Видео тоглоом тоглоход тийм ч их хөдөлгөөн шаардагдахгүй бөгөөд ердөө гарынхаа хуруунуудыг ашиглахад хангалттай байдаг. Тийм болохоор ихэнх хүмүүс видео тоглоомыг и-спортын хэмжээнд авч үздэггүй. Гэхдээ бүх видео тоглоом хоорондоо адилгүй болохыг нэгэн Япон залуу баталж харуулжээ. Тэрээр видео тоглоом тоглосны дараа хөлөрч, улмаар өв тэгш бие хаатай болох боломжтой гэдгийг өөрийнхөө биеэр баталсан байна.
Өдөр бүр видео тоглоом тоглодог болсноосоо хойш алдарт нэртэй болсон залуу үеийн төлөөллийн сонирхолтой түүхийг та бүхэнтэйгээ хуваалцъя.
Энэ бүхэн видео тоглоом тоглох дур сонирхлоос эхэлжээ
24 настай, @_kz9 гэсэн Твиттер хаягтай энэ залууг хүмүүс Kuzumu нэрээр нь сайн мэдэх бөгөөд тэр анимэд дуртай видео тоглоомчин юм. 2019 оны 11-р сараас эхлэн тэрээр “Ring Fit Adventure” тоглоомыг тоглох болжээ. Энэ нь адал явдалт, түүхэн сэдэвтэй, мини-тоглоом бөгөөд тоглогчийн сонирхолд нийцүүлэн дасгал хийхэд төвлөрүүлэх зорилготой юм байна. Тоглоом дугуй хэлбэрийн удирдлагатайгаас гадна, хөлөө холбох хэсэгтэй бөгөөд эдгээр нь тоглогчийн хөдөлгөөнийг хянах алхам хэмжигчийн үүргийг гүйцэтгэдэг.
Итгэл үнэмшил үргэлж үр дүнд хүргэдэг
Тэр өдөр бүр нэг цагийг уг тоглоомыг тоглоход зарцуулдаг. Мөн 25-35 минутыг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд зориулдаг байна. 2020 оны 7-р сар гэхэд түүний бие мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Тэр илүү эрүүл, жин багатайгаас гадна, булчинлаг болсон байна. Өөрөөл хэлбэл Kuzumu өдөр бүр фитнесээр хичээллэсэн юм шиг биетэй болсон байв.
Эрүүл хооллолт мөн чухал нөлөөтэй
Жил хүрэхгүй хугацаанд түүний хуучин өмднүүд томдож, таарахаа больжээ. Мэдээж хэрэг энэ гайхалтай үр дүнд хүрэхэд дан ганц дасгал нөлөөлөөгүй. Эрүүл хооллолт чухал нөлөөлсөн. Тэр уургаар баялаг хоол хүнс хэрэглэж хэвшсэн байна.
Ялагчид хэзээ ч бууж өгдөггүй
Хэдийгээр тэр бараг л төгс биетэй болсон ч гэсэн, үргэлжлүүлэн уг фитнес тоглоомыг тоглосоор байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд эрүүл, бас мөрөөдлийн биетэй болоход эрүүл амьдралын хэв маяг нөлөөлдгийг эндээс харж болно. Эхэндээ тоглоомыг тоглоход бага зэрэг төвөгтэй санагдаж болох ч, Kuzumu шиг хичээж чадвал, үр дүн нь эрт оройгүй гарна. Энэ тоглоом бол хувийн дасгалжуулагч хөлсөлснөөс өөрцгүй, үр өгөөжтэй юм.
Түүний тоглосон “Ring Fit Adventure” тоглоом
Та уламжлалт байдлаар дасгал хийхийн оронд өдөр бүр дасгал хийлгэх видео тоглоом тоглохыг илүүд үзэх байсан уу?