Яагаад эмэгтэйчүүд сүүлийн үед өндөр өсгийт өмсөхийн оронд пүүз өмсөхийг илүүд үздэг болсон бэ?

2

Дундад зууны Азид эмэгтэй хүүхдийн хөлийг жижигхэн байлгах үүднээс хөлийг нь боодог ёс байжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн хөл гэмтэх, өөр олон төрлийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байсан байна. Өнөө үед энэ ёс хадгалагдсан гэж үзэж байна уу? Зарим талаараа үгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь зарим орны ажил олгогчид долоо хоногийн дор хаяж таван өдөрт өсгийтэй гутал өмсөх шаардлага тавьдаг. Гэвч сүүлийн үед эмэгтэйчүүд өндөр өсгийтөөс илүү намхан гутал өмсөх сонирхолтой болсон.

Бид  сүүлийн үед эмэгтэйчүүд ямар төрлийн гутал илүү сонирхох болсон талаар уншигч та бүхэндээ бэлтгэн орууллаа.

Эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсөхөөс зайлсхийдэг үү?

Нэн тэргүүнд хэлэхэд эмэгтэй хүн өндөр өсгийт өмсөхөөс татгалзах цаг нэгэнтээ ирсэн. Учир нь тэд гоё сайхан харагддаг гэх нийгэмд үүссэн стандартаас болж өөрсдийнхөө хөлийг өвтгөх, гэмтээх, хэлбэрийг алдагдуулах зэрэг асуудлуудаас залхсан хэрэг. Саяхан Японы KuToo гэх аянд ажил олгогчид ажилчиддаа биед эвтэйхэн, намхан гутал өмсөх шаардлага тавьсанаар дэлхийн хүн амыг цочирдуулсан билээ. KuToo гэдэг нь me too гэдгийн too болон Kutsu (гутал), Kutsuu (өвдөлт) гэсэн япон үгнээс гаралтай аж.

© Ari_zaya / twitter

 

Холливудын одод ч өндөр өсгийтөөс татгалзаж байна.

Улаан хивсний ёслолд эмэгтэй жүжигчид маш өндөр өсгийтэй гутал өмсөх ёстой байдаг ч бүгд ингэж өмсөх хэцүү, хөл маш ихээр өвддөг гэж хэлдэг байна. Канны кино фестивалын үеэр жүжигчин Kristen Stewart улаан хивсний ёслолын үеэр гэрэл зурагчдын өмнө өсгийтэй гутлаа тайлж олныг гайхшруулсан байна. Түүнчлэн жүжигчин Tiffany Haddish болон Maya Rudolph нар 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг богино хэмжээний кино шагналыг гардуулахаар тайзанд гарахдаа гартаа өсгийтэй гутлаа бариад хөл нүцгэн гарсан байна.

© VALERY HACHE, AFP / East News © ALBERTO PIZZOLI, AFP / East News

 

Эмч нар өндөр өсгийтөөс зайлсхийхийг дэмжиж байна.

Эмч нар хэлэхдээ эмэгтэйчүүд өндөр өсгийт байнга өмсөх нь эрүүл мэндэд олон асуудал үүсгэдэг хэмээн анхааруулж байна. Өндөр өсгийт байнга өмссөнөөр хөлний урд хэсэгт бүх ачаалал цугларч, шилбэний булчин байнга ачаалал авч хүчилснээр үе мөчний үрэвсэл, артроз, хөл хавагнах, судасны бүдүүрэл, нуруу өвдөх зэрэг олон өвчин үүсгэх эрсдэлтэй. Эмч нар өндөр өсгийт өмсдөг хүмүүст ингэж зөвлөж байна:

  1. Бүдүүн өсгийтэй гутал сонгох. Энэ хэлбэрийн өсгийт хөлөнд ирэх ачааллыг жигд хуваарилдаг ба шагай булгалах эрсдэл илүү багатай байдаг.
  2. Шовх үзүүртэй өсгийт өмсөхөөс зайлсхийх. Энэ нь таны хөлийн хэлбэрийг алдагдуулахаас гадна хөлийн хуруунуудыг шахдаг байна.
  3. Өөрт таарсан хэмжээг зөв сонгох. Энэ нь таны хөлийг гутлан дотор гулгах, холгох, шархлах зэргээс сэргийлнэ.
  4. Шагай болон шилбэний булчин сайжруулах дасгал өдөр болгон дор хаяж 30 секунд хийж занших хэрэгтэй.
dr.footwalking/Instagram

 

Сүүлийн үед спорт гутлын хямдрал ихсэж байна.

Энэ нь спорт гутлын худалдаа илүү өргөжиж байгааг харуулж байна. 2014 онд Nike компани зөвхөн спорт гуталны худалдаагаар 16 тэрбум долларын ашигтай байсан бол Adidas компани 8 тэрбум долларын ашигтай ажилласан байна. 2018 онд эдгээр компаниудын нийт ашиг 22 болон 12 тэрбум доллар болж тус тус ашигтай ажилласан байна. Үүний хажуугаар өндөр өсгийт авах эрэлт унасаар байгаа билээ. 2017 он гэхэд л хүмүүсийн эрэлт 11 хувиар буурсан гэх үзүүлэлт гарчээ. Энэ нь өндөр өсгийт өмсөхийн сул талуудтай холбоотой ч орчин үед хүмүүс пүүзийг палажтай хослуулан өмсдөг болсонтой холбоотой юм. Сүүлийн үед ингэж өмсөх нь илүү тренд болж байгаа аж.

janananails/Instagram

 

Хүн амын пүүз илүү өмсөх хандлагатай болсон шалтгаан юу вэ?

Зар сурталчилгаа үүнд голлох үүрэг гүйцэтгэнэ. Тэд хүмүүст жирийн нэгэн гутал биш өвөрмөц онцгой гутал өмсөж буй мэт санагдуулам сурталчилдагт байгаа юм. Сүүлийн үед ихээр үйлдвэрлэгдэж байгаа пүүз гуталнууд нь илүү хээнцэр, биед эвтэйхэн хийгддэг болсон. Мөн хүмүүсийн уламжлал, зан заншил, сонирхол зэрэгт тааруулж гутал гаргадаг болсон байгаа юм. Тухайлбал: Лондонгийн олимпод зориулсан, 2019 он гэхэд л Game Of Thrones киноны шүтэн бишрэгчдэд зориулсан шинэ загварууд гаргасан байгаа юм.

© Аdidas © Game of Thrones / HBO

 

Пүүз бол амьдралын хэв маяг

Классик цагаан, үс, хумсны өнгөтэй зохицсон, зузаан ултай, том үдээстэй, нүхтэй, илгэн зэрэг маш олон төрлийн загвартай гутал пүүз авч болохоор болсон цаг хэдийн ирсэн байна. Мэдээж тэр хэрээр хүмүүсийн цуглуулга ч нэмэгдэж ховор, үнэтэй гутал сонирхох нь ихэссэн. Тэд шинээр гарсан загвар, цор ганц загвар зэргийг тэвчээртэй нь аргагүй хүлээдэг. Зарим хүмүүс пүүз цуглуулахыг хобби хүртэл болгож таван зуун мянган долларын үнэтэй гутал ч цуглуулдаг байна.

infamouskayce/Instagram

 

Тэгвэл таны хувьд алийг нь сонгох байсан бэ? Өндөр өсгийт үү, пүүз үү?

Ихэнх жирийн худалдан авагчид хөлд илүү эвтэйхэн, байгальд илүү ээлтэй гутал сонгохыг илүүд үзэж байна. 2012 онд Лондонгийн олмпоос хойш нэхмэл даавуун пүүз илүү моодонд орсон байна. Мөн сүүлийн үед 3D технологи илүү хөгжсөнтэй холбоотойгоор таны хөлд төгс таарах гутал үйлдвэрлэх болсон. Зарим судлаачид өндөр өсгийтийн худалдан авалт буурсаар яваандаа зах зээлээс хасагдах байх хэмээн үзэж байна. Парисын загвар зохион бүтээгч загварын шоуны үеэр өөрийн хийсэн шилэн шаахайг танилцуулжээ.

© Adidas

Та өндөр өсгийт эсвэл пүүзний алийг нь сонгоно гэж бодож байна?

20
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Aika Luna

    Aika Luna

    2019/07/02 at 00:53

    Улаанбаатарын засмалаар өсгийтэй гуталтай явах нь яг л ууланд өсгийтэй гуталтай авирч байгаам шиг мэдрэмж төрүүлдэг ба гоё ганган авсан өсгийтэй гутлаа Улаанбаатарын эвдрэл ихтэй замаар өмсөж сүйдлэхээс даан ч сэтгэл өвдөөд байдагдаа…

  2. Soyoloo Batchuluun

    Soyoloo Batchuluun

    2019/07/02 at 09:49

    би шовгор гутал ѳмссѳѳр байгаад хуруунд эвэр ургасан одоо яаж арилгах вэ

  3. Ene undur usgiitui gutal 2 ynz bn dundajaas awhaar ewgvi xuld taagvi vnteig awhaar xairan gutal zamaar ywhin argaggvi buun xonhol tsonhol. Usgiitui gutal goeldoo

  4. Nymaa Sambuu

  5. Dulamhand Dulamhand

    Dulamhand Dulamhand

    2019/07/02 at 13:53

    Osgiitei gutal ymarch bie galbirtai emegteig mash saihan haragduulj chaddag emegteichvvdiin oortoo itgeltei bolohod tom vvreg gvitsedgedeg

  6. Françoise Lancaume

    Françoise Lancaume

    2019/07/02 at 16:32

    Bvkh yumand zam buruutai te kkkkk

  7. Oyungerel Dorj

    Oyungerel Dorj

    2019/07/02 at 18:44

    uul n usgiitei guyal hunig emh tsegtstei goy gualig harahdulfag odooni himus umsuhu bolison bh im uul n huruu theh hulin ul havtgairahgui ih zuv um baigaa um da

  8. Н. Дарханбаатар

    Н. Дарханбаатар

    2019/07/02 at 19:46

    Osgitei puuz baidag bol he he

  9. Byamba Magsar

    Byamba Magsar

    2019/07/02 at 20:14

    Энэ чинь.ёрдөө өндөр өсгийтэй ботинк өмсаж бсаны харгай бидний насны хүмүүс орос ахын.шөвгөр хоншоортой дүфэл их өмсдөг блаа.шүү дээ

  10. Darhijaw Bat-Ochir

    Darhijaw Bat-Ochir

    2019/07/02 at 20:34

    чанартай пүүз хөл болоод биенд амар шүү.

  11. Б. Хулан

    Б. Хулан

    2019/07/03 at 00:20

    Nandin Erdene kk iim bolj ee

  12. Crystal Crystal

    Crystal Crystal

    2019/07/03 at 00:25

    Venus Tsoom

  13. Tuya Tuyaka

    Tuya Tuyaka

    2019/07/03 at 15:35

    Ихэнхдээ л хөлд эвтэйхэн пүүзээ ? өмсдөг . Жоохон гангалсан үедээ түфл ?өмсөхгүй бол болохгүй байхаа. Эмэгтэйлэг мэдрэмж ч ? сайхан шүү

  14. Европод пүүзний стиль мода болоод хөгшин залуугүй л пүүз өмсөж байдаг юм байна би бүүр пүүз өмсдөггүй байсан одоо өмсөж байнаа ккк хөлөнд хөнгөн амар шүү

  15. Davaa Tsogdolgor

    Davaa Tsogdolgor

    2019/07/04 at 04:39

    usgiitei gytal emegtei xuniig zumdegees gadna uurtuu utgeltei er ni goe goo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *