Эмэгтэй хүний зан чанар 7 хоногийн аль өдөр төрснөөс нь шууд хамаардаг. Үнэн эсэхийг нь та шалгаад үзээрэй

0

Бидний ихэнх нь долоо хоногийг ажлын болон амралтын өдрүүд гэж л хуваадаг. Өдөр болгон өөрийн гэсэн онцлогтой, яагаад гэвэл аливаа нэг гариг эрхсийн нөлөөлөлд өнгөрдөгтэй нь холбоотой юм. Даваа гараг – хүнд гэж зүгээр ч нэг ярьдаггүй. Зурхайчдын үзэж байгаагаар бол тухайн гарагт хийвэл зохих эсвэл хийхээс зайлсхийх үйл хэрэг гэж байдаг. Мөн зүүд хүртэл гаригаас шалтгаалж өөр өөрөөр тайлбарлагддаг ажээ.

Одон орон судлаачдын баримталдаг бас нэгэн сонирхолтой үзэл баримтлал байна. Сар болон манай нарны аймгийн гарагууд таталцлын нөлөөнд орж орбитрын хэлбэрээ алддаг. Одон орон судлаачдын үзэж байгаагаар бол нарны туяаны хүчний өөрчлөлт байгалийн үзэгдэлд нөлөөлдөг. Дэлхийн байрлал болон өөр бусад объектууд төдийгүй хүмүүст ч нөлөөлдөг гэжээ. Үнэхээр тийм юм гэж үү? Тэдний зөв эсэхийг одоо шалгацгаая.

1. Ням (Нар)

Энэ өдөр үнэхээр нарлаг хүмүүс төрдөг гэж ярьдаг: өглөгч, сайхан сэтгэлтэй, зүрх сэтгэлтэй, үнэнч, дотно. Тэд үнэхээр сайхан сэтгэлтэй, хариу нэхэхгүйгээр хайрлаж чаддаг. Тэдний чин хүсэл бол өгөх, гэхдээ оронд нь юу ч горьдохгүй, нэхэхгүй. Дотоод гоо үзэсгэлэн, эрч хүч ихтэй. Тэдний дэргэд байгааа хүмүүс эхийнхээ энгэрт байгаа мэт л мэдрэмжийг авна.

 

2. Даваа (Сар)

Сарны хүмүүс хувьсамтгай, тогтвортой бус. Тэдний хувьд гэр бүл, гэр орон нь хамгийн чухал зүйл. Төлөв даруухан, мэдрэг, бүхий л харилцаанд өөгүй, сайхан сэтгэлтэй бас өөрчлөлтөд дасан зохицохдоо амархан.

 

3. Мягмар (Ангараг)

Дайчин, зорилготой бүсгүй аливаад үнэнч ханддаг. Тэр өөрийнхөө мөрөөдөл, зорилгодоо үнэнч. Хүмүүстэй  ч мөн үнэнчээр хандана, хайртай, ойр дотнын хүмүүсээ эцсээ хүртэл хамгаалахыг хичээдэг. Түүний эрч хүч, өөрийгөө болон бусдыг зоригжуулж байгаа арга барилд атаархахаас өөр аргагүй.

 

4. Лхагва (Буд)

Энэ өдөр төрсөн хүмүүс бол адал явдлын хайгуулчид байдаг. Тэд нийтэч, дүгнэлт хийх дуртай, тал бүрийн авьяас чадвартай, бас үнэхээр сониуч хүмүүс. Тэгэхээр Лхагва гарагийн бүсгүй хүн хөнгөхөн бодолтой гэдэг бодол буруу юм. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд тэд байнгын хөдөлгөөнд байх хэрэгтэй байдаг, зөвхөн урагш хөдөлгөөнд.

 

5. Пүрэв (Бархасбадь)

Хэзээ ч дундаршгүй өөдрөг сэтгэл, сайн сайханд итгэх итгэл – Пүрэв гарагт төрсөн бүсгүйчүүдийн онцгой шинж. Ямар ч хүнд үед эерэг зүйл гаргаж ирж чадна, юу ч болж байсан тайван байдлаа алдахгүй. Тэдний чухал чадвар бол итгэл найдварыг бий болгох.

 

6. Баасан (Сугар)

Хээнцэр, романтик мэдрэмж – энэ гарагт төрсөн бүсгүйчүүдийн онцгой шинж төрх. Баасан гаригийн эмэгтэйчүүд хайрлуулах ордонд төржээ: авьяас чадвартай, жүжиглэх авьяастай, аливаа үл ойлголцлыг ямар ч асуудалгүй шийдэж  чадна. Хөндлөнгөөс харахад хэтэрхий налархай ч юм шиг. Магадгүй харилцааны онцгой чадвар нь үүндээ ч нуугдаж байгаа юм билүү?

 

7. Бямба (Санчир)

Хагас сайнд төрсөн хүмүүс – жинхэнэ дайчид, хүнд хэцүү нөхцөлд ч тэд амьд гарч чадна. Тэдэнд боломжгүй зүйл гэж байхгүй. Тэд өөрийн болон бусдын алдаанаас суралцаж чаддаг, алдаа болгоноосоо улам л хүчтэй, ухаантай болно. Тэд тавьсан зорилгодоо хүрч байж л салах хүмүүс.

Та юу гэж бодож байна вэ? Та дээр дурдсан тодорхойлолтоос өөрийгөө болон ойр дотнын хүнээ олж харав уу?

12
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Odongerel Davaasuren

    Odongerel Davaasuren

    2020/11/11 at 22:15

    Nyam

  2. Misheel

    2020/12/28 at 11:01

    Davaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *