Хүмүүс эдгээр 20 зүйлийг угаалгын машинд угаах талаар хэзээ ч боддоггүй, уг нь бол чөлөөтэй угааж болно шүү дээ!

2

Угаалгын машин бидний гэрийн ажлыг маш ихээр хөнгөвчилж өгдөг, гэхдээ бид төдийлөн сайн анзаардаггүй. Жишээ нь, шүршүүрийн хөшиг, резинэн хивс, тэр ч бүү хэл арьсан цүнх ч угааж болно. Угаалгын машинд айдасгүй хийж болох эд хогшлын жагсаалт үүгээр дуусахгүй. Эдгээр зүйлсийг угаалгын машинд угаалаа гээд хэлбэр, чанараа ч алдахгүй.

Ингээд гараараа угаагаад байх хэрэггүй 20 зүйлийг танд танилцуулахаар бэлдлээ.

Спорт тоноглол, хэрэгсэл

© depositphotos

Хамгаалалтын тоноглолууд хэрэглээ болгоны дараа хөлс, шороонд бохирддог ч тэр болгон яаж цэвэрлэхээ сайн мэддэггүй. Угаалгын машинаар угаах шиг амархан зүйл алга: угаахаасаа өмнө наалтуудыг нааж, түгжээг түгжинэ, тусгай уутанд хийнэ. Угаалгын зөөлөн бодис ашиглах бөгөөд тансаг эдлэл угаах горим дээр тохируулна. Мөн угаалгын машинд спортын цүнх ч угааж болно.

 

Йог эсвэл угаалгын өрөөний дэвсгэр

© depositphotos

Резинэн хивсийг ч гэсэн тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Хэдэн ширхэг алчууртай цуг угаалгын машинд хийгээд тансаг эдлэл угаах горим дээр тохируулна, гэхдээ угаалгын бодис хэрэглэхгүй шүү. Хамгийн гол нь – нэг зүйлийг бүү мартаарай: ийм төрлийн хивсийг зөвхөн хүйтэн усанд угаана, хатаахдаа – задгай агаарт.

 

Зөөлөн болон хуванцар тоглоом

© depositphotos

Таны хүүхдийн хайртай тоглоом хамгийн их нян үржиж байгаа тул тоглоомыг нь угааж байх шаардлагатай. Тоглоомын орцыг судлах хэрэгтэй: хэрвээ зөөлөн тоглоомын дотор нь синтетик хөвөн байвал ямар ч айдасгүй шууд угаалгын машинд хийж болно. Тоглоомыг угаалгын тусгай уутанд хийгээд жирийн үеийнхээс хоёр дахин бага угаалгын бодис хэрэглэнэ, тэгээд л тансаг хувцас угаах горимыг сонгоорой. Мөн адил аргаар хуванцар, силикон тоглоомыг угаана.

 

Арьсан цүнх болон хүнсний даавуун уут

© depositphotos

Экологийн асуудалд олон хүн анхаарлаа хандуулах болжээ, үүнтэй холбогдуулан нэг удаагийн гялгар уутны оронд олон удаагийн хэрэглээтэй даавуун уут хэрэглэцгээж байна. Даавуун болон тааран уутыг угаалгын машинд угааж болно: зөөлөн угаалгын бодис хэрэглэх бөгөөд бага хэмтэй усаар тансаг эдлэл угаах горимыг сонгоно. Мөн адил зарчмаар арьсан цүнхийг угаана.

 

Шүршүүрийн хөшиг, бие угаах порлон

© depositphotos

Угаалгын машинд бие угаах порлон, шүршүүрийн хөшиг угааж болно. Илүү сайн угаахын тулд хоёр гурван том хэмжээтэй алчуур хийж цуг угаагаарай. Багахан угаалгын бодис хийх бөгөөд стандарт горим дээр тохиргоог хийнэ.

 

Гэрийн тэжээвэр амьтны хэвтэр, уяа, хүзүүвч

© depositphotos

Угаахаасаа өмнө гэрийн тэжээвэр амьтны хэвтрийн тоосыг соруулж цэвэрлээрэй, харин нейлон хүзүүвч, уяаг угаалгын уутанд хийнэ. Энэ төрлийн зүйл угаахад стандарт горим тохиромжтой.

 

Гутал, пүүз, кет

© depositphotos

UGG-ийг тансаг горим дээр тохируулаад хүйтэн усаар угаана. Кетийг угаалгын машинд угаахаас өмнө хатсан бохирдлыг нь цэвэрлээд үдээсийг нь сугалж авсан байна. Торон уутанд хийж угаагаарай. Спорт гутлыг илүү үр дүнтэй угаахыг хүсвэл хүйтэн усанд хэд хэдэн алчууртай цуг хийж угаана, тансаг эдлэл угаах горимыг сонгоно.

 

Саравчтай малгай, үсний боолтууд

© depositphotos

Эдгээр эд зүйлсийг хүйтэн усаар тансаг эдлэл угаах горим дээр тохируулаад уутанд хийж угаана. Саравчийг нь картоноор хийсэн малгай байвал угааж болохгүй.

 

Компьютерийн хулганы дэвсгэр болон гарны товчлуурууд

© depositphotos

Компьютерын гарны товчлууруудыг торон уутанд хийгээд угаалгын машинаар угааж болно. Мөн mouse pad-ыг мөн адил – эдгээр зүйл бол гэрт байгаа хамгийн бохир зүйлд орно. Бүлээн усаар тансаг эдлэл угаах горим дээр тохируулна, задгай агаарт хатаана.

 

Гал тогооны хэрэгсэл

© depositphotos

Силикон тавиур, бээлий зэргийг тусад нь эсвэл өөр бусад адил төрлийн зүйлстэй хамтатган угааж болно – бүлээн усанд хэдэн алчууртай цуг.

Та эдгээр жагсаалтыг хараад гайхав уу эсвэл урьд нь мэдэж байсан уу?

68
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
18
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *