Эцэг эхчүүдийн гомдол бүхий захидлуудыг ар араас нь хүлээж авахаас татгалзахын тулд удирдлагууд нь түүнийг цэцэрлэгийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Хөлийнхөө хуруунаас авахуулаад толгой хүртлээ битүү шивээстэй энэ залууг Sylvain Helaine гэдэг. Зарим хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ тэр сургуулийн багш мэргэжилтэй.
Францын нийслэл Парист амьдардаг 35 настай энэ залуу цэцэрлэгт багшилдаг боловч, харамсалтай нь түүний бие дээрх шивээс ажлаа цааш үргэлжлүүлэн хийхэд нь саад болсон байна. Нэрээ нууцалсан эцэг эхийн зүгээс удирдлагуудад гомдол мэдүүлжээ – Тэд хүүхдээ Sylvain багшийн ангид хичээллүүлэхийг хүсэхгүй байгаа талаар дурдсан бөгөөд энэ нь түүний бие дээрх битүү шивээстэй нь холбоотой гэнэ.
Бие дээрх шивээснээс нь болоод түүнийг өөр ангид хичээл оруулахаар болсон байна
Түүнийг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд багшлуулахын оронд “Docteur Morere” сургууль 6 болон түүнээс дээш настай хүүхдүүдэд хичээл заах шийдвэрийг гаргажээ.
Ярилцлагын үеэр Sylvain дараах тайлбарыг өгчээ:
“Удирдлагууд намайг нэмж гомдол бүхий захидал эцэг эхчүүдээс хүлээж авахгүйн тулд цэцэрлэгийн багш хийлгүүлэхээс татгалзсан. Үүнд миний гадаад үзэмж, бие дээрх битүү шивээс нөлөөлсөн гэж тэд хэлсэн.”
Тэр өөрийгөө сайн багш гэдэгт итгэдэг
Түүний хэлж байгаагаар багшлахад нь шивээс ямар ч нөлөө үзүүлэхгүй гэжээ.
“Миний бодлоор би сайн багш. Би ажлаа сайн хийдэг. Жилээс жилд улам сайн ажлаа хийж байгаа.”
Ихэнхдээ түүний ангид хичээллэдэггүй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс гомдол бүхий захидал сургуулийн удирдлагуудад ирдэг байна.
“Миний хичээл заадаг ангид хичээллэдэг хүүхдүүд болон миний хооронд ямар ч асуудал байхгүй. Бид хамтдаа сайн ойлголцож, тэд сурах ёстой зүйлээ гаргуун сурдаг. Би догь багш. Тэд ч бас догь хүүхдүүд.” хэмээн тэр хэлжээ.
Түүний сурагчдын нэг нь эхлээд багшийгаа хараад маш их айж байсан гэнэ. Яагаад гэвэл Sylvain нүдэндээ хүртэл шивээс хийлгэсэн. “Одоо би айхгүй байгаа, тэр миний хамгийн дуртай багш нарын нэг. Тэр миний бодож байснаас тэс өөр, маш сайхан сэтгэлтэй багш байсан.” хэмээн өнөөх сурагч хэлжээ.
Н. Цолмон
2020/10/23 at 20:15
Oilgomjtoi shuu dee
Unurchimeg Khoroljav
2020/10/23 at 20:33
Шивээстэнгүүд ер нь гаж донтон байх магадлалтай…
Baagii Beis
2020/10/23 at 20:44
xendee xaragdax gej biyen deere tolbo zurdag bnda. Dottod setgel ntre oligtoi yarij ilerciilj chadagui oyuni bydgui garuudl xudla baaxan yumar biyee segeldeg bx
Шарав Сувдаа
2020/10/23 at 20:48
tegexgui yax yum ereen yum orood irexeer silgui yax be de
Oyuntuya Tuya
2020/10/23 at 22:11
iim bagsh yu baihaw dee ailiin nadin urs aih n oilhomjtoi
Bolor Bolormaa
2020/10/23 at 22:24
Tegexgvi yax yum teneg durak we nylx xvvxdvvd ailgaad
Enebish NA
2020/10/24 at 17:09
Tegelgui dee
Хишигсүрэн Очир
2020/10/24 at 18:16
Хүүхдүүд битгий хэл хөгшин би ч айх юм байна😅
С. Сарантуяа
2020/10/24 at 18:24
Ийм муухай юмнаас айлгүй яадийн
Хөөрхөн Эгдүүтэй Эмэгтэй
2020/10/25 at 00:09
Ххэ ийм багш анх удаа харлаа
Gūido Mista
2020/10/25 at 08:24
Unurchimeg Khoroljav cham shig ymnud gaj donton bh undur magadlaltai.. gants shivees hiilged l gaj donton bolno gj bhgu malaa? Huniig gadnaas ni bitgii dugne alaa
Тунгаа Тунгалаг
2020/10/25 at 09:36
Huuhed bitgii hel bi hurtel aij zugataahaar aimaar hun bna burhan min kkk
Okhindoogiin Eej
2020/10/25 at 17:28
Tegehees uur yah ch bilee
Dawaatuya Haidaw
2020/10/25 at 22:30
Xvvxdvvd baitugai tom xvn ch aixaar bna muuxai ymbe