Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан

1

Та долоо хоногийн таван өдөр 9-18 цагийн хооронд ажиллах шаардлагагүй, танай гэрийн орлогын ихэнх хувийг тэжээвэр амьтан авчирдаг тийм амьдралыг төсөөлөөд үз дээ? Гэхдээ та тэр амьтныг үргэлж анхаарч, халамжлах ёстой ба хамгийн сайн сайхан бүхнээр хангах ёстой. Харамсалтай нь нэгэн цагт тэр их орлого тэжээвэр амьтантайгаа цуг алга болох үе ирнэ.

Доорх жагсаалтанд багтаж буй амьтад бүгд нэртэй төртэй хүмүүсийн тэжээвэр амьтад биш бөгөөд заримд нь ердөө л аз тохиосон юм. Таниас хамаагүй их орлого олдог муур байдгийг гэвэл та итгэх үү?

10. Трабл

Тэрбумтан эмэгтэй Леон Хелмсли өнгөрсний дараа Нью Иоркер “Баян гичий” хэмээх нийтлэл бичсэн байдаг. Энэ нэрэнд бага бус егөө бий бөгөөд тэрбумтан маань амьд ахуй цагтаа өөрийн нохой болох Малтийн хав Траблд 12 сая доллар гэрээсэлсэн бөгөөд харамсалтай нь түүнийг өнгөрсний дараа ердөө 2 сая доллар болжээ. Хайран мөнгө. Гэвч аз болоход эзэн маань ийм юм болохоос өмнө бие барсан нь яамай.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 1

9. Чихуахуа

Майамагийн Гейл Познер нь “хамгийн эрхээрээ хатсан нохой“-ны эзэн юм. Тэрээр өөрийнхөө үхлийн дараа чихуахуа нохой нь юугаар ч дутагдаж гачигдахгүй байлгахын тулд бүхнийг хийсэн гэдэг. Познерийг 2010 онд нас барсны дараа чихуахуа нохой нь өөр 2 нохойны хамт орд харшийг нь 3 сая долларын хамт өв залгамжлан авсан байна.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 2

8. Томмазо

2011 онд Мария Ассунта хэмээх бэлэвсэн эм 94 насандаа таалал төгссөн байна. Үр хүүхэдгүй түүнд ганцхан Томмазо хэмээх муур байж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд цагтаа гудамжны золбин байсан муураа юугаар ч дутаахгүй байх талаар ихэд санаа зовж байсан тэрээр муурандаа 13 сая доллар гэрээсэлжээ.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 4

7. Тоби Раймс

Тоби Раймсийн түүх их сонирхолтой. Энэхүү пудель нохойн эзэн, Нью Йоркийн Элла Вендель өөрийн нохойдоо дэндүү хайртай учраас бүх л хөрөнгөө түүнд өв болгон үлдээжээ. 1931 онд өнгөрсөн Венделийн өв болгон үлдээсэн хөрөнгийн хэмжээ одоо ч тодорхой бус бөгөөд учир нь гэрээслэл ёсоор бол өв залгамжлах эрх нь уг пудель болон түүний цаашдын бүх удам судрын нохдод зөвхөн Тоби Раймс гэсэн нэртэй нөхцөлд л хүчинтэй, цаашид бусад Тоби Раймсдаа шилжиж байх ажээ.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 3

6. Гюнтер 4

Олон сайт дээр Гюнтер 4-ийг хамгийн баян нохой гэж бичсэн байдаг. Германы гүнгийн хатан Карлотта Либенштейн өөрийн энэ нохойд 80 сая доллар үлдээсэн гэх бөгөөд Time болон Dogtime.com сайтын бичиж байгаагаар хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 370 сая болтол өсгөсөн ба Гюнтерт Мадоннагийн харшийг худалдаж авч өгч байсан байна.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 5

5. Блэки

Ямар муур дэлхийн хамгийн баян муур вэ гэдэг дээр нэгдсэн нэг ойлголт одоогоор алга. Гиннесийн номонд бичсэнээр бол Блэки хамгийн баян муур юм байна. Энэ муурын эзэн болох Бену Реа гэгч байсан ба 1988 онд өнгөрөхдөө 12,5 сая долларыг өөрийн 15 муурын хамгийн сүүлд амьд үлдэх муурт нь гэрээсэлжээ. Мөн тэр олон тооны муур асрах газарт хандив өгч байсан гэдэг.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 6

4. Гигу

Зарим нэгэнд нь аятайхан шарсан мах баймаар амьтан зарим нэгэнд нь салшгүй хайртай тэжээвэр амьтан болох нь бий. Британий хэвлэлийн магнат Майлз Блэкуэлл 2000 онд эхнэрээ нас барсны дараа өөрийн гэрээслэлээ бичих хэрэгтэй болжээ. 2001 онд түүнийг нас барсны дараа тэр хэнд хамаг хөрөнгөө үлдээсэн нь нийтэд тодорхой болсон ба түүний Гигу хэмээх тахиа тэр азтан нь байжээ.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 7

3. Грампи Кэт

Магадгүй та түүнийг янз бүрийн нэвтрүүлэг, түүний тухай зурагт хуудас, киноноос харсан байж болох юм. Олон түмэнд тэрээр Грампи Кэт хэмээх нэрээр алдаршсан ба үргэлж ярвагар, эргэн тойрондоо дургүй нь хүрсэн төрхөөрөө алдартай. Британий сайтын тооцоогоор жинхэнэ нэр нь Соус Тардар хэмээх уг муур маань 100 сая долларын үнэтэй гэж үзсэн боловч муурны эзэн Табата Бундсен үүнийг алдаатай тооцоо гэж үздэг. Ямар ч байсан энэ муур багагүй орлого оруулдаг нь тодорхой.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 8

2. Чунмун

Ойр дотныхонтойгоо уулзалдах дургүй хүмүүст энэ түүх сануулга болох биз. Сависта Брадиш болон түүний нөхөр шашин хоорондын харш гэрлэлтээс болж хамаатан садан нартаа ад үзэгдэх болжээ. Энэ гэр бүлд хүүхэд байгаагүй боловч тэжээвэр амьтан байсан нь Чунмун хэмээх сармагчин юм. Энэ сармагчин эхнэр нөхөр хоёрын бүх хөрөнгийг өвлөн авчээ. Магадгүй ганцаараа биш байж болох ба учир нь Сависта Чунмуныг гэрлүүлж хурим хийсэн гэдэг.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 9

1. Шупетт

Загварын эцэг, дизайнер Карл Лагерфельд өөрийн муур Шупеттэд ухаангүй хайртай нэгэн. Нэг удаа тэрээр Нью Йоркерт өгсөн ярилцлагадаа Шупеттийн ачаар хэд хэдэн төслөөс 3 сая евро олсон гэж байжээ. ”Тэр яг л хүн шиг боловч ярьдаггүй” гэж муураа тодорхойлсон ба “тэр бол ертөнцийн төв. Хэрвээ та түүнийг харсан бол ойлгох байсан юм. Миний муур яг л Грета Гарбо гэсэн үг” гэж ярьж байжээ.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 гэрийн тэжээмэл амьтан 10

8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *