Пакманы эргэн ирэлт: Филиппиний хамгийн алдартай сенатч боксын рингэндээ эргэн ирэхээр шийджээ

0

Домогт боксчин нэгэн мэдээгээрээ шүтэн бишрэгчдээ гайхшруулаад байна – тэрээр тун удахгүй их спортдоо эргэж ирэх гэнэ. Тэр боксын ертөнцөд өөрийнхөө орон зайг дахин бий болгохоор шийджээ.

Филиппиний алдартай боксчин, найман төрлийн жинд дэлхийн аварга болж байсан тамирчин Менни Пакьяо сенатчийн суудлаасаа уйдсан бололтой. Ингээд тэрээр их спортдоо эргэн ирэхээр болсноо албан ёсоор мэдэгдээд байна.

42 настай ахмад тамирчин өөрийн Twitter хуудсандаа бэлтгэлийн зааландаа эргэж ирсэн бөгөөд бокс сонирхогчдод тун удахгүй сайхан мэдээ дуулгах болно гэж бичжээ.

“Бэлтгэл эхэлсэн. Би их спортод эргэж ирэхэд бэлэн болоод байна, бокст өөрийн орон зайг бий болгоно. Тун удахгүй сайхан мэдээ дуулгана аа” гэж Пакьяо бичсэн байна.

MannyPacquiao / Twitter

Пакьяо 2019 оноос хойш тэмцээнд оролцохоо больсон ч домогт боксчны боломжит тэмцээний тухай спортын хэвлэл мэдээлэлд байнга гардаг байлаа.

2009 онд Мэнни Пакьяо өөрийн улсын төлөөлөгчийн танхимын гишүүн, харин 2016 онд нийт 16 сая хүний саналаар сенатын гишүүн болж байжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна. Мэнни бүрэн эрхийнхээ хугацааг дууссаны дараа Филиппиний ерөнхийлөгчид нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа юм.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *