
Их цэвэрлэгээ хийсний дараа гэр цэмцийсэн цэвэрхэн болоход сэтгэл санаа ямар сайхан таатай болдог гээч. Цэвэрлэгээний өмнөх болон дараах гэдэг энэ удаагийн гэрэл зурагт аймшигтай бохир байшинг харуулжээ. Британийн “My Kind Of Clean” гэх нэртэй цэвэрлэгээний компанийнхан ажлынхаа үр дүнг гэрэл зургаар харуулсан байна. Тэд хэдэн жил огт цэвэрлэгээ хийгээгүй гэрийг баримтжуулан гэрэл зургуудыг даржээ. 6 ажилтан бүхэл бүтэн 50 цагийн турш энэ байрыг цэвэрлэж: гаргаж хаях хогийг нь хаяж, бохир завааныг нь угааж цэвэрлэж, тоос шороог нь гөвжээ. Ингээд гэр хуучны өнгө үзэмжиндээ эргэж орсон байна.
Цэвэрлэгээний компанийнхан хэдэн жил огт цэвэрлэгээ хийгээгүй байрны өөрчлөлтийг харуулжээ


“My Kind Of Clean” цэвэрлэгээний компани Британийн Камбри мужид байрлах нэгэн байрыг цэвэрлэж гял цал болгожээ. Байрыг олон жилийн туршид цэвэрлээгүй гэдэг, үүнд мэдээж шалтгаан бий. Эхнэрээ өөд болсноос хойш гэрийн эзэн гэрээ цэвэрлэхээ больжээ. Найзууд нь түүнд санаа зовж эхэлсэн бөгөөд цэвэрлэгээ хийлгэх захиалгыг өгсөн гэж DailyMail-д мэдээлсэн байна.
Гэрийн эзний гэргий хэдэн жилийн өмнө өөд болсон, тэр цагаас хойш тэр гэрээ огт цэвэрлээгүй ажээ


Цэвэрлэгээ хийдэг компанийн ажилтны ярьснаар бол энэ айлын цэвэрлэгээ урьд хожид гүйцэтгэж байгаагүй нүсэр ажил байсан гэнэ

Захиалга аваад аймшигтай дүр зураг харсан тэд шантарсангүй. Тэд бүгд бээлий, хувцсаа өмсөн шууд ажилдаа орцгоожээ.
Байрыг бүрэн цэвэрлэхэд 6 ажилтан 50 цагийн турш хөдөлмөрлөжээ



Ганцаараа амьдарч байсан хугацаанд гоонь эр хогийг уул шиг л овоолсон байв. Энэ их хогноос салахад цэвэрлэгээний ажилтнууд тусалсан нь ойлгомжтой


Цэвэрлэгээ хийх цаг болсон гэдгийг ухаарч захиалга өгсөн найз нар нь ч сэтгэл хангалуун үлдсэн юм


Гэрийн эзэн ч гэсэн өөрөө байраа ийм сайхан цэвэрхэн болсонд маш их баярлажээ


Цэвэрлэгээний ажилтнууд өөрсдийн ажлын үр дүнг хараад таатай байсан нь мэдээж, тэд зүгээр ч нэг цэвэрлэгээ хийгээгүй, ямар нэгэн хэмжээгээр ганц ч болов хүний амьдралыг өөрчилж (багахан байсандаа ч хамаагүй) чадсандаа өөдрөг үлдэцгээсэн юм.








Н. Ундрал
2020/10/24 at 15:48
er hun ehner ni burhan bolbol ingej amidarch bolku ee arai ch dee 🤦♀️
Otgon Altaa
2020/10/24 at 17:46
ЭНЭ Ч АРАЙ Л ЗАЛХУУ НОВШ БАЙЖ ДЭЭ.ДОР ХАЯЖ АЖЛЫН ХӨЛСӨНЛ МОНГОЛ ТӨГРӨГӨӨР БОЛ ДОР ХАЯЖ 17 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУЛСАН ЮМ БАЙНА ДАА. 1АГТ 1АЖИЛЧИН 15€оор ЦЭВЭРЛЭНЭ 6х15=90€ ,50 цаг х90=4500€,ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ КОМПАНИД ДУУДЛАГЫН ХӨЛС ТӨЛНӨ.БҮХ МАТЕРИАЛ ҮНЭТЭЙ. МОНГОЛД ИЙМ ЗАВААН АЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ.АЙЛУУД 7 ЮМУУ 14 ХОНОГТ ГЭР ЦЭВЭРЛЭДЭГ ХҮНЭЭР ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛГЭЭД ЦАГИЙН 10 € ХЭРАВ 4 ЦАГ ЦЭВЭРЛЭВЭЛ 40 € ӨГДӨГ. ЭНЭ АЖИЛ НЬ ЗАЛУУЧУУДАД ТОХИРОМЖТОЙ ХУРД ХҮЧ ШААРДДАГ АЖИЛ.
Gantumur Bavuu
2020/10/24 at 18:06
Адгийн заваан залхуу новш байждээ
Оюунаа Төмөрбат
2020/10/24 at 19:00
Сэтгэц нь асуудалтай болчихсон бололтой. Энэ хүн нүүр гараа ч угаадаггүй байсан бололтой
Сакура Сакура
2020/10/24 at 19:46
Арайчдээ😱
Chimegee Tserendolgor
2020/10/24 at 23:58
Zavaarsan yum
Altantsetseg Khorloo
2020/10/25 at 07:22
Гадныхан ийм арчаагүй.Бүх юм бэлэн автоматжсан нөхцөлд их залхуу болдог бололтой.Кинон дээрээс харахад аяга тавгаа угаалтуурандаа овоолсон,хөглөрсөн харагддаг.Ийм кино үзсээр манай сүүлийн үеийн залуучууд аяга тавгаа дор нь угаахгүй угаалтуурандаа хийгээд хонуулдаг болсон харагддаг
Mako Mako
2020/10/25 at 15:09
Гадныхны дунд ийм хүмүүс цөөхөн бий. Тэдний нэг нь л бна. Манай монголд ч ийм айлууд байгаа. 20 -иод жилийн өмнө ийм монгол айлд ороод гайхаж шоконд орж байсан юм байна. Сэтгэцийн нэг төрлийн эмгэг гэж үздэг.
Oyunbayar Tserendorj
2020/10/25 at 16:55
Arai ch dee
Д. Гантогоо
2020/10/25 at 20:57
ene ch yahaw deer ulguutei bsan hooloo awaad idchihej chadahgvi unjaad bj bhaar unaad irdeg ch bloosoi gj harsaar bgaad turaad uhchihsen hun bdag gsen shuu
Duya Duyka
2020/10/25 at 22:02
Arail archaagui ymaa😤😤😤
Altantuya Batochir
2020/10/25 at 22:03
Arai yumaa
Munkhbayr Lhagvadulam
2020/10/25 at 22:13
Tsewerxen bold bga ym alga
Batnyam Aleksandr
2020/10/25 at 23:03
Заваарсан цагаанууд
Тунгаа Тунгаа
2020/10/25 at 23:14
yamar novsh gehere iim bdg bnaa
Sansar Bayarjargal
2020/10/26 at 05:08
Altantsetseg Khorloo Manai ger horoolol, aimag sumiin tuvuudeer ene met ailuud bj l bdag. Hashaan dotorhi hog ni uul ovoo bolood modon jorlon ni halih shahsan. Yadaj bhad huuhed shuuhadtaigaa, nuguuduul ni bainga uvduud l. Ene ch yaahav, ehner ni nas baraad uuriiguu l horloj bsan hun bna.
Sansar Bayarjargal
2020/10/26 at 05:10
Otgon Altaa Mongoliin ger horoolloor iim ail bj l bdag shtee. Yadaj huuhed shuuhadtai, tednuus ni bohir zavaanaas bolood bnga uvduud l. Ene ch yaahav gants bie hun bj, yadaj l gants uuriiguu l horlood suuj gehsen.
Энх Наран
2020/10/26 at 07:31
Ийм юман дотор арай хүн амьдардаггүй байлгүйдээ
Жанчив Цэцгээ
2020/10/26 at 07:37
Сурвалжит язгуурт гээд байдаг англи хүн ингэж нохой шиг амьдардаг гэж бодсонгүй
Rose Rose
2020/10/26 at 07:51
pee manai nohor nmg olon honogoor hodoo hotgui ywaad irhed geree tsemtsiilged ooroo hooloo hj ideed mundag bj bdiishd ene arai bishee
Oyunaa Yunden
2020/10/26 at 09:14
Ямар балайр заваан бнаа.арчаагүй
Buynaa Bd
2020/10/26 at 21:05
Ene dotor amidarch bsn bol uuriig ni harmaar sanagdchlaa.kk
Tugsuu Baatar
2020/10/26 at 22:58
Энх Наран , baidagiin bna lee😅😅😅