Бага талбайтай байранд амьдардаг хүмүүс гэрээ тохижуулахдаа гаргадаг 8 алдаа. Үүнээс болж гэр нь улам л жижигхэн харагддаг

0

Орон сууцны талбай жижигхэн байх тусам тохижуулахад хэцүү байдаг. Зэрвэс харахад гэмгүй гэмээр шийдэл (жишээ нь, орныхоо өмнө жижигхэн хивс дэвсэх эсвэл буйдангийн өмнө сэтгүүлийн ширээ тавих) нь жижигхэн өрөөг илүү том харагдуулж болно эсвэл өрөөг бүр давчуу зайгүй болгон харагдуулж ч болох юм.

Бид орон байр тохижуулах дизайнеруудын зөвлөгөөг тал бүрээс нь судалж үзсэн бөгөөд жижигхэн талбайтай байрны оршин суугчид ямар алдаа гаргаж байгааг ойлгож авлаа.

1. Жижигхэн хэмжээтэй хивс

© Zhyk1988 / depositphotos, © Zhyk1988 / depositphotos

Жижигхэн хивс тасалгааг улам жижигхэн болгож харагдуулдаг, харин том нь уужим харагдуулна. Жишээ нь, хивсэн дээр зөвхөн сэтгүүлийн ширээ л багтаж байгаа бол тасалгаа маш жижигхэн харагдана. Хэрвээ хивсэн дээр ширээ, буйдангийн булангууд бас креслын урд хөл орсон бол өрөө цэлгэр харагдах юм.

Хивс жижигхэн өрөөг том болгож харагдуулахаас гадна тасалгааг хэсэг болгон хуваахад тусалдаг. Тухайлбал, унтах хэсгийг ажлын өрөөнөөс, мөн амрах өрөөнөөс тусгаарлахын тулд өндөр шкаф, тавиур тавихыг хүсэхгүй байгаа бол хивс тавьж үзээрэй.

 

2. Гэрэлтүүлэг дутагдах

© Zhyk1988 / depositphotos, © depositphotos

Гэрлийн нэг, тэр бүү хэл хоёр эх сурвалж байсан ч (энэ нь уламжлал ёсоор таазны голд болон хананд суурилуулсан жижгэвтэр гэрэлтүүлэг) жижиг өрөөнд хангалтгүй гэж үзнэ. Тасалгааг илүү том харагдуулахын тулд харанхуй булан бүрийг гэрэлтүүлэх хэрэгтэй, үүний тулд цэгэн гэрэлтүүлэг ашигладаг.

Цэгэн гэрэлтүүлгийг зүгээр ч нэг суурилуулахгүй мөн өөрийн хэрэглээг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та өрөөнийхөө баруун буланд оёдол хийх, харин зүүн буланд нь зураг зурах, өрөөний дунд суугаад – ном унших бол танд дор хаяж гэрэлтүүлгийн 3 эх сурвалж хэрэгтэй гэсэн үг. Гэрэлтүүлгийг засвар хийж байхдаа л төлөвлөнө. Яагаад гэвэл жижигхэн өрөөнд булангийн эсвэл ширээний чийдэн огт тохиромжгүй: тэртээ тэргүй дутагдаж байгаа орон зай ихээр эзэлнэ. Хамгийн тохиромжтой нь хананы эсвэл таазны гэрэлтүүлэг юм.

 

3. Орон зайг босоогоор нь ашиглана

© Zhyk1988 / depositphotos

Тасалгаа бага байх тусам “босоогоор” сэтгэх хэрэгтэй болдог. Өрөөнд цөөн тооны овор ихтэй тавилга байж болно, хөндлөнгөөр гэхэд л буйдан эсвэл ор байх жишээтэй. Бусад тавилгын хувьд босоо хувилбар сонгоно.

Богинохон хөшигний оронд шалаа хүрсэн урттай хөшиг зүүвэл өрөөг өндөр харагдуулдаг. Мөн хөшигний өнгөнд ч гэсэн анхаарал хандуулна: дизайнерууд хананы өнгөтэй адилхан хөшиг зүүхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл хана, хөшиг нэг бүхэл болж бие биедээ уусна гэсэн үг юм. Мөн илүү үнэтэй, чамин ч харагддаг ажээ.

© Zhyk1988 / depositphotos, © depositphotos

Тасалгааны ургамал ч мөн адил: хавтгай намхан цэцгийн савны оронд өндөр цэцгийн сав сонгоно.

 

4. “Хүнд” материалаар хийсэн тавилга

© Zhyk1988 / depositphotos, © depositphotos

Шил эсвэл нэвт харагддаг материалаар хийсэн тавилга тасалгааны орон зайнаас огт авдаггүй. Мөн гэрэл ойлгодог тавилгыг сонирхож үзэхэд илүүдэхгүй, жишээ нь том толь тавихад өрөө томроод ирэх шиг л болно.

Мөн задгай тавиурууд ч энэ тал дээр зөв сонголт. Гэхдээ тавиур дүүрэн юм овоолох хэрэггүй, тавиурын нэг хэсэгт хоосон орон зай үлдээж байж л үүргээ гүйцэтгэнэ. Тавиур битүү болоод ирвэл хоосон орон зайн мэдрэмж шууд алга болох юм. Хар эсвэл цайвар өнгөний сонголт хийх гэж байгаа бол гэгээлэг өнгө нь давуу тал болно.

 

5. Хана, тааз нь нэг өнгөтэй байх

© Zhyk1988 / depositphotos, © Zhyk1988 / depositphotos

Өнгө, хээгээр туршилт хийхээс айх хэрэггүй. Жижиг талбайтай өрөөнд тохирох хувилбар – ханыг өндөр болгож харагдуулах босоо шугамтай хээ. Энэ тохиолдолд таазыг хананаас бага зэрэг гэгээтэй өнгөөр будна.

Хар өнгөөр тодосгож өгөхийг хүсэж байгаа бол зөвхөн шаландаа ашиглахыг хичээгээрэй. Эсвэл бүр болохгүй бол нүдний түвшнөөс хэтрэхгүй газар л ашиглана.

 

6. Хөлгүй тавилга

© depositphotos, © depositphotos

Өндөр хөлтэй тавилга хөвж байгаа сэтгэгдлийг төрүүлдэг, тиймээс тавилга шалан дээр биш юм шиг харагдах нь бий. Өөрөөр хэлбэл таны жижиг талбайтай өрөөг том болж харагдуулахад тусална.

 

7. Жижигхэн толь

© depositphotos, © Zhyk1988 / depositphotos

Хэрвээ танай үүдний хэсэг нарийхан, жижиг бол нэг ханандаа том толь тавьж үзэхэд буруудахгүй – энэ хэсэг том болчихсон юм шиг л санагдана. Тасалгаанд толь тавихдаа нэг л дүрмийг баримтлахад болох юм: цонхны эсрэг талд байрлах хананд суурилуулна. Орж ирсэн байгалийн  гэрлийг ойлгож тасалгааг илүү гэрэлтэй, уужим харагдахад тусална.

Хэмжээний хувьд, хана дүүрэн толь сонгохоос айх хэрэггүй. Өмнө нь дунд зэргийн комод эсвэл буйдан тавьсан ч болно. Энэ тохиолдолд толины цаана бас нэг өрөө байгаа мэт харагдаж эхэлдэг. Гаднаас анх удаа орж ирсэн хүнд этгээд бас загварлаг харагддаг ажээ.

 

8. Зурагтыг нүдний эсвэл түүнээс доош түвшинд байрлуулах

© Zhyk1988 / depositphotos, © Zhyk1988 / depositphotos

Хэрвээ ганц өрөөтэй байрны тохижилт яригдаж байгаа бол зурагтыг нүдний түвшнөөс дээш тогтоох нь илүү тохиромжтой. Шууд хананд суурилбал бүр ч сайн. Ингэж дээр суурилуулсны учир шалтгаан нь: зурагтаар юм үзэх болохоор хойшоо бага зэрэг гэдийх хэрэг гарна, энэ үед өрөөний хана байгаагаасаа өндөр харагддаг. Үүний зэрэгцээ зурагтын доор илүү их орон зай үлдэнэ.

Таны байр жижиг талбайтай юу? Та талбайг том харагдуулахын тулд ямар нэгэн арга хэрэглэдэг үү?

11
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *