Тэнүүлч байрын нэгэн эр кафед орж ирээд “өлгөөтэй” байгаа кофеноос авахыг хүслээ… Би эхэндээ гайхсан боловч сүүлд учрыг нь олж мэдээд үнэхээр их сэтгэл хөдөлсөн юм

0

Нээрээ нууцлахыг хүссэн хүн энэ түүхийг ярьсан юм гэж Dailynova-д бичжээ.

Европын улс орнууд амьдралын түвшин, баялаг түүх, аялал жуулчлалын түүхэн газруудаараа алдартай. Мөн ядуу зүдүү амьдралтай хүмүүст хандаж байгаа хүндэтгэлтэй хандлагаараа ч гайхагдана. Магадгүй энэ нь европчуудын амьдралыг үзэх үзэлтэй ч холбоотой байж болох юм. Хүн – материаллаг эд баялаг, боловсролын түвшингээс үл хамааран нийгмийн үнэ цэнэтэй гишүүн байх ёстой гэж ойлгодог.

“Хэдэн жилийн өмнө би найзтайгаа Италийн Венец хотоос холгүйхэн орших нэгэн тухтай кафед сууж байсан юм. Италийн анхилуун үнэртэй кофе амтлан ууж суух зуур кафед нэг эр орж ирлээ. Тэгээд хоёр кофе авъя гэнэ – нэгийг өөртөө, нөгөөг – “хананд” гэв. Юу гэсэн үг юм бол гэж биднийг ойлгож ядаж байтал түүнд нэг аяга кофе авчирч өгсөн ч тэр хоёр кофены мөнгө төлдөг юм байна. Үйлчлүүлэгчийг явсны дараа зөөгч цаасан дээр: “аяга кофе” гэж бичээд хананд наалаа.

flipboard

Биднийг кафед сууж байх хооронд дахиад хоёр залуу орж ирээд гурван аяга кофены мөнгө төлөөд гарчих юм. Зөөгч дахиад л цаас авч “аяга кофе” гэж бичээд хананд наасан нөгөө цаасныхаа дэргэд нааж байна. Үнэхээр сонирхол төрөхийн зэрэгцээ бидэнд ойлгомжгүй хэвээр үлдсэн юм. Бид ямар учиртай болохыг асуухаас ичээд тэгсгээд гараад явсан л даа. Хэдэн өдрийн дараа аяга кофе уухаар дахиад л нөгөө кафедаа орлоо. Биднийг сууж байхад тааруухан хувцасласан нэгэн эр орж ирээд хана руу харснаа, баарны лангууны дэргэд суучихлаа. Тэгээд зөөгчид: “Аяга өлгөөтэй кофе өгөөч” гэж байна.

Зөөгч ч тэр дор нь аяга кофе аягалаад хайртай үйлчлүүлэгчдээ өгч байгаа юм шиг л эелдэг үйлчилж сайн сайхныг хүсэв. Үйлчлүүлэгч ч түүнд талархаад аяга кофегоо уугаад мөнгөө төлөхгүй гараад явлаа. Зөөгч хананд наалттай байсан “аяга кофе” гэсэн нэг хуудсыг хуулаад хогийн саванд хаяж байгаа нь харагдсан. Энэ бүгдийг хараад учрыг нь ойлгосон ч бидэнд сонирхолтой хэвээр л үлдсэн юм. Ядуу зүдүү амьдралтай хүмүүст хандаж байгаа тэр хүндлэл, боловсон зан бидний сэтгэлийг гүн хөдөлгөжээ.

Хэн нэгэн ямар нэгэн шалтгааны улмаас өөрийнхөө боломжоос хэтэрсэн зүйл гуйхын тулд бусдын өмнө өөрийгөө дорд болгож эсвэл гуйж гувших ямар хэрэг байна. Тэд үнэгүй кофе ууж болох газрыг олж мэдэж. Тэр кофег нь ч орсон газар нь өгч хайртай үйлчлүүлэгчдээ үйлчилж байгаа юм шиг хандаж байна. Харин өгөөмөр сэтгэлтэй өөр үйлчлүүлэгч хэн нэгний шахалтгүйгээр аяга кофе “өлгөх” нь ямар сайхан хэрэг вэ? Өчүүхэн ч гэсэн энэ дэлхийг улам дулаахан, хүнлэг болгож байгаа хэрэг бус уу?

Ингээд би анх удаа амьдралдаа “өлгөөтэй кофе” гэж юу болохыг олж мэдсэн юм даа.”

Энэ сайхан зүйл Украинд ч гэсэн алдаршиж эхэлж байна. Зөвхөн кофе биш өөр бусад хүнсний бүтээгдэхүүн ч байж болно. Үүнийг тэд “нээлттэй гарын алга” гэж нэрлэжээ.

15
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *