
Бүсгүйчүүд гоо сайхан харагдахын тулд цаг, мөнгийг хайр гамгүй зарцуулдаг. Үнэндээ заавал мэргэжлийн үйлчилгээ авахгүйгээр, бас үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр гоо сайхан харагдаж болдгийг тэр болгон мэддэггүй юм. Хамгийн гол нь – зарим нэг үр дүнтэй шалгарсан нууцуудыг мэдэж авах хэрэгтэй.
Бид стандарт бус, гэхдээ асуудлыг энгийн аргаар шийдэхийг хүсдэг. Тийм дээ ч бидний амьдралыг хөнгөвчлөх аливаа арга барилд нааштай хандана. Бүсгүйчүүддээ зориулсан гоо сайхны арчилгааны хэд хэдэн лайфхакуудыг танилцуулахаар бэлдлээ.
12. Өргөст хэмхээр нүдний доорх хөxрөлтийг арилгана

Нүүрний арьсыг мөсөөр арчих тухай та сонсож л байсан болов уу. Энэ арчилгаа нь нэг талаасаа нүүрний эмзэг арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ тус арчилгааг арай зөөлөн бас шим тэжээлтэй зүйлээр орлуулах бүрэн боломжтой – бидний хүнсэндээ хэрэглэдэг өргөст хэмх.
Өргөст хэмхийг хальслаад хэрчинэ, дараа нь блендерт хийж жижиглэхдээ дээр нь 1 халбага ус хийнэ. Нухаш шиг болсон бэлдмэлийг мөсний саванд хийж хөлдөөгчид 4-5 цаг хөлдөөнө. Хөлдсөн өргөст хэмхээр нүүрэндээ иллэг хийнэ. Ялангуяа нүдний доод хэсгээр хөхөрсөн эсвэл нүд хавантай бол энэ хэсгээр мөсөн иллэгийг түлхүү хийхийг зөвлөж байна. Иллэг хийх аргыг энэхүү бичлэгээс үзнэ үү.
11. Гэмтсэн үсэнд зориулсан зөгийн бал-кокостой маск

Кокосын тос гоо сайхны арчилгаанд өндөр үр дүн үзүүлдгээ харуулаад удаж байна. Бие, нүүрний арьс, хумсны арчилгаанд хэрэглэхээс гадна үсний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө их. Үсийг илүү зөөлөн бас гялалзсан болгохын тулд зөгийн бал-кокостой маск тавиарай.
4 хоолны халбага кокосын тосыг богино долгионы зууханд 20 секунд хийж бүлээсгэнэ. Дараа нь 2 хоолны халбага зөгийн бал нэмж сайтар холино. Маскыг бага зэргийн чийгтэй үсэндээ түрхээд багаар бодоход 40 минут байлгаарай. Үсээ өөрийн хэрэглэдэг шампуниар угааж цэвэрлэнэ. Маскыг долоо хоногт нэг удаа тавихад үлгэрийн мэт үр дүн гарна, таныг удаан хүлээлгэх ч үгүй. Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
10. Нүдний хөхрөлтийг будалтаар далдлах арга

Контуринг – цаг их орохоос гадна нүүр будах ур чадвар шаардах тул бүсгүй болгоны хийгээд байх будалт биш. Гэхдээ дутуу нойртой хоносноо бүсгүйчүүд далдлахыг хүсдэг нь дамжиггүй.
Нүд орчмын хөхрөлтийг ягаан өнгийн корректроор далдалдаг гэдгийг бараг бүгд мэднэ. Хэрвээ энэ өнгийн корректор байхгүй бол яах вэ? Тэгвэл адил өнгийн уруулын будгаар орлуулж болох ажээ. Дээр үзүүлсэн гэрэл зураг – уруулын будгаар орлуулах арга үр дүнтэй бөгөөд яарч сандарсан үед санаа зовох зүйлгүй хэрэглэж болохыг батална. Хэрвээ та эргэлзсээр байгаа бол энэ бичлэгнээс нарийн зааврыг нь үзнэ үү.
9. Бьюти-блендерийг авч явах шилдэг арга

Бьюти-блендерийг хаана тавихаа мэдэхгүй эсвэл цүнхэндээ авч явах хэрэгтэй байвал яах вэ? Асуудлыг шийдэхэд амархан: бьюти-блендерийн хэмжээтэй өндгөн шоколад худалдаж аваарай (битүү саванд эвгүй үнэртэй болох тул хэд хэдэн нүх гаргаж агаарын солилцоог хангаж өгөхөө мартаж болохгүй).
8. Индүүгээр үс эргүүлж ороох арга

Индүүгээр үсээ эргүүлж ороох, долгионтуулахын тулд үсээ уртын дагуу бүхэлд нь эсвэл туг тугаар нь эргүүлээд (долгионтуулах хэмжээнээс хамаарна) индүүгээр халаана. Хэрвээ илүү их долгионтуулахыг хүсэж байгаа бол үсээ гурван хэсэг болгож эргүүлээд тус бүрээр нь индүүдээрэй. Ямар болж байгааг та гэрэл зургаас хараарай. Илүү дэлгэрэнгүй аргыг энд үзүүлжээ.
7. Гэрийн нөхцөлд хийх илүүдэл үс авах зуурмаг

Элдэв хортой химийн орцгүй илүүдэл үс авах зуурмагийг гэртээ өөрөө бэлдэхийг хүсэж байвал танд ¼ аяга нимбэгийн шүүс, ¼ аяга ус, 2 аяга сахар хэрэг болно. Орцуудыг гүн саванд хийж гал дээр 4-5 минут байлгана. Буцлангуут нь галаас авч өөр саванд хийгээрэй.
Бэлдмэл зунгааралдсан сахар шиг л болох юм, үүнээс эмээх хэрэггүй: сайтар хутгаад хөргөхөд илүү зунгааралдаж эхэлнэ, яг л бохь шиг. Хэрэглэх заавар бусад воскын адил. Нэмэлт мэдээллийг эндээс үзээрэй.
6. Хуванцар халбаганы тусламжтайгаар зовхио будъя

Унжсан зовхийг нууж, нүдийг том харагдуулах будалт амаргүйд тооцогдоно. Будалтыг хэтрүүлбэл өөгөө дарах нь битгий хэл бүр тодруулж ч болох талтай. Багсаар будахын оронд хуванцар халбага ашиглаад үзээрэй: будалт тэгш явна, бас зовхины аль хэсэг хүртэл будахаа ч сайн тооцоолоход тусална. Уг аргыг бичлэгээр энд илүү дэлгэрэнгүй тайлбарлажээ.
5. Хар батгыг вазелинаар үр дүнтэй арилгах арга

Хамран дээрх хар батганаас салахын тулд юу эсэхийг туршиж үздэг билээ дээ? Энэ асуудлыг шийдэхэд жирийн вазелин үр дүнтэй.
Хуурай арьсан дээрээ вазелинийг нимгэн түрхээд дээрээс нь хүнсний скоч наана. Жижиг алчуурыг халуун усанд норгоод хүнсний скоч дээрээ тавина. Ингэснээр арьс зөөлөрч нүх нь нээгдэх тул хар батгыг цэвэрлэхэд хамаагүй хялбар болно. Хэсэг хугацааны дараа алчуур, хүнсний скочийг аваад арьсаа цэвэрлэнэ. Хүйтэвтэр усаар нүүрээ угаагаад чийгшүүлэгч тос түрхээрэй. Анхаарах зүйл: өдөр болгон энэ аргыг хэрэглэхгүй, учир нь нүх томорч үлдэх талтай. Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
4. Үсээ буржийлгах бас нэгэн энгийн хялбар арга

Үсээ зүгээр нэг долгионтуулах биш харин жинхэнэ буржийлгахыг хүсвэл индүү, тугалган цаасаар өөрийгөө зэвсэглэсэн байхад болно.
Үсээ хуруундаа ороогоод (жишээ нь гурван хэсэг болгоод ороож болно – илүү буржгар болох юм, эсвэл бүгдийг нь нэгэн зэрэг хуруундаа орооход арай сул буржгар гарна) задлахгүйгээр болгоомжтой тугалган цаасанд бооно. Тугалган цаасанд ороосон үсээ индүүгээр 20-40 секунд барина. Тугалган цаас хөрсний дараа үснээсээ аваарай. Хэв орсон үсэндээ лак цацаж бэхжүүлнэ. Зургаар харуулсан илүү дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү.
3. Цэвэрхэн бас торго шиг арьстай болоход туслах маск

Нүүрний арьсны бохирдлыг гүн цэвэрлэх, илүү гөлгөр, торгомсог зөөлөн болгох, мөн цочирдсон арьсыг тайвшруулахын тулд гэрийн нөхцөлд хийж болох дараах маскыг туршиж үзээрэй.
Саванд 1 хоолны халбага желатин (үнэргүй), цэвэр зөгийн бал болон сүү хийнэ. Дээрээс нь 5-8 дусал цайны модны тос (эмчилгээ болон тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг) хийгээд сайтар хутгаад богино долгионы зууханд 10 секундээс илүүгүй халаана. Хурууныхаа үзүүрээр хэр халуун байгааг шалгаарай (бүлээн байх ёстой), хөргөлгүйгээр нүүрэндээ түрхэнэ. 20-25 минутын дараа маск хатаж арьсыг татаж эхлэхээр нь аваарай. Маскыг бэлдэх болон тавих илүү дэлгэрэнгүй зааврыг эндээс үзнэ үү.
2. Уруулаа зөв будах арга

Уруулын будаг эмэгтэй хүнийг чимэх ёстой болохоос бус уруулын хагархай болгоныг тодруулж хаа нэгэн хэсэгтээ бөөгнөрөх ёсгүй. Тиймээс уруулаа будахаас өмнө зарим нэг дүрмийг заавал баримтална.
Уруулынхаа залуу байдлыг хадгалах нь нүүр, гарын арьсыг арчлахтай л адил – байнга чийгшүүлж байх шаардлагатай. Урууландаа өнгөгүй тос түрхээд бага зэрэг шингээнэ, дараа нь чийгтэй алчуураар дарж хөнгөхөн иллэг хийгээрэй. Дахиад өнгөгүй тосноосоо түрхээд спонжоор хөнгөхөн иллэг хийж шингээнэ. Одоо л уруулын будгаа түрхэж болно. Бичлэгийг эндээс үзэж сонирхоорой.
1. Нүдний хөхрөлт, хаванг бууруулах жин

Маття гэх японы нунтаг ногоон цай нь антиоксидант, танин бодисоор баялаг тул хаван бууруулах үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай. Уг жорыг бэлдэхийн тулд танд мөн куркума хэрэг болно – цайруулах үйлчилгээ үзүүлэх ажээ.
Жижиг саванд ус хийгээд дээрээс нь 1 цайны халбага маття цай, чимх куркума нэмээрэй. Сайтар хутгаад хөвөнд шингээнэ. Ногоон цай шингээсэн хөвөнг нүдний доод зовхинд 30 орчим минут тавих юм. Хагас цагийн дараа хөвөнг аваад цэвэрхэн хөвөнгөөр үлдсэн цайны хандыг шингээн авч цэвэрлэнэ (угаахгүй). Уг маскыг тавих хязгаар гэж үгүй. Бичлэгээр үзүүлсэн зааврыг энд байршуулжээ.
Гоо сайхан харагдахын тулд та гэрийн нөхцөлд бэлдсэн ямар арчилгааны бодис, лайфхак хэрэглэдэг вэ?







