Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл

1

The Holiday

Айрис, Аманда нар танилууд биш ч хоёуулаа хайр дурлалын асуудалтай ба асуудлуудаа шийдэхийн тулд 2 долоо хоногийн турш гэрээ сольж амьдрахаар шийддэг. Ингээд 2 долоо хоногийн хугацаанд өөр бүтэхгүй дурлалтай зууралдсан байсан Айрис мөн хууртагдсан байсан Аманда нар жинхэнэ хайр дурлалтайгаа учирдаг байна.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 1

The Mask

Хэрэв таны бүх айдсыг дарж чадах, бүх хүслийг тань биелүүлж чадах баг байсан бол үр дагаварыг нь бодолгүй зүүх байсан уу? Стэнли гэгч банкны ажилтан ичимхий, даруу ба бага зэрэг аймхай залуу, харин тэр нэгэн өдөр голын уснаас шидэт баг олсноор түүний амьдрал оронгоороо иргэдэг байна.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 2

Flipped

Жүли Бэйкер өөрийн шинэ хөрш хүүд харсан дариудаа л сэтгэлтэй болдог ч хүү өөрийг нь тийм ч сайхан гэж боддоггүйг мэддэггүй. Ингээд тэдний харилцаа үргэлжлэхийн хэрээр охин шинэ хөршөө тийм ч сэтгэл татам биш гэдгийг ойлгодог бол Брайс (хүү) Жүлиг онцгой гэж бодох болдог юм.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 3

Mamma Mia

Софи удахгүй хуримаа хийх гэж буй залуу сүйт бүсгүй. Тэр өөрийн чухал өдөртөө аавыгаа урихыг маш их хүсдэг гэвч түүний ээж эцгийх нь талаар огт үг хэлдэггүй байсан нь асуудлыг үүсгэдэг. Охин ээжийнхээ тэмдэглэлийг олдог ба түүн дээр хайр дурлалын холбоотой байсан 3 эрэгтэйн талаар бичигдсэн байдаг байна. Софи учрыг мэдэхийг хүсч байсан болохоор 3-ланд нь урилга явуулдаг байна.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 5

October Sky

1957 онд зөвлөлт холбоот улс анхны хиймэл дагуулыг хөөргөхөд дэлхий даяараа уулга алдаж байсан билээ. Яг энэ үед залуу хүү Хомер өөрийн сансрын пуужинг барихаар шийддэг байна. Түүний энэ амаргүй хүслийг гүйцэлдүүлэхэд эцгээс нь бусад бүх хүмүүс тусалдаг ба хүү өөрийн чадах бүхнээ хийдэг.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 4

The Perks of Being a Wallflower

Уг кино нь Стивен Чбоскигийн зохиолын дагуу бүтээгдсэн ба Чарли хэмээх даруухан залуугийн талаар гардаг байна. Тэр Питтсбургийн их сургуульд ордог ч түүнийг ямар амьдрал хүлээж байгааг мэддэггүй. Ингээд даруухан, дуу цөөтэй байсан Чарли үдэшлэгийн ханхүү, охидын хүсэмжилдэг залуу болж хувирдаг бана.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 6

Just Like Heaven

Сүнстэй  хамт амьдарч байна гээд төсөөлөөд үздээ. Дээрээс нь та тэр сүнсдээ дурлачивал бүр гайхалтай биш гэж үү? Дэвид хэмээх залууд яг л ийм зүйлс тохиолддог.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 7

Borrowed Hearts

Кэтлин өөрийн охин Зоитой амьдардаг ганц бие ээж бол Сэм өөрийн бизнес түнштэйгээ “ганц бие эр” гэсэн нэрийн улмаас гэрээ хийж чадахгүй байгаа ганц бие баян залуу. Энэ 3-ыг ямар тохиолдлоор холбож болох бол?

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 8

10 Things I Hate About You

Боломжгүй дүрэм гаргадаг эцэг, эгч дүүсийн хоорондох үл ойлголцол, ахлах сургуулийн хөвгүүдийн охидын төлөө хийдэг солиотой зүйлс гээд энэ кинонд бүх л зүйлс байгаа.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 9

The Secret Life of Bees

1964 он. Лили Өүэнс өөрийн өнгөт арьстай зарцтайгаа зугтахаар шийддэг байна. Лили жаахан охин бөгөөд хагас өнчин юм. Өөрийн эцэгтэйгээ таагүй харьцаатайгаас болж ийм алхам хийхэд хүржээ. Тэд Тибурон хэмээх хотод очдог ба тэнд Август хэмээх сайхан сэтгэлтэй настай эмэгтэйтэй тааралддаг байна.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 11

Little Mahattan

Бүх л асуудлаа мартахад тусалдаг кино. 2 өсвөр насны хүүхэд бие биедээ хэрхэн татагдаж байгаа талаар гардаг. Тэдний хийж буй бүхэн энгийн боловч үнэхээр сэтгэл татам бүтээл болсон юм.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 10

Chocolat

Дүрэм журмыг ягштал мөрддөг нэгэн жижигхэн хотхоны хүмүүс хүн бүртэй эрх тэгш ханддаг ба дургүйцэх нь ховор аж. Гэхдээ бүх зүйл нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй өөрийн охинтой ирэхэд нурдаг.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 12

Stardust

Тристан өөрийн дурлалт бүсгүйд тэнгэрээс унасан одыг олж авчирна гэж амладаг ч унасан од нь үзэсгэлэнтэй бүсгүй болж таардаг ба хэн нэгний бэлэг болохыг хүсдэггүй нь мэдээж. Од болон унасан тэрхүү эмэгтэйг мөн шидэ орны шувуунууд болон шулмас хайж байдаг.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 13

Father of the Bride

Өөрийн охиноо гэрлэхийг харахын сацуу, хувийн хөрөнгөнөөсөө салахыг мэдэрч буй эцгийн талаар хөгжилтэй инээдмийн кино.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 14

Duplex

Алекс, Нэнси хоёр давхар, шинэ байранд нүүж ирдэг. Тэдний амьдрал ингээд л сайхан болох байх гэж тэд найдаж байтал тэдний хөрш-настай нэгэн эмэгтэй тэдний амьдралыг там болгож эхлэхэд тэд эмгэнээс салах арга зам хайж эхлэдэг.

Сэтгэл санаа сэргээх 15 дэлгэцийн бүтээл 15

4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/20 at 05:24

    ok ihenhiig sanadaggyie uzej bgaagui yum boluu lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *