Хэн нэгнийг ухаантай юу эсвэл тэнэг хүн үү гэдгийг нь амархан мэдэж болох 13 шинж тэмдэг

1

Ахмад үеэсээ бид бүгдийн сонсдог нэг зүйл бий: “Одооны залуучууд яасан ч хаашаа болчихсон юм бэ дээ, бидний үед…”. Үнэндээ ингэж ярих ямар ч үндэслэл байхгүй юм. Харин ч бүр эсрэгээрээ буюу шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хүн жил ирэх тусам улам л ухаантай болоод байгаа ажээ. Флиннийн эффект гэх гипотезоор бол 20 дугаар зуунд хүн төрөлхтөн тайлбарлахын аргагүй IQ-ийн үсрэлт хийнэ. Өнөөдрийн байдлаар хүн төрөлхтний оюун ухааны итгэлцүүр бага багаар нэмэгдсээр байгаа, ялангуяа эмэгтэйчүүдийнх.

Бид сүүлийн үед гарсан шинжлэх ухааны олон зуун судалгаануудыг сонирхож үзээд анхны уулзалтаар тухайн хүнийг ухаантай юу эсвэл тэнэг хүн үү гэдгийг амархан ойлгох боломжтойг олж мэдлээ. Өндөр оюун ухаантай болохыг илтгэх ердөө 13 хүчин зүйлийг л ажиглахад хангалттай. Харин бонуст нь сургуульд байхдаа хариултыг нь яг зөв мэдэж байсан ч яагаад гараа өргөдөггүй байсныг тайлбарлах болно.

35 наснаас хойш жирэмсэлсэн

© regina_zulauf / Pixabay

Энэ нь заавал анхны хүүхэд байх албагүй, харин өтөл насандаа төрсөн гэдэг баримт нь өөрөө чухал юм. Судлаачид танин мэдэхүйн чадвар хэр хадгалагдаж байгааг үнэлэх зорилгоор 830 нас тогтсон эмэгтэйчүүдийн дунд асуулга явуулжээ. Ингээд, хожуу жирэмслэлт болон оюун ухааны өндөр чадвар хоёр холбоотой байгааг тогтоосон байна. Энэ холбоосын шалтгааныг тодорхой гаргаж ирж чадаагүй нь харамсалтай. Магадгүй эмэгтэй хүний эстроген дааварт байж болох юм гэсэн таамаг тавьсан, уг даавар нь тархины үйл ажиллагааг сайжруулах үүрэгтэй.

Энэхүү дүгнэлт нь эмэгтэйчүүдийг хожуу насандаа төр гэж уриалж байгаа хэрэг биш гэдгийг мөн эрдэмтэд анхааруулж хэлсэн юм. Яагаад гэвэл эмэгтэй хүний эрүүл мэндэд эрсдэл дагуулахыг хэн ч баттай хэлж чадахгүй ажээ.

 

Сарын тэмдэг нь эрт ирж эхэлсэн

© Californication / Showtime, © SouthernSun / Pixabay

Дээрх судалгааны үр дүнгээс мөн харахад, сарын тэмдэг нь 13 наснаас өмнө ирсэн эмэгтэйчүүдийн танин мэдэхүйн чадвар нь илүү байдаг гэжээ. Мөн цэвэршилт хожуу явагдаж байгаа эмэгтэйчүүдийн дунд ч мөн энэ үзүүлэлт дээгүүр гарсан юм. Өөрөөр хэлбэл, нөхөн үржихүйн үе хэдий хэр урт үргэлжилнэ төдий чинээ тархи өтөл насандаа сайн ажиллана гэсэн үг. Мөн дааврын бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд ч гэсэн оюун ухаанд нөлөөлж байгааг судлаачид онцлон хэлжээ.

 

Зарим нэг дуу чимээ таныг бухимдуулдаг

© ifeelstock / Depositphotos, © YARmedia / Depositphotos

Хэн нэгэн хоолоо шалир жалир гэж идэх, эсвэл шилийг иртэй зүйлээр зурах, бас хөөсөнцөр хугалах дуу чимээг тэсвэрлэж чаддаггүй бол та бусдаас илүү ухаантай байж болох юм. Энэ их мэдрэг байдал нь тархины хэт уян чанартай холбоотой. Тааламжгүй дуу чимээ болон хариу үйлдлийн хооронд мэдрэлийн онцгой мэдрэг холбоос үүсэж байгаа юм. Энэ явцын тусламжтайгаар тархи шинэ замыг маш амархан нээнэ, үүний үр дүнд аливаа мэдээллийг эмх цэгцтэй болгож амархан тогтоож авдаг байна.

Зарим нэг хүмүүс аливаа дуу чимээг үнэхээр сонсож чаддаггүй, энэ нь нэгэн төрлийн гажиг буюу мизофони хэмээгддэг. Мизофонитэй хүмүүс жишээ нь хэн нэгэн их чанга амьсгалж байгааг ч сонсож чадахгүй давчдаж, байж суух газраа олдоггүй.

 

Байшин нь замаас хол байрладаг

© MaxxGirr / Pixabay, © magda-depositphotos / Depositphotos

Америкийн нейробиологич лабораторийн хулгана дээр нэгэн сонирхолтой туршилт хийж дараах дүгнэлтэд хүрсэн байна: авто замын ойр орчмын агаар тархинд сөрөг нөлөө үзүүлдэг. Амьтдын нейронууд нь үхжихийн хэрээр ой санамж нь муудах, шинэ зүйлд суралцах чадвар нь суларч байгааг ажиглажээ. Үүний зэрэгцээ бие махбодын хөгшрөх явц улам хурдацтай болсныг анзаарсан байна. Мексикийн эрдэмтэд хүний тархийг судалж байхдаа арай өөр талаас нь адил төстэй дүгнэлт хийсэн байдаг. Хиймэл зүлэгжүүлэлт тархинд үрэвсэл үүсгэх магадлал ямар нэгэн хэмжээгээр байгааг тогтоожээ.

 

Дуртай бүжиг – сальса

© Plesni Centar Mimbao / YouTube

Ковентри их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад сальса тархины үйл ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг ажээ. Бүжиг сонирхогч 27 хүнийг 30 минут бүжиг бүжиглүүлээд танин мэдэхүйн үйл ажиллагааг нь шалгасан байна. Туршилтад орсон хүмүүс төрөл бүрийн үзүүлэлтээр сайн дүн үзүүлжээ. Ялангуяа, харааны ой санамжид бүжиг эерэгээр нөлөөлөх нь: бүжгийн дараа хүмүүс модон дөрвөлжин дээр байсан тоог өмнөхөөсөө 18%-иар илүү сайн тогтоож авсныг туршилт харуулсан юм.

Ковентри их сургуулийн биеийн тамирын багш, доктор Пабло Домене (Pablo Domene)–ийн үзэж байгаагаар “сальса бүжиглэж байгаа хүмүүс спорт зааланд очиж биеийн тамираар хичээллэж байна гэж боддоггүйд тэр бүжгийн гайхамшиг нь оршино”. Тийм ч учраас танин мэдэхүйн чадвар ингэж сайн нөлөөлж байгаа хэрэг гэжээ.

 

Хүчний ачаалал авахдаа муу

© 21 Jump Street / Columbia Pictures

Америкийн кинонд ямар ч хөдөлгөөний эвсэлгүй гэхдээ ухаантай бас нүдний шил зүүсэн нэг нөхөр, нөгөө нь оюун ухаанаараа гайхагдаад байх зүйлгүй гэхдээ спортоор хичээллэдэг бас нэг нөхөр бараг домог болтлоо гарч байна даа – бодит амьдрал дээр ч ийм байдгийг Journal of Health Psychology сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа баталжээ. Эрдэмтэд бүтэн 7 хоногийн турш 60 оюутнуудыг ажигласан байна. Эхлээд тэднийг хоёр бүлэг болгон хувааж: оюун ухаан шаардсан хүнд бодлого бодох дуртай “сэтгэгчид”, мөн тархиндаа нээх их ачаалал өгөхийг хүсдэггүй “дүнхүүнүүд”. Дараа нь тэдний бугуйнд нь хөдөлгөөн хянах мэдрэгчийг долоо хоногийн хугацаанд зүүж явуулжээ. “Сэтгэгчид” үнэхээр спортоор хичээллэх дургүй нь тодорхой болж, тэд зөвхөн амралтын өдрөөр л хөдлөх ёстой гэсэн утгаар багахан хөдөлсөн нь тодорхой болжээ.

Уг судалгааны гол зорилго нь – “сэтгэгч” хүмүүс спортоор хичээллэх маш хэрэгтэй гэдгийг ухамсарлуулахад оршсон гэж эрдэмтэд онцлон хэлж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь ирээдүйд танин мэдэхүйн чадвар муудах эрсдэлийг багасгана гэдгийг нэгэнт батлаад байгаа юм.

 

Багадаа загастай хоол их иддэг байсан

© BestPhotoStudio / Depositphotos, © kzenia / Depositphotos

Пенсильванийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоног тутамдаа нэг удаа загасны махтай хоол идсэн хүүхдийн IQ далайн гаралтай хоол хүнс хэрэглэдэггүй адил насны хүүхдийнхээс даруй 4 оноогоор өндөр байдаг ажээ. Тэд 9-11 насны 500 гаруй хятад хүүхдүүдийг ажиглаж байгаад 12 нас хүрэхээр нь оюун ухааны чадварыг нь шалгасан байна.

Эрдэмтдийн таамаглан үзэж байгаагаар бол далайн гаралтай бүтээгдэхүүн нь нойрны чанарт сайнаар нөлөөлдөг, цаашлаад энэ нь танин мэдэхүйн чадварыг дээшлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэжээ. Магадгүй, энэ төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах йод, төмөр зэрэг шим тэжээлтэй бодисонд учир байгаа болов уу? Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр бодисууд нь балар эртний үеийн хүмүүсийн тархины хэмжээнд ч нөлөөлсөн байна.

 

Эцэг, эх нь ариун цэвэрт нь өндөр анхаарал хандуулдаг байсан

© MoonSafari / Depositphotos

Ариун цэврийн байдал болон IQ-ийн түвшин шууд хамааралтай. Халдварт өвчин болон шимэгч бага улс орон, бүсэд амьдардаг ард иргэдийн оюун ухааны чадвар илүү өндөр байдаг ажээ. Үүнийг эрдэмтэд шимэгчийн стрессийн гипотезтой холбон тайлбарлаж байна. Өсөж байгаа бие махбод өөрийн хүчээ өвчин үүсгэгчийг дарах зорилгоор дархлаандаа зарцуулаад байвал танин мэдэхүйн хөгжлөө хойш тавина л гэсэн үг юм.

 

Хошигнох мэдрэмжтэй гэж хүмүүс магтдаг

© Engin_Akyurt / Pixabay

Зарим нэг хүмүүс хошигнох өндөр мэдрэмжтэй байдаг, хараад байхад тэдний ухаан бас бусдыг өөртөө татах чадвар нь бусдаас илүү мэт. Та ч ганцхан тэгж бодсон юм биш, үүнийг эрдэмтэд батлаад байна. Тэд эрэгтэй, эмэгтэй 400 оюутан сонгон авч хошигнох мэдрэмж болон оюун ухааны үзүүлэлтийг нь үнэлжээ: нийтлэг болон хэл ярианы (өөрөөр хэлбэл хэл яриаг ойлгож дүгнэх чадвар). Энэхүү туршилтаас эрдэмтэд IQ болон хошигнох мэдрэмж холбоотой болохыг илрүүлсэн байдаг.

Үүнийг хувьсах хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж болох юм. Хошигнох мэдрэмжтэй эрэгтэй хүн илүү дотно санагдаж сэтгэл татна, цаашлаад үр удмаа үлдээх боломж өндөр гэж ойлгогддог.

 

Ялангуяа элэглэлд дуртай бол

Австралийн эрдэмтэн Ульрике Виллинджер (Ulrike Willinger) 156 хүнийг хамруулан нэгэн судалгаа хийжээ. Тэрээр Ули Штэйнийн «Das schwarze Buch von Uli Stein: Steinigung heute 14.00 Uhr» номын хэсгээс үзүүлж хүмүүсийн элэглэлийг ойлгох чадварыг үнэлэхийн зэрэгцээ оюун ухааны итгэлцүүрийг мөн шалгасан байна. Дундаж IQ-тай болон бухимдал ихтэй хүмүүст зурагнууд таалагдаагүй байна. Харин танин мэдэхүйн өндөр чадвартай хүмүүст бүтээл илүү их таалагджээ.

 

Дулаахан тасалгаа хүйтнээс илүү тааламжтай байдаг

© OlgaVELES / Depositphotos, © Daria Shevtsova / Pexels

Тасалгааны хэмийг багасгах, бас агаарыг нь байнга сольж бай гэж бидэнд зөвлөдөг, ингэснээр оюуны хөдөлмөрийн чадварыг дээшлүүлнэ гэж үздэг билээ. Гэхдээ сүүлийн үеийн судалгаа уг ойлголтыг өөрчлөхөд хүрээд байна. Ямартай ч, эмэгтэйчүүдэд хамааралтай дүгнэлт гарчээ. Тухайн судалгааны тайлангаас харахад дулаахан тасалгаанд байгаа эмэгтэйчүүдийн ажлын чадамж болон хэл ярианы чадамж нь дээшилж байна гэж дурджээ. Энэ тохиолдолд 18-21 цельсийн хэм бус, ойролцоогоор 24 хэмийн дулаан тохиромжтой. Харин эрчүүдийн хувьд сэрүүхэнд аливаа чадамж нь дээшилдэг ажээ.

 

Жил өнгөрөх тусам хараа нь мууддаг

© Savenkomasha.gmail.com / Depositphotos

Бас нэгэн буруу ойлголт болох “нүдний шилтэй болгон ухаантай” – гэдэгт эрдэмтэд нотолгоо олжээ. Хараа судлалын судлаачид болон офтальмологи судлалын эрдэмтэд 10-12 насны 1204 сурагчдад судалгаа хийж хараа болон оюун ухааны чадвар үнэхээр холбоотой болохыг тогтоожээ. Ойрын хараа муутай хүүхдүүд харааны ямар нэгэн асуудалгүй хүүхдүүдтэй харьцуулахад үнэхээр IQ-ийн өндөр үнэлгээтэй гарсан байдаг. Хүүхдүүд ном уншиж хараагаа муутгасантай огт холбоогүй асуудал гэж эрдэмтэд дүгнэсэн. Оюун ухааны өндөр чадвар нь өөрөө нүдэнд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болж байгаа хэмээн тэд таамагласан байна.

 

Дуучин тэр болгон таалагддаггүй

© bulgarin.ua.fm / Depositphotos, © JDunbarPhoto / Depositphotos

Оюуны өндөр чадвартай хүмүүс хөгжмийн зэмсэг сонсох илүү дуртай байдаг ажээ. Энэ нь заавал сонгодог хөгжим ч байх албагүй. Хөгжмийн төрөл үүнд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй. Америкийн сэтгэл зүй судлалын холбоо 467 ахлах ангийн хүүхдүүдэд дуу хөгжмийн туршилт хийсний дараа энэхүү дүгнэлтэд хүрсэн юм. Үүнд хөгжмийн төрөл огт нөлөөлөөгүй, харин вокал дуучингүй дан хөгжмийн зэмсэгтэй дуунд тэд илүү дуртай байв.

 

Бонус: хариултыг нь яг зөв мэдэж байсан ч та гараа өргөдөггүй байсан уу? Дараа нь өөрийгөө ангийнхаа хамгийн ухаантай нь байжээ гэж бодох цаг ирсэн үү?

© ArturVerkhovetskiy / Depositphotos

Хамт олны дундаас хамгийн ухаантай хүнийг олж мэдэхийн тулд удирдлагууд нэгэн бяцхан арга заль ашигладаг: маш энгийн асуулт тавина. Хариулахаар хамгийн түрүүнд гараа өргөж байгаа хүмүүс тийм ч ухаантай биш (зөв хариулж байсан ч тэр шүү). Дуугүй сууж үлдсэн нь илүү ухаантай байдаг бөгөөд энэ нь маш олон шалтгаантай. Нэг дүгээрт, тэд тавьсан асуулт нь бодож байгаа шиг нь тийм ч энгийн биш гэдгийг ойлгоно, магадгүй ямар нэгэн зорилготой асуулт гэж бодох нь ч бий. Хоёрдугаарт, энгийн асуултын хариулт өөрсдийг нь бусдаас тодруулж огт харуулахгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Энэ байдлаар тэд аливаа нөхцөл байдалд дүгнэлт өгч чадаж байгаа ажээ.

Оюун ухааны өндөр чадвартайг илтгэх ямар шинж тэмдэг өөртөө байгааг олж мэдэв?

46
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *