Толгойн өвчнийг намдааж, сэтгэл санааны түгшүүртэй байдлаас салахад тань туслах лаванда цэцгийн ундаа хийх арга

2

Лаванда цэцэг нь эрүүл мэндэд их олон талын ашиг тустай гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэддэг байсан. Ялангуяа хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд энэ нь ихээхэн сайн нөлөөтэй бөгөөд өөр бусад ашиг тустай талууд ч олон билээ.

279photo Studio / Shutterstock.com

Хүний эрүүл мэндэд сайн шинж чанарууд

Энэхүү анхилуун үнэртэй ургамал нь дараах асуудлуудыг шийдэхэд сайн нөлөөтэй:

  • Сандрал, түгшүүрт байдал
  • Үс унах
  • Нойргүйдэл
BlurryMe / Shutterstock.com
  • Шарх, шавьжны хазалтыг хурдан эдгэхэд
  • Толгойн болон шүдний өвчин
  • Сарын тэмдгийн өмнөх хямрал

Гэхдээ лавандаг дор дурдсан зүйлстэй хамт хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулж байна:

  • Тайвшруулж, нойр хүргэдэг эм болон бусад бодис болох бензодиазепин, барбитурат болон золпид
  • Цусны даралт бууруулах үйлчилгээтэй эм, тухайлбал каптоприл, эналаприл, лозартан
grafvision / Shutterstock.com

Лавандаг хэрэглэх дуртай ихэнх хүмүүс түүнийг цай болгон ашигладаг бөгөөд харин халуун дулаан улирлын үед буюу халуун юм уухад хэцүү үед яах вэ?

 

Лавандагийн ундаа хийх арга

Pixel-Shot / Shutterstock.com

Энэ сэргээх ундаа нь зөвхөн цангаа тайлаад зогсохгүй мөн дээр дурдсан бэрхшээлээс салахад нэн тустай юм. Харин хийх арга нь маш амархан.

Орц:

  • 0,5 аяга элсэн чихэр
  • 0,5 аяга ус (сироп хийхийн тулд)
  • 2 хоолны халбага хатаасан лаванда
  • 0,5 аяга нимбэгийн шүүс

Хийх арга:

Элсэн чихэр, ус, хатаасан лаванда зэргийг бүгдийг нь нийлүүлэн хийж гал дээр тавина. Энэ сиропоо хэдэн минутын турш чанах ба элсэн чихэр гүйцэд ууссан байх хэрэгтэй. Дараа нь галаас авч хөртөл нь байлга.

Cook For Your LIFE / YouTube

Томхон саванд нимбэгийн шүүс, усаа (1 литр болон та өөрөө хэр өтгөн уух хүсэлтэйгээс шалтгаалан янз бүр байж болно) хийгээд дээрээс нь хүйтэн мөс нэмээрэй.

Cook For Your LIFE / YouTube

Дараа нь шүүж авна.

Cook For Your LIFE / YouTube

Ингээд маш их ашиг тустай, сэргээх ундаа маань бэлэн боллоо.

Cook For Your LIFE / YouTube

Найз нөхдөдөө энэ аргыг зааж өгөөрэй.

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *