Бүх цаг үеийн хамгийн сэтгэл татам 20 бүсгүй

0

Бүх цаг үеийн хамгийн сэтгэл татам 20 бүсгүй

Эхээс мэндлэхдээ гайхалтай гоо үзэсгэлэнтэй царай зүс, өв тэгш бие галбир, сэтгэл булаах ялдам дүр төрхийг өвлөн төрсөн маш олон бүсгүйчүүд байдаг ч тэдний дундаас онцгойрон тодорсон хамгийн сайхан бүсгүйчүүдийн зургийг товч тайлбарын хамт эрхэм та бүхний таалалд нийцүүлэхээр оруулж байна. Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл татам бүсгүйчүүдэд тооцогдож байгаа эдгээр 20 бүсгүйчүүд дэлхийн эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн ч харааг булаахуйц гоё сайхан төрснөөс гадна дэлхийн хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн амжилтаараа олныг оройлон манлайлж ирсэн юм. Ингээд бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтанд хэн, хэн бичигдсэнийг дараах жагсаалтаас үзэцгээе.ANGELINA JOLIE (1975-)
1975 оны 6-р сарын 1-нд төрсөн Америкийн жүжигчин Angelina Jolie нь Академийн шагналыг нэг удаа, Алтан Бөмбөрцөг шагналыг гурван удаа хүртсэн авьяаслаг нэгэн төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэгдэж байжээ. Мөн хүмүүнлэгийн үйлсэд маш идэвх зүтгэлтэй оролцдог энэ бүсгүй Холливудын хамгийн алдартай, хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг. Жүжигчин Jonny Lee Miller болон Billy Bob Thornton нараас салсан Jolie одоо жүжигчин Brad Pitt-тэй амьдарч байгаа ба тэд үрчилж авсан гурав, өөрсдийн гурван хүүхэд нийт зургаан хүүхдийн эцэг эх юм.
[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

MONICA BELLUCCI (1964-)
1964 оны 9-р сарын 30-нд төрсөн Италийн жүжигчин, загвар өмсөгч бүсгүй Monica Anna Maria Bellucci нь Malèna (2000), Brotherhood of the Wolf, Irréversible (2002) зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ дэлхийн олон үзэгчдэд танил болсон нэгэн. 1990 онд загварын гэрэл зурагчин Claudio Carlos Basso-той гэрлэсэн Bellucci ч дараа нь салсан тэрээр одоо залуу жүжигчин Vincent Cassel-тай амьдарч байгаа юм. Хэд хэдэн кинонд дүр бүтээсэн энэ үзэсгэлэнт эмэгтэй Deva болон Léonie гэсэн хоёр охинтой.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

SOFIA LOREN (1934-)
Италийн жүжигчин Sophia Loren нь 1934 оны 9-р сарын 20-нд төржээ. 1962 онд Two Women кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагналыг шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин номинациар авсан нь гадаад хэл дээрх бүтээлээр Академийн шагнал хүртсэн анхны эмэгтэй жүжигчин болж байжээ. Олон улсын 50 шагнал хүртсэний дотор хоёр Оскар, долоон Алтан Бөмбөрцөг, нэг Грэмми, нэг BAFTA гэсэн шагналууд багтаж байгаа ажээ. Loren Италийн кино продюсер Carlo Ponti-той гэрлэж, түүнийг 2007 оны 1-р сарын 10-нд нас эцэслэх хүртэл хамт амьдарчээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

MARILYN MONROE (1926-1962)
Norma Jeane Mortenson буюу Marilyn Monroe нэрээрээ алдаршсан жүжигчин, дуучин, модель бүсгүй нь 1926 оны 6-р сарын 1-нд төрж, 1962 оны 8-р сарын 5-нд нас эцэслэсэн юм. Асран хүмүүжүүлэх газарт өссөн тэрээр моделийн чиглэлээр карьераа эхлүүлж энэ нь түүнийг 1946 онд кино ертөнцөд орох хаалгыг нь нээж өгчээ. Түүний үг дуугүй, шаргал үстэй дүрүүд олон кинонд инээдэмт нөлөөг бүрдүүлсэн байлаа. Нэг төрлийн дүрээр хязгаарлагдаад байсан учир Monroe өөрийн хязгаараа тэлэхээр жүжигчний студид суралцаж, дараа нь 1956 онд Bus Stop кинонд драм дүр бүтээснийг шүүмжлэгчид магтаалаар хүлээж авсан төдийгүй энэ дүр нь Алтан Бөмбөрцөгт нэр дэвшсэн байна. Monroe-гийн амьдралын сүүлийн жилүүд өвчлөлт, хувийн асуудлууд болон кино урлагийнхны хувьд хамтран ажиллахад итгэл хүлээлгэж болохооргүй нэр хүндтэй байжээ. Түүний үхлийн талаарх таамаг нойрны эм хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг дээр төвлөрдөг. Хэдийгээр цэл залуухан насандаа хорвоог орхисон ч түүнийг поп соёлын билэг тэмдэг гэж үзсээр байгаа юм.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

BRIGITTE BARDOT (1934-)
Хуучин загвар өмсөгч байсан Францын жүжигчин, дуучин, амьтны эрхийн төлөө тэмцэгч Brigitte Anne-Marie Bardot нь 1934 оны 9-р сарын 28-нд төржээ. Амьдралынхаа эхний жилүүдэд балет бүжигт дур сонирхолтой байсан тэрээр 1952 оноос жүжигчний карьераа эхлүүлжээ. Мөн онд гэрлэсэн Францын сэтгүүлч, зохиолч, найруулагч Roger Vadim-ын And God Created Woman кинонд тоглосноор нэр алдар нь мандаж эхэлсэн төдийгүй Францын сэхээтнүүдийн анхаарлыг татаж, Францын дайнаас хойшхи хамгийн эрх чөлөөтэй эмэгтэй хэмээгдэх болжээ. Тэтгэвэртээ гарсныхаа дараагаар Bardot амьтны эрхийн төлөө тэмцэгч болж, 1990-ээд оны үеэр Ислам болон Франц дахь цагаачлалыг шүүмжилсэн, арьсны үзэл, ижил хүйстнүүдийн талаарх үзлийнхээ улмаас нилээд шуугиан тарьж, таван удаа арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан гэсэн шалтгаанаар торгуулж байжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

CLAUDIA SCHIFFER (1970-)
1990-ээд оны үеэр алдар нэр нь оргилдоо хүрсэн Германы загвар өмсөгч Claudia Schiffer нь 1970 оны 8-р сарын 25-нд төржээ. Brigitte Bardot-той төстэй дүр төрхтэй гэгддэг байсан Schiffer 500 орчим сэтгүүлийн нүүр царай болсон дэлхийн хамгийн их амжилттай моделиудын нэг юм. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 55 сая доллар гэж мэдэгдсэн байдаг. Түүний өөрийнх нь хэлснээр тэр маш өндөр байсан болохоор түүнээсээ маш их ичдэг, олны анхааралд аль болох өртөхгүй байхыг хичээдэг байсан гэнэ. Аавынхаа хуулийн пүүст ажиллахын тулд хуульч болохыг хүсдэг байсан Claudia 1987 онд Düsseldorf-ын нэгэн шөнийн клубт Metropolitan загварын агентлагийн эзэн Michel Levaton-той танилцсанаар дээрх мөрөөдлөө хаясан байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

CINDY CRAWFORD (1966-)
Уруулынхаа дээхэн талд байрлах мэнгээрээ алдартай Америкийн загвар өмсөгч Cynthia Ann “Cindy” Crawford 1966 оны 2-р сарын 20-нд төрсөн. Олон зуун сэтгүүлийн хуудаснаа зургаа тавиулсан түүнийг 16 настайдаа зуныхаа амралтаар эрдэнэшиш зардаг ажил хийж байх үеэр нэгэн сонины гэрэл зурагчин олж харсан бөгөөд зургийг нь авсан байна. 17 настайдаа Elite Model Management-ын Look of the Year тэмцээнд орж, хоёрдугаар байр эзэлсэн Cindy химийн инженерийн чиглэлээр сурах их сургуулийн тэтгэлэг хожсон байсан ч бүх насаараа загварын карьераа хөөхөөр шийдэн энэ боломжоо хаяжээ. Crawford 1991-1995 оны хооронд жүжигчин Richard Gere-тэй гэрлэж байсан ба хэдийгээр тэд хүүхэдгүй байсан ч гэлээ загвар өмсөгч бүсгүй Richard Gere-г өөрийнх нь амьдрал дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж онцолдог байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

RITA HAYWORTH (1918-1987)
1918 оны 10-р сарын 17-нд төрсөн Америкийн жүжигчин, бүжигчин Rita Hayworth нь 1940-өөд оны үеэр алдар цуугаа мандуулж явсан нэгэн бөгөөд агуу секс билэг тэмдэг гэгдэж байв. Түүний хамгийн алдартай дүр нь 1946 оны Gilda кинонд бүтээсэн дүр бөгөөд 37 жилийн хугацаанд 61 кинонд дүр бүтээж, Америкийн кино институтын бүх цаг үеийн хамгийн агуу оддын нэгээр нэрлэгдэж байжээ. Түүний зураг цэргийн албанд ажилладаг маш олон эрсийн өрөөнд хадаатай байдаг байсан төдийгүй эмэгтэйчүүдийн хувьд ч гоо үзэсгэлэнгийн билэгдэл байсан байна. Хайр дурлалын улмаас архи, стрессээр дүүрэн амьдралаар амьдрах болсон тэрээр 1987 оны 5-р сарын 14-нд нас эцэслэжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

MEGAN FOX (1986-)
2001 оноос хэд хэдэн жижиг дүрээр жүжигчний карьераар эхэлсэн Америкийн жүжигчин Megan Denise Fox 1986 оны 5-р сарын 16-нд төрсөн байна. 2007 онд дэлгэцийн алдарт бүтээл Transformers кинонд Mikaela Banes-ын дүрийг бүтээсэн нь түүний хувьд жинхэнэ амжилтыг авчирчээ. Fox 2004 оноос жүжигчин Brian Austin Green-тэй болзож эхлэн 2010 оны 6-р сард гэрлэсэн байна. Дунд сургуульд байхдаа бусдад үргэлж дээрэлхүүлдэг байсан тэрээр бусдын шидлэх кетчупны бай болохгүйн тулд угаалгын өрөөнд өдрийнхөө хоолыг иддэг байсан гэнэ. Fox-ын хэлснээр ахлах сургуульд ч бас хэзээ ч алдартай байгаагүй, бүгд түүнийг үзэн яддаг байсан болохоор гадуурхагдсан хүн байдаг байсан, тиймээс дандаа хөвгүүдтэй найзалдаг байсан гэсэн байна. Би маш түрэмгий догшин зан авиртай байсан болохоор охидод би таалагддаггүй байлаа, миний бүх амьдралын туршид надад үнэхээр гайхалтай цорын ганц найз бүсгүй байсан гэжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

GRACE KELLY (1929-1982)
Америкийн жүжигчин, Монакогийн гүнж Grace Patricia Kelly 1929 оны 11-р сарын 12-нд төржээ. 1956 онд Монакогийн хунтайж Rainier III-тай гэрлэснээр тус улсын гүнж болсон тэрээр 1953 онд Mogambo кинонд тоглосноор кино од болжээ. 26 насандаа кино урлагаас гарч, Монако дахь өөрийн үүрэгт ажлаа хийх болсон Grace гурван хүүхэдтэй байв. 53 насныхаа төрсөн өдрөөс 2 сарын өмнө автомашины ослоор нас барсан түүнийг 1999 онд Америкийн кино институт Америкийн кино урлаг дахь шилдэг эмэгтэй жүжигчдийн жагсаалтын 13-т бичсэн байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

BO DEREK (1956-)
1956 оны 11-р сарын 20-нд төрсөн Америкийн жүжигчин Bo Derek моделийн карьераар гараагаа эхэлж байжээ. Давалгааны цанын сурталчилгаанд, дараа нь үнэр дарагчны сурталчилгаанд зураг авахуулсан Derek өөрт нь жүжиглэх авьяас байгааг олж мэдсэнээр жүжигчин шалгаруулах шалгаруулалтанд оролцох үедээ найруулагч John Derek-тэй танилцсан бөгөөд тэд гэрлэж 30 жилийн турш буюу найруулагчийг нас эцэслэх хүртэл хамт амьдарчээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

PENELOPE CRUZ (1974-)
Испаний жүжигчин Penélope Cruz Sánchez нь Penélope Cruz нэрээрээ илүү алдартай. 15 настайдаа агенттай гэрээ хийж, 16 настайдаа анхныхаа дүрийг бүтээж байсан тэрээр хэд хэдэн кинонд тоглосон ч Vanilla Sky болон Blow кинонд тоглосноороо нэр цуу нь мандаж эхэлсэн. Академийн шагнал гардсан анхны испани эмэгтэй жүжигчин, бүх цагийн үеийн шилдэг испани жүжигчдийн 6-д бичигддэг энэ эмэгтэй буяны үйл ажилд цаг зав, хөрөнгө мөнгөө их зарцуулдаг ба Уганда болон Энэтхэгт сайн дурын ажил хийж байжээ. 2007 оноос жүжигчин Javier Bardem-тай болзож эхлэн 2010 онд Багам дахь найзынхаа гэрт даруухан гэрлэсэн тэд энэ сард хүүхэдтэй болох юм байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

SCARLETT JOHANSSON (1974-)
Жүжигчин Scarlett Johansson нь жүжигчин төдийгүй дуучин хүн. 1998 оны The Horse Whisperer, 2001 оны Ghost World киноноос алдрын гараа нь эхэлсэн Scarlett 2008 онд Anywhere I Lay My Head нэртэй анхныхаа цомгийг гаргаж, 2009 онд Break Up цомгоо гаргасан. Johansson хувийн амьдралынхаа талаар хэвлэлийнхэнтэй тэр бүр ярилцаад байдаггүй нэгэн юм.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

KATE MOSS (1974-)
Kate Moss нэрээрээ алдаршсан Английн загвар өмсөгч Katherine Ann Moss 50 орчим сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулжээ. Олон нийтэд харилцаа холбоо болон цэнгээнд дуртай амьдралынхаа хэв маягаар алдартай энэ бүсгүй 2007 онд Forbes сэтгүүлд нийтлэгдсэн хамгийн их орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын дэд байранд бичигдсэн энэ бүсгүй жилд 9 сая доллар олдог байна. Хэдийгээр загварын ертөнцийн хувьд байж боломгүй намхан биетэй ч өнєє цагийн хамгийн алдартай загвар өмсөгч бүсгүй 1974 оны 1-р сарын 16-нд хорвоод мэндэлжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

FARRAH FAWCETT(1947-2009)
Америкийн жүжигчин, зураач Farrah Fawcett 1947 оны 2-р сарын 2-нд төрсөн бөгөөд Алтан Бөмбөрцөг, Эммигийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж байжээ. Fawcett-ын олон улсад танигдах явдал 1976 онд Charlie’s Angels телевизийн цувралын эхний хэсэгт хувийн мөрдөгчийн дүр бүтээснээр эхэлсэн юм. Энэ кинонд дүр бүтээснээр гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг болсон түүний үсний засалтыг 1970-аас 1980-аад оны эхэн үеийн олон сая залуу бүсгүйчүүд дуурайдаг байжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

NICOLE KIDMAN (1967-)
Австрали-америк гаралтай жүжигчин Nicole Mary Kidman нь жүжигчин төдийгүй хүмүүнлэгийн үйлсээрээ алдартай. Австрали болон Америкийн хос иргэншилтэй тэрээр Австралийн телевизийн олон жижиг кино болон шоунуудад дүр бүтээж байсан ч 1989 онд Dead Calm хэмээх триллер кинонд тоглосноороо нэр нь цуурайтаж эхэлжээ. 2002 онд тоглосон The Hours кино нь түүнд шилдэг эмэгтэй дүрийн Академийн шагнал, BAFTA болон Алтан Бөмбөрцөг шагналуудыг авчирсан байна. 2003 онд Walk of Fame дэх өөрийн одыг хүлээн авсан Kidman 2006 онд кино үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй жүжигчин болж байжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

INGRID BERGMAN (1915-1982)
Европ болон Америкийн янз бүрийн кинонуудад тоглож байсан Шведийн жүжигчин Ingrid Bergman 1915 оны 8-р сарын 29-нд төрсөн байна. Академийн шагналыг гурван удаа, Эммигийн шагналыг хоёр удаа хүртсэн энэ эмэгтэй бүх цаг үеийн америкийн кино ертөнцийн дөрөв дэх агуу жүжигчнээр нэрлэгдсэн байна. Америкийн кинонуудад од болохоосоо өмнө Швед, Франц, Герман, Итали, Британий кинонуудад аль хэдийнээ од болсон байсан тэрээр Америкт маш хурдан од болж, Холливудын хамгийн агуу эмэгтэй жүжигчдийн тэргүүнд бичигдэх болжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

DIANA, PRINCESS OF WALES (1961-1997)
Британий дээдсийн гэр бүлийн гишүүн, Уэльсын гүнж Diana 1961 оны 7-р сарын 1-нд төрсөн бөгөөд 1981 онд Уэльсын хунтайж Charles-ын анхны эхнэр болж, түүнд хоёр хүү төрүүлж өгсөн юм. Тэдний гэрлэлт 1996 онд төгсгөл болж, 1997 оны 8-р сарын 31-нд автомашины ослоор өөд болсон энэ эмэгтэй дэлхийн хамгийн нэр цуутай хүмүүсийн нэг билээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

AUDREY HEPBURN (1929-1993)
Британий жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн Audrey Hepburn 1929 оны 5-р сарын 4-нд мэндэлжээ. Балетын сургуульд сурч байгаад 1948 онд Лондон руу нүүж, тэнд балетаа үргэлжлүүлсээр байсан тэрээр гэрэл зургийн моделийн ажил хийдэг байв. 1951 онд Broadway кинонд тоглохоосоо өмнө Европын хэд хэдэн кинонд тоглосон байсан түүнд Broadway кино нь олон том шагналуудыг авчирсан юм. Олон кинонд амжилттайгаар тоглосон тэрээр 1964 оны My Fair Lady-гийн кино хувилбарт Eliza Doolittle-гийн дүрийг бүтээснээр 1 сая долларын үнэтэй дүр бүтээсэн гурав дахь жүжигчин болсон байна. 1989 онд Steven Spielberg-ийн Always кинонд тоглосон нь түүний хамгийн сүүлийн дүр байсан ба 1999 онд Америкийн кино институтээс түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй жүжигчдийн гуравт жагсаажээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

GISELE BUNDCHEN (1980-)
Бразилийн загвар өмсөгч Gisele Caroline Bündchen нь Forbes сэтгүүлийн мэдээлснээр хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч, мөн 150 сая долларын хөрөнгөөр энтертайнмэнт ертөнц дэх хамгийн баян 16 дахь эмэгтэй гэгдсэн байна. Мэргэжлийн волейболын тоглогч болохыг хүсдэг байсан Bündchen НүБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөрийн нэр хүндтэй төлөөлөгч юм.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

 

1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. muty

    2011/03/07 at 15:09

    uneheer saihan huuhnuud shuu. gehdee l eejiig mini yaj guitsehevdee!!!!!!!!!! :D

  2. chibi_gaara

    2011/03/07 at 12:00

    Megan Fox Nice oooooooooooo

  3. bulgaa_zip

    2011/03/07 at 12:03

    nice shүү ilүүg uzmeer bwal [url=www.ZIP.miniih.com]Nd dar [/url]

  4. doogii0118

    2011/03/07 at 12:13

    setgel tatam

  5. killerwithme

    2011/03/07 at 12:57

    [size=large]MARILYN MONROE
    NICOLE KIDMAN
    MEGAN FOX
    ANGELINA JOLIE
    PENELOPE CRUZ
    [/size]
    [size=medium][color=80FFBF]BUSDAASA OOR ymA[/color][/size] :-) :-x :-?

  6. turuu_designer

    2011/03/07 at 13:04

    wow ;-) ;-) ;-)

  7. barnerd

    2011/03/07 at 13:06

    Uneheer setgel bulaam shuu [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  8. vin_diesel

    2011/03/07 at 13:10

    minii %d
    ANGELINA JOLIE
    MARILYN MONROE
    MEGAN FOX
    NICOLE KIDMAN
    PENELOPE CRUZ
    CINDY CRAWFORD :-o 8-)

  9. Зочин

    2011/03/07 at 14:36

    Sn huuhnuud bn Manai Tsogtsolmaa gaui yasan be.

  10. Uzumaki_Naruto

    2011/03/07 at 14:49

    A.JOLIE

  11. erxem_0505

    2011/03/07 at 16:04

    kakaz!!! sxan

  12. Зочин

    2011/03/07 at 16:11

    megan fox scarlett johansson ene 2 l minii huvid so sexy!!

  13. chioiji

    2011/03/07 at 16:35

    :-x

  14. bathishi_g

    2011/03/07 at 20:03

    LoLzmaaanuud

  15. trojan08

    2011/03/07 at 20:31

    saihan amitad shuu ;-)

  16. Зочин

    2011/03/07 at 20:48

    [color=0080FF][size=xx-large]nicole kidman vnen tas bn oooo[/size][/color]

  17. Зочин

    2011/03/07 at 23:36

    Magon Fox Zailaa yu ve gachin gamshig chini Magon Fox zavaan hүүhen shdeee zail 1000 ;-)

  18. Зочин

    2011/03/07 at 23:56

    Хамгийн NICE нь MONICA BELLUCCI

  19. LeenI

    2011/03/08 at 12:52

    YYYYYYYYYYYYYYYYYYYYYaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYY

  20. TheLibertines

    2011/03/08 at 16:40

    [color=004000][size=medium]Jane Russel oroogui ni sonirholtoi l ym [/size][/color][img]http://www.webalice.it/giannibeto/jane%20russel.jpg[/img]

  21. lucifer

    2011/03/08 at 23:13

    scar jo chini 84 oniih shd

  22. jerry04

    2011/03/09 at 16:23

    goy :-o

  23. ben_jr

    2011/03/09 at 17:04

    [b]Scarlett Johansson zailaa bas Megan Fox. Orond Jessica Alba bh bsiin bas minii ehner xaxa [/b]. :-)

  24. Зочин

    2011/03/09 at 22:48

    uneheer huurhun ymaa mgl ohid maani dutku eeee :-o

  25. Tulga

    2016/03/24 at 12:40

    Jujigchin Michelle pfeiffer-g medeh uu taminee.? zaluudaa bol ed nariig hol hayna doo, odoo jhan hugshirson bolohoos, Sharon Stone ene ter gd Gaihamshiguud bnaa bna, GISELE BUNDCHEN geh metiin Mataruud bol tsaashaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *