө: тус бүр 3 тэрбум ам.доллар

Ах дүү хоёр 2017 онд биткойноор хэдэн тэрбумтай болж чадсан юм. Тайлер, Камерон нарын өөрсдийнх нь хэлснээр бол тэд нийт Bitcoin-ы 1% өмчилдөг ажээ. Крипто зах зээлийг сонирхсон ах дүү хоёрын санаачилгаар дэлхий дээрх анхны Gemini тоон бирж үүсгэн байгуулагдсан юм.

 

Чанпэн Жао

crypto.ru

Хөрөнгө: 1,9 тэрбум ам.доллар

Чанпэн Жао (Binance-ийн тэргүүн) өөрийн бүх хөрөнгийг тоон активд хөрөнгө оруулсан тухай мэдэгдсэн юм. Ямар ч хуримтлал байхгүй. Өнгөрсөн оны 2 дугаар сард крипто валютаа онцгой нөхцөлд л жирийн мөнгөөр солино гэж мэдэгджээ.

 

Бонус! Илон Маск

crypto.ru

Хөрөнгө: 219 тэрбум ам.доллар

Криптовалютын тухай яриа хөндөгдөхөөр дэлхийн хамгийн баян хүнийг дурдахгүй өнгөрч чаддаггүй юм. “Маскийн нөлөө” гэх нэр томьёо хүртэл гарсан: ганц твитээрээ л крипто зах зээлийг савлуулах хүчтэй бизнес эрхлэгч. Илон бол Илон … плeйбой, филантроп, зүгээр л гоц ухаантан. Нээрээ, мартах дөхөж, Dogecoin-ы эцэг.

5
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *