
Эсрэг хүйстнүүд бие биенээ бүрэн ойлгохгүй байх явдал байдаг, байсаар ч байх болно. Жишээ нь, залуучууд хайртай бүсгүйчүүдээ юунд уурлаад байгааг нь ойлгохгүй: “Би уг нь буруу зүйл хэлээгүй л юмсан, тэгсэн учиргүй л уурлаад байх юм?”
Асуудал юунд байгааг эрчүүддээ ойлгуулж туслахаар бид шийдлээ. Бүсгүйчүүд биднийг ямар үг ихээр гонсойлгодгийг та бүхэн танилцана уу. Лууг сэрээхийг хүсэхгүй байгаа бол эрчүүд та бүхэн ямар үгнээс зайлсхийх ёстой вэ?
1.

Ийм үг сонсохыг хэн л хүсээ аж. Эмэгтэй хүн болохоор л муу зүйл хүлээж байсан гэмээр, харин ч бодит байдлаас тэс өөр.
2.

Хоосон уучлалт учраас л бухимдахад хүргэж байгаа юм. Энэ тохиолдолд залуу алдаа гаргасан, гэхдээ “жижүүрийн үг”-ээр асуудлыг шийднэ гэж бодохоос бус өөрийнхөө буруу үйлдлийг засахыг огт бодсонгүй.
3.

Энэ магтаалын үг нэг их баярлуулахгүй, яагаад гэвэл дараах утга агуулгыг илэрхийлэх ажээ: “Эмэгтэйчүүд ер нь тийм ч ухаантай/сонирхолтой/ хүмүүс биш, гэхдээ чи харин дажгүй шүү”.
4.

Энэ сэдвийг бүр сөхөх ч хэрэггүй вэ? Нэгдүгээрт, энэ асуулт маш бүдүүлэг. Харин хоёрдугаарт, ямар ч хэлхээ холбоо алга. Эмэгтэй хүн сэтгэл санаа муутай байж болохгүй юм уу (уурлах хэдэн зуун шалтгаан байсан ч хамаагүй), эсрэгээрээ бас дуугаа хураах – бас л сарын тэмдэгтэй холбож ойлгож болохгүй. Өөр хувилбар байж болох уу?
5.

“Гэхдээ” гэж хэлээд өөрийгөө удаанаар зөвтгөхөд ямар ч эмэгтэй хүний тэвчээр барагдана. Тийм ээ, би алдаа гаргасан, гэхдээ эцсийн эцэст чи л буруутай ш дээ.
6.

Энэ амлалт түүнийг 3-4 цагийн дараа ирнэ л гэж ойлгоно. Эмэгтэй хүн болгон хайртай эр хүнээ бусадтай (найз, хамт олонтойгоо гарах) уулзуулах хүсэлгүй гэж ойлгож болохгүй. Энэ бол буруу ойлголт. Бүсгүйчүүд ойлгомжгүй хүлээлтийг тэвчдэггүй юм. Хайртай залуугаа хэзээ ирэхийг нь яг тодорхой мэдэж байсан бол тэд цагаа төлөвлөж ашигтай өнгөрөөх байсан. Жишээ нь, дуг хийх цаг гарч байгаа биз дээ? Ер нь бол “удахгүй очлоо” гэхийн оронд очих цагаа л тодорхой хэлчихсэн нь дээр.
7.

Яагаад амар гэж – дандаа шалгарсан хувилбар байж чадахгүй. Манай оронд гэхэд л хоолыг ихэнхдээ л эмэгтэйчүүд хийдэг, эрчүүд нь тэр болгон гал тогоонд туслаад байдаггүй. Тэгээд бас дээрээс нь шүүмжлээд байх хэрэг байна уу? Үүнээс гадна “илүү амар” гэх хувилбар баяр ёслолд огтхон ч тохирохгүй: “Тийм ээ, хонгор минь, би илүү амархан хоол хийж чадна. Хөргөгчинд лаазтай жигнэсэн мах, бэлэн гоймон байсан. Зочид ийм хоолонд баярлах байлгүй дээ”.
8.

Хэрвээ эмэгтэй хүн өөрөө шийдэх байсан бол хэнээс ч асуух шаардлага байхгүй. Нэгэн сонирхолтой нөхцөл байдал үүсч байна: эрчүүд өөрсдийнх нь үзэл бодлыг ер асуухгүй юм гэж гомдоллоно, тэгсэн мөртлөө өөрсдөө шийдвэр гаргах зүйлд оролцохгүй, хүсэхгүй, тэр ч бүү хэл гэр бүлийн асуудалд хүртэл шүү.
9.

Зарим нэг залуучуудын бодлоор бол хайртай бүсгүй нь брезент өмсөөд явж байх ёстой юм шиг. Даашинз нь үрчихгүй, нуувчинд суухад бэлэн хувцасласан байх ёстой мэт. Дэлгүүрт зарагдаж байгаа бусад төрлийн хувцас “хэрэглээ муутай”-д тооцогдоно.
10.

Сэтгэлээр унасан бүсгүй хүнд “тайвшир” гэж хэлэхэд гал дээр тос нэмсэн юм шиг л зүйл болно. Ингэж хэлснээр та түүний сэтгэл зовнил ямар ч хэрэггүй гэж ойлгуулж байгаа хэрэг шүү. Түүнд юу тохиолдсон нь чухал бус: таны хүсэж байгаа зүйл бол – танд таалагдахгүй байгаа түүний “сүржигнэл”-ийг л зогсоох сонирхол.
Харахад гэмгүй мэт эдгээр үгс дундаас аль нь таны уурыг илүү их хүргэдэг вэ?








Энхболд Маралмаа
2019/08/19 at 04:02
Б. Анхбаяр
Э. П. Хулан
2019/08/20 at 12:01
Karma
Б. Ариун-Эрдэнэ
2019/08/20 at 13:55
Roxy