Гадагшаа гарахдаа юу өмсөхөө хэдхэн секундын дотор хэрхэн шийдэх вэ? Тэнгэрийн байдлыг шинжиж хувцаслалтаа тохируулж сурцгаая

0

Бороо орох уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд заавал тэнгэр ажиглах ч албагүй л дээ. Одоо хүн болгон ухаалаг утастай болсон цаг, цаг агаарын мэдээг бүгд утаснаасаа харчихаж байгаа. Хэрвээ ухаалаг төхөөрөмж гар дор байхгүй эсвэл интернетгүй газар яваа бол цаг агаар хэрхэхийг яаж мэдэж болох вэ?

Тэнгэрийн байдлыг шинжиж цаг агаарыг яг таг мэдэх аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Сэмжин үүл

© depositphotos

Сэмжин үүл нь өндөрт (5-14 км) байдаг, урт утас эсвэл өд шиг харагддаг бөгөөд мөсний талстаас бүрдэх ажээ. Энэ бол газарт буух хур тунадасны үүл биш. Ийм үүлтэй өдөр цаг агаар тогтуун, гэхдээ сайхан сэрүүн татсан өдөр байх болно.

© depositphotos

Хэрвээ сэмжин үүл зузаарч их талбай хамарсан байвал бөөгнөрсөн сэмжин үүл хэмээдэг. Энэ нь хонины ноосыг санагдуулам бөгөөд хэдэн цагийн дараа аадар бороо орохын шинж болно.

© pixabay

Хэрвээ үүл улам доошоо буувал давхарласан сэмжин үүл хэмээнэ. Тэнгэрээр цацсан нимгэн навч шиг л харагддаг. Ийм үүл үзэгдсэнээс 12-24 цагийн дараа зүсэрсэн бороо орж эхэлнэ.

 

 

Бөөн үүл

© wikimedia

Бөөн үүл – том биш, яг л хөвөн шиг харагдах хөвсгөр үүл. Энэ үүлнээс бороо орохгүй, харин ч цаг агаар сайхан байхын шинж. Гэхдээ ийм үүл хараад эрт баярлаж болохгүй шүү. Бөөн үүл нь аадар борооны үүл бөөгнөрч байгааг илтгэнэ, ойрын 8 цагт бороо орох магадлалтай. Хэрвээ бөөн үүл сийрэг энд тэнд үзэгдэх эсвэл орой тийш гэхэд арилбал цаг агаар тогтуун байна гэж ойлгоно.

© depositphotos

Та дээр зураг дээрх шиг үүл харсан л байж таарна, талаар нэг тарааж цацаж хаясан ноосны хэлтэрхий шиг үүл – энэ бол борооны үүл. Борооны цув эсвэл шүхрээ аваад гарахад буруудахгүй, хэдэн цагийн дараа цахилгаантай аадар бороо орохыг үгүйсгэхгүй.

 

Давхарласан үүл

© wikimedia

Тэнгэрийг тэр чигт нь бүрхсэн мананг санагдуулам үүл. Ийм үүл нимгэн байдаг тул харахад бараан өнгөтэй ч бороо орох магадлал тун бага. Тогтуун, дулаахан цаг агаар эхлэхийн өмнө ийм үүл гардаг байна.

 

Борооны үүл

© depositphotos © depositphotos © depositphotos

Энд бүх зүйл ойлгомжтой байх: хар бараан үүл гарвал бороо орно. Гэхдээ бас тийм ч амар биш ээ. Үүлний өнгийг ажиглаж хар. Туяагаар нь цаг агаар ямар болохыг тодорхойлно.

  • Хар үүл нь хүчтэй салхигүй тогтуун бороо орох нь
  • Бор үүл нь хүчтэй салхитай бороо ирж байна
  • Саарал үүл нь том талбай эзэлдэг, тиймээс зөөлөн бороо орно, гэхдээ зүсэрч хэдэн хоногоор үргэлжилнэ.

Та цонхоороо хараад үүлийг шинжээрэй. Ямар байна?

19
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *