Бизнес эрхлэгчид коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй хүмүүсийн ажиллах эрхийг хязгаарлахыг хүсчээ

0
  • Австралийн зарим иргэд жижиг бизнес эрхлэгчдийн гаргасан коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй ажилчдын ажил хийх эрхийг хязгаарлахыг хүссэний улмаас ажлын байраа алдах эрсдэлтэй нүүр тулаад байна.
  • Тус улсын эрүүл мэндийн албаныхны мэдээлж буйгаар 10-р сар гэхэд бүх иргэдийг вакцинжуулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд вакцин нь үнэ төлбөргүй, түгээмэл бөгөөд сайн дурын үндсэн дээр байх болно хэмээн мэдэгдээд буй юм.

Австрали улсад вакцинжуулалт удахгүй эхлэх сургаар вакцин хийлгэхийг эсэргүүцэж, хийлгээгүй ажилчдын ажиллах эрхийг хязгаарлахыг бизнес эрхлэгчид шаардаад буй аж. Тус улсын эрүүл мэндийн албаны дарга Пол Келли хэлэхдээ, “Ирэх 3-р сараас вакцинжуулалт эхлэнэ” хэмээгээд буй юм.

Гэтэл бизнес эрхлэгчид тулгарч болох нэгэн эрсдэл буйг тооцоолж засгийн газраас ажилтнуудыг вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэсэн журам гаргахыг шаардсан байна.

Австралийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга ноён Петер Стронг өгсөн ярилцлагадаа, “Хэрэв танай эрхэлдэг бизнес 4 ажилтантай байлаа гэж бодоход нэг л ажилтан вакцин хийлгээгүй тохиолдолд бусад нь түүнтэй хамт ажиллахгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарах магадлал бий. Энэ тохиолдолд таны бизнес цааш явагдах боломжгүй болно. Ийм асуудал тулгарсан тохиолдолд яах ёстой вэ? Бидэнд ийм л асуудал байна” хэмээжээ.

“Түүнчлэн манай оронд энэ мэт жижиг бизнес эрхлэгчид маш олон бий. Үүнийг анхаарах хэрэгтэй. Мэдээж хэрэг олны дунд вакцин хийлгэхийг хүсэхгүй хүмүүс гарч ирэх л болно. Иймээс л бидэнд хэрэв вакцин хийлгээгүй бол ажиллах эрхийг нь хязгаарлах боломж олгож цагаан дээр хараар бичигдсэн хууль хэрэгтэй байна” хэмээн өгүүлжээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант хэлэхдээ, “Вакцинжуулалт хийх бэлтгэл ажил дууссан. Товлосон цагаа хүлээж байна” гэсэн хариулт өгчээ.

Мөн тэрээр, “Ирэх 10-р сарын сүүлч гэхэд Австрали улсын бүх иргэдийг бүрэн вакцинжуулах болно. Ингэхдээ вакциныг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй байхыг эрхэм зорилго болгож байна. Австраличуудыг бүрэн вакцинжуулахын төлөө боломжтой бүхнийг хийхээр зорьж байна” хэмээжээ.

Sky News Australia агентлагийн бэлтгэсэн тус мэдээг уншигч танд хүргэж байна

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *