Виктория Бекхэмийг урьд нь ямар ч мэдрэмжгүй, тааруухан хувцасладаг алдартан гэдэг байсан хэрнээ одоо яагаад түүний стиль, хэв маягийг бүгд дуурайхыг хүсдэг болсон бэ?

0

Хувцаслалтын нарийн мэдрэмжийг төрөлхийн гэж боддог хүмүүс бидний дунд цөөнгүй. Ийм мэдрэмжгүй хүн яаж ч хичээгээд мэдрэмжтэй болохгүй тул бууж өгөхөөс өөр аргагүй гэцгээнэ. Зөвхөн Виктория Бекхэмийн түүх л дизайнерын шүүмжлэгчид, загварын тогтсон ойлголтыг эвдэх тод жишээ болж өгч чаджээ. Энэ бүсгүй саяхан л ямар ч мэдрэмжгүй хувцаслаж байсан. Викторияд огт зохихгүй байгаа хувцсыг өмсгөхгүйн тулд аргаа ядсан загварын брэндийнхэн түүнээс “битгий өмсөөч ээ” гэж гуйж байсан гээд бод доо?

Харин өнөөдөр бид бизнес эрхлэгч, 4 хүүхдийн эх энэ эмэгтэйгээс хүмүүс нүд салгаж чадахгүй байна. Тиймээс та бүхэндээ Викториягийн хэв маяг хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулахаар бэлдлээ. Мөн хэдэн сая эмэгтэйчүүдийн хорхойг хүргэж байгаа түүний стиль загвартаа ашигладаг хэд хэдэн аргуудаас танилцуулах болно.

Атаархмаар хэв маяг нь түүний алдар хүндтэй цуг бий болоогүй юм

© Kristin Callahan / Everett Collection / East News, © Wiese / FaceToFace / REPORTER / East News

Виктория Кэролайн Адамс 1974 онд Их Британид нэгэн чинээлэг айлд төржээ. Сургуульдаа өдөр болгон Rolls-Royce-оор хүргүүлдэг охин байв.

Охин 16 настайдаа л алдартай болохоор шийдэж театрын урлаг, моделинг, бүжигт суралцаж эхэлсэн юм. Виктория ч удалгүй тавьсан зорилгодоо хүрчээ – тэрээр Spice Girls хамтлагийн гишүүн болж залуучуудын сахиусан тэнгэр болж чадсан. Хамтлагийн гишүүн охид болгоны л адил Виктория өөрийнхөө дүр төрхийг нарийн бодож гаргана. Тиймдээ ч Posh Spice (Хээнцэр Чинжүү) гэдэг нэртэй болсон байх. Түүний хувцаслалтын үндсэн загвар – латекс орцтой бариу даашинз, өндөр өсгийт.

© Mary Evans / AF Archive / Graham Whitby Boot. / Mary Evans Picture Library / East News

Spice Girls хамтлагийн гишүүд 1998 онд, Виктория баруун гар талаас хоёр дахь нь

1999 онд хамтлаг бараг тарсан байсан ч Викториягийн хувьд амьдралын шинэ үе эхэлж байлаа. Тэрээр дэлхийд алдартай хөлбөмбөгчинтэй гэрлэж хатагтай Бекхэм хэмээгдэх болов. Тэр хуримынхаа ёслолд Vera Wang-аас сонгосон оргилуун дарсны өнгөтэй, 6 метрийн урт хормойтой даашинз өмссөн байсан нь яг л үлгэрийн гүнж шиг харагдаж байв.

Мөн Виктория нөхөр Дэвидтэйгээ цуг хосын адилхан хувцас өмсөх их дуртай байжээ. Залуу үеийн хар савхин хослолыг дараа нь Виктория өөрийнхөө хамгийн том алдаа гэж хошигнон ярьсан байдаг юм.

© verawanggang / instagram, © James Whatling / LFI / Photoshot / REPORTER / East News

Хуримын домогт даашинзаа энэ жил дахин өмсөж үзжээ, мөн нөгөө савхин хослол нь.

2000-аад оны дунд үеэс эхлэн Виктория моодны загвар болгоны зочноор уригдах болж өөрийнхөө дизайнер болох анхны алхмыг хийж эхлэв. Тэрээр бусад брэндүүдтэй хамтран хувцас болон гоёл чимэглэлийн дизайн зохиох ажилд оролцох болжээ.

Харамсалтай нь Викториягийн тэр үеийн загварыг “алтан үе” гэж хэлж болохооргүй. Виктория өөрөө моод их сонирхож байсан ч түүнийг хүлээж авахыг хүсээгүй юм. Тэр ч бүү хэл дизайнерын ордны төлөөлөл түүн руу утасдаж өөрсдийнх нь хувцсыг битгий өмсөөч гэж бараг л өвдөг сөгдөн гуйхаас наагуур байв. Тухайн брэнд өөрийнхөө хувцсыг хэтэрхий туранхай, хэтэрхий борлосон бас поп од асан хүнд өмсөхийг үнэхээр хүссэнгүй.

© Khayat Nicolas / ABACA / Abaca / East News, © s_bukley / Depositphotos.com

Гэсэн хэдий ч Виктория бууж өгөлгүй ажилласаар л байв. Ингээд тэр өөрийнхөө “жийнсэн” брэндийг гаргажээ. Цаашлаад нүдний шилний коллекц, үнэртэн гэх мэтчилэн зүйлс хийж эхэлсэн байна. Үүнийхээ ачаар 2007 онд хоёр ч томоохон шагнал хүртсэн юм: “Оны шилдэг эмэгтэй” болон “Оны шилдэг бизнес эрхлэгч”. Тэр жилдээ мөн хамгийн муу хувцасласан хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэв.

Дээдсийн арга хэмжээ болон улаан хивсний ёслолоор Виктория зөвхөн бариу гоёл л өмсөнө. Тэр өөрийнхөө бие галбирын давуу талыг ингэж л гайхуулж байв.

© Michael Germana / Everett Collection / East News, © Kristin Callahan / Everett Collect / East News

Виктория Бекхэмийн гоёл, 2007 болон 2008 онуудад.

Энэ үетэй зэрэгцэн Викториягийн хэв маяг аажим өөрчлөгдөж эхэлсэн юм: галзуурмаар богино даашинз нь хэдий нүд сохлом хурц өнгөтэй ч гэлээ даруухан загвараар солигдов. Ингээд түүний нэгэн хэвлэлийн бага хурал дээр ирсэн “ягаан” төрх дэлхийн бүсгүйчүүдийн анхааралд өртжээ.

Цаг хугацааны эрхэнд Spice Girls хамтлаг ч дахин нэгдсэн бөгөөд энэ удаад Виктория хамтлагийнхаа хамгийн алдартай гишүүн нь болов.

© Bigpicturesphotos.com / East News, © Gabriel Bouys / Afpeast News / East News

2008 онтой золгож Виктория өөрийн загварын брэнд болох Victoria Beckham-ийг гаргалаа. Шүүмжлэгчид түүний гаргасан хагас богино урттай бариу загвартай даашинзыг нааштайгаар хүлээн авсан бол зарим нэг нь даашинзны нарийн чимэглэл, нарийн хийцийг шагшин дуу алдаж байсан гэдэг.

Виктория загварын хатан хаан болох алхмыг аажим хийсээр л, тэр жилдээ хоёр ч удаа алдартай Vogue сэтгүүлийн нүүрийг чимэв – британи болон энэтхэг хувилбарууд дээр гарчээ.

© David Longendyke / Everett Collection / East News, © ChinaImages / Depositphotos.com

Виктория Бекхэмийн хэв маяг 2008 болон 2012 онуудад.

Викториягийн гаргасан брэнд хурдтайгаар алдаршиж 2011 онд British Fashion Awards гэх томоохон шагналын эзэн болсон юм. Хатагтай Бекхэмийн бүтээл британийн сонгодог загварыг дахин дэлгэрүүлсэн гэхэд буруудахгүй – элдэв маяг байхгүй, хамгийн гол нь ихэмсэг.

Виктория өөрийнхөө хэв маягт ч өчүүхэн зүйл үлдээлгүй анхаарал тавина, тэр өөрийнхөө брэндийн шилдэг илэрхийлэл болсон юм. Үдэшлэгийн даашинз эсвэл жирийн цамц өмссөн ч бай хамаагүй – цаанаа л нэг загварлаг харагдана.

© Bob Cass / Capital Pictures / East News, © ChinaImages / Depositphotos.com

 

Өөгүй хэв маягийг бүдрүүлэх тэр л гоёл

  • Үндсэн загваргүйгээр хаа хол явах вэ дээ. Виктория өнөөдөр энгийн бөгөөд даруухан загварын хувцас өмсөхийг хичээдэг болжээ. Моодны хурц хэв маяггүй хувцаслалт – ийм хувцсыг хэдэн ч жилээр хамаагүй өмсөж болно, тренд өөрчлөгдөнө гэж айх зүйл үүнд алга. Хувцаснуудаа өөр хооронд нь зоригтой хослуулж загварлаг бас үнэ цэнэтэй харагдах нь Викторияд амархан болжээ.
© TS, PacificCoastNews / BWP Media / East News, © AUG / face to face / East News
  • Цамцанд онцгой анхаарал хандуулна. Яг л нөхрийнхөө цамцыг булаагаад өмсчихсөн юм шиг оверсайз загварын цамцыг Виктория атаархал төрүүлмээр өмсөж байна – өмдтэй, өвдөг дөнгөж давсан дэрвэгэр банзалтай. Өнөө цагт яг ийм загварын гэхдээ өндөр суудалтай нь моод болоод байгаа юм.
© Rick Gold / GOL / Capital Pictures / East News, © LaurentVu / SIPA / East News
  • Домогт  total black. Виктория хар өнгийн хувцсанд онцгой анхаарал хандуулдгаараа алдартай. Гэхдээ гунигтай бас бараан харагдахгүй учир үнэхээр дуураймаар санагдана.
© Berzane Nasser / ABACA / East News, © Will / MEGA / Mega Agency / East News
  • Хурц цэцгийн өнгийг зохицуулах нь тийм ч хэцүү зүйл биш. Хэдий даруухан загварт дуртай ч гэлээ Виктория сүүлийн үед төрөл бүрийн өнгө турших болсон юм. Зүгээр ч нэг хар, цагаан өнгийн хослол биш – дизайнер бүсгүй улбар шарыг хөх өнгөтэй, бургундийг сарнайн ягаан өнгөтэй хослуулжээ.
© Didier Ferey / KCS / East News, © Berzane Nasser / ABACA / East News
  • Бариу даашинзны оронд сул унасан загварыг сонгох болжээ. Виктория бие барьсан задгай загварын даашинзнаас татгалзаад удаж байгаа бөгөөд өвдөгнөөс доош урттай илүү чөлөөтэй загварт дурлах болсон. Түүний турьхан бие улам илүү хожиж уу гэлтэй харагдана.
© TBSK / KCS / East News, © Grosby Group / Lagencia Grosby / East News
  • Харин костюм – үүнээс илүү сайхан зүйл хаа ч байхгүй. Костюм нь сул чөлөөтэй загвартай – Викториягийн бас нэгэн сонирхол. Үнэхээр өөгүй зүйл дээ, ажил хэрэгч уулзалтад тохирно, бас найз нартайгаа цагийг өнгөрүүлэхэд ч гологдохгүй.
© TBSK / KCS / East News, © Will / MEGA / East News
  • Жирийн жийнсэн өмд өмссөн ч хажуугаар өнгөрөх хүмүүс заавал эргэж хардаг болжээ. Жийнсэн өмд, футболк, свитер цамц л харагдана – үүнд хүний анхаарал татах зүйл баймааргүйсэн? Нүдэнд дулаахан өнгийн гутал байхад л загварыг эрс өөрчилж чадна – Викториягийн хэв маяг ингэж л бусдын анхаарлыг татдаг бололтой. Дизайнер бүсгүй 2017 оны Нью-Йоркийн загварын долоо хоногоор чухам энгийн футболк, жийнсэн өмдтэйгөө л өөрийнхөө загварыг танилцуулсан байдаг юм.
© i-Images / East News, © Fleek / MEGA / East News
  • Нарны шил, өндөр өсгийт бас сугандаа хавчуулдаг жижиг цүнх. Виктория өөрийнхөө хэв маягийг бүрдүүлэх зарим нэг зүйлд үнэнч үлдсэн. Дизайнерын өмсөх дуртай загварын гутал гэвэл – өндөр өсгийтэй завь загвар, булчингаараа сул урт түрийтэй гутал мөн өндөр өсгийтэй сонгодог загварын туфль.
© Berzane Nasser / ABACA / East News, © STB / MEGA / East News

Түүний загварын салшгүй нэг хэсэг бол – сугандаа хавчуулж барьсан цүнх. Энэ л дүрээрээ Виктория ихэмсэг, орчин цагийн ажил хэрэгч бүсгүй болж харагддаг. Яг л нэг тийшээ яарч байгаа ч юм шиг. Тэгээд мэдээж том нарны шил – ийм шилгүй бол тэр нэг алхам ч алхахгүй.

Викториягийн одоогийн хэв маяг танд таалагддаг уу? Зарим нэг загвараас нь санаа авмаар санагдсан уу?

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *