Хүний сайхан сэтгэлийг өгүүлэх 10 түүх

11

Хүн үйл хөдлөлөөрөө л танигддаг. Бид үнэн сэтгэлээсээ харилцаж байхдаа гэнэт баяжиж, алдаршдаггүй боловч түүнээс дутуугүй зүйл болох ямар ч мөнгөөр авч болохгүй сэтгэл хөдлөл, ач санах гэдгийг мэдэрдэг билээ.

Энэ удаа бид сайхан сэтгэл гэдгийг үг хэлээр биш харин үйл хөдлөлөөрөө харуулсан, энэ дэлхийг бага ч гэсэн сайн сайхан болгосон 10 түүхийг танилцуулъя.

“Спартак” – Сайхан сэтгэлийн аварга

Отто Фишер бол Москвагийн Спартак багийн хөгжөөн дэмжигч бөгөөд 102 настай хүн. Энэ оны 3-р сард түүний гэрт нэгэн үл таних хүн нийгмийн ажилтан гэж өөрийгөө танилцуулан орсон ба хөгшнийг гал тогоондоо орох хооронд түүний бүх л хадгаламжийг хулгайлан оджээ. Энэ тухай мэдсэн Спартакын хөлбөмбөгчид 500,000  рубль цуглуулан хамгийн өндөр настай фендээ өгсөн байна. Мөн түүнд “улаан цагааны” (спартакын өөр нэг нэр) стадионоор аялал зохион байгуулж, Спартак-Динамогийн тоглолтын өмнө билэг тэмдгийн 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгүүлж байсан байна. Отто Фишер 2015-11-21-нд нас баржээ.

 

 

Үсчин

27 настай The Street Barber хочит Назир Собхани нь үсчин бөгөөд 7 хоногийн 6 хоногт нь салондоо үйлчлүүлэгчдийн үсийг засах ба үлдсэн нэг өдөртөө Мелбурнийн гудамжаар явж гэр оронгүй, ядуу хүмүүсийн үс сахлыг үнэгүй засч өгдөг байна. Үс засах явцдаа тэдэнтэй ярилцаж шинэ амьдрал эхлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг итгүүлэх гэж оролддог сайхан сэтгэлт нэгэн ажээ.

 

 

Бяцхан Рапунцель

Халдварт өвчтэй хүүхдүүдийн эмнэлэгт сувилагч хийж байсан Холли Кристенсен өөрийн найзын 3 настай охинд хиймэл үс хийж өгчээ. Өнгөрсөн жил бяцхан Лили аймшигт өвчин тусжээ. Химийн эмчилгээнээс болж хамаг үс нь унаж байгаа Лилид Рапунцель шиг урт үс хийж өгсөн бөгөөд үүнд нь их баярласан охиныг хараад “The Magic yarn Project”-ыг байгуулан сайн дурынхныг цуглуулж эхэлсэн байна. Үүний үр дүнд хүнд өвчтэй жаахан хүүхдүүд маань хиймэл үсээ зүүж үлгэрийн сайхан гүнж болсоор байгаа билээ.

 

 

Хайр

Константин Хабенский өөрийн үүлдэр угсаагүй нохойгоо асрамжийн газраас өвчтэй, бохир заваан байхад нь олж авсан бөгөөд угааж, цэвэрлэж, эмчилж хайрлаж байгаа билээ. Нохой нь харанхуйгаас айдаг тул шөнөжин гэрэлтэй хонодог гэнэ.

 

 

Нугасанд зам тавь

Англид нэгэн ер бусын зорчигчдод зориулж замын тусгай хэсэг бий болгожээ. Одоо Лондон, Бирмингем, Манчестерийн замаар зорчих нугаснууд бусад зорчигч нараас хүндэтгэлтэй харилцааг хүлээх боломжтой болсон байна. Энэ санааг анх Canal &River Trust хэмээх сайн санааны хандивын сангийнхан гаргасан ба үүгээрээ шуудуу дагуух нарийн гудамж, замаар хурдаа хасахыг хотын оршин суугчдад сануулдаг болжээ.

 

 

Янзага аврагчаа орхисонгүй

АНУ-ын Йеллоустонскийн паркын ойролцоо Дариус Саснаускас хэмээх Литв эрийн гэрийн хашаанд 2 янзага төрсөн бөгөөд нэг нь хөлөө гэмтээсэн учраас бусад сүргээ дагаж чадалгүй үлдсэн байна. Дариус үлдсэн янзагыг гэртээ оруулан асарч халамжлан эдгээсэн ба янзага ч өөрийн аврагчаасаа салахгүй түүнд баярлаж явдгаа өөрийнхөө чадах хэмжээгээр илэрхийлдэг гэнэ.

 

 

Эмч – сэтгэл санаа, бие махбодийг эмчлэгч

Бяцхан хүүхдүүд мэс заслын өрөө, танихгүй орчин, эмч хүнээс айх нь тодорхой. Хятадад 2 настай охинд зүрхний хагалгаа хийх ёстой байсан ба айсан охин уйлж,чарлан аав ээжийгээ дуудаж байжээ. Мэс засалч охиныг тэврэн авч хэвшил болсон тайтгаруулах үгний оронд шууд л утсаараа хүүхэлдэйн кино, инээдтэй бичлэг үзүүлж тайвшруулсан байна.

 

 

Амь бүхнээс чухал

Хятадын Зүүн хойд нутаг дахь наран шарлагын газар зугаалж явсан шинэхэн хосууд тусламж эрэн хашхирах дуу сонсон гүйж очиход усанд живсэн хүнийг гаргаж байлаа. Залуухан сувилагч болох сүйт бүсгүй шууд л зүрхний массаж хийж эхэлсэн байна.

 

 

Хуримын бэлэг. 5+ оноо

Калининградын шинэхэн хосуудын хуримд ирэх зочдыг цэцэгний оронд нохой болон муурны хоолтой ирэхийг хүсжээ. Хуримлагч хосууд тэрхүү хоолыг золбин амьтдад зориулжээ.

 

 

Тугал ба энхрийлэл

Бороонд норох тугал даарч байгаа байх гэж бодсон охин түүнийг гэртээ авчрахыг хүссэн байна. Эцэг эх нь үүнийг зөвшөөрөхгүй байж чадсангүй.

 

 

Мөрөөдлөө биелүүлсэн нь

Австралийн дунд сургуулийн багш Бри Дреж нэгэн телевизийн шоуны үеэр 20,000 австрали доллар хожжээ. Тэрээр хожсон мөнгөөрөө өөрийн ажилладаг сургуулийн бүх сурагчдад шинэ гутал авч өгсөн байна.

 

55
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/18 at 19:21

    Сэтгэгдэл *Owoogoos owoo shu saihan medremj

  2. Зочин

    2015/12/20 at 13:51

    мундаг юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *