2-р сарын зурхай: энэ сард бидний амьдралд юу тохиолдох вэ?

0

Та магадгүй хүйтэн хоёрдугаар сард орон дотроо дулаахан байхыг хүсэж байгаа байх, гэвч Ангараг болон Дэлхийн ван гарагууд өөр бодолтой байна. Энэ сар та өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч, эрч хүчтэй байж чадвал, хүсэж буй зүйлээ биелүүлэх бүрэн боломжтой.

02/04-нд буюу өвөл дуусаж, хаврын урь эхлэх үед шинэ сар Хумхуудыг ивээлдээ авах бөгөөд найз нөхдийн нөхөрлөлд зарим нэг зүйл тохиолдоно. Буд гараг 02/10-нд загаснуудыг ивээлдээ авах үеэр таны өөртөө хэлдэг зүйлс бодит байдал дээр өөрөөр биелэх боломжтойг гэдгийг ойлгох болно. Хүмүүс таныг хойш нь татаж, чангааж мэднэ.

Харин 02/19-нд бүтэн сар охины ордод төрөгсдийг урам зоригоор тэтгэх бөгөөд энэ нь тэдний амьдралд шинэ утга учрыг бэлэглэнэ. Та бусдад тус хүргэмээр санагдаж, асуудалд орооцолдсон найздаа тусламжийн гараа сунгах болно.

Ингээд та бүхэн 2-р сард зурхайн ордуудад юу тохиолдох талаар одон орон судлаачид хэрхэн таамагласан болохыг хүлээн авна уу.

Хонь (03/21-04/19)

Та бол байгалиасаа тэвчээргүй – ойлгохоос өөр аргагүй. Гэхдээ Ангараг гараг 14-ний өдөр таныг ивээх учир тэвчээргүй зан чинь амжилт өөд хөтөлж мэднэ. Найз чинь болзсон цагаасаа 5 минут хоцорч ирэх эсвэл өөр бусад жижиг сажиг асуудалд тэвчээргүй загнахаа болих хэрэгтэй. Эс бөгөөс танд таатай зүйл тохиолдохгүй.

Аз болоход Сугар гараг 02/03-нд таны карьерийг ивээж, ажил дээрээ амар тайван байхад чинь тусална. Танд өөрийгөө бусдад баталж харуулах шинэ боломж гарч ирнэ – хариу нь танд ашигтай. Нэмээд хэлэхэд, шинэ сар 19-ний өдөр таны бие организм болон сэтгэл санааны байдлын тэнцвэрт байдлыг чинь хангах тул та өөрийгөө дахин шинээр төрсөн мэт мэдэрнэ. Энэ сар йогоор хичээллэхэд тохиромжтой.

 

Үхэр (04/20-05/20)

Энэ сар ажил дээрээ толгойгоо сийрэг байлга. Хэрэв танд ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол өөр зүйлд шинээр дуртай бол. Хэрэггүй зүйлээс болж карьераа сүйтгэх ямар ч шаардлагагүй. Хэрэв та ажлаа солих талаар бодож байгаа бол анкетаа сайжруулж, нэг бүрчлэн нягтлах хэрэгтэй. Ажлын ярилцлагад оролцвол, тэр үед хүсэл эрмэлзэл болон боловсролынхоо талаар ярь. Танд ажилтай болоход тусална.

Та сарын хоёрдугаар хагасаас эхлэн эрч хүчийг мэдэрнэ. Шинэ хоббитой болж, дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдраарай. Та өөрийнхөө бодож байгаагаас ч их зүйлийг хийх боломжтой гэдгийг бүү март.

 

Ихэр (05/21-06/20)

Та энэ сарыг сонирхолтой байдлаар эхлүүлэх нь ээ. Гэнэтийн байдлаар сайн дурын ажил хийхээр болбол үүнд битгий гайхаарай. Үр дүнд нь та их зүйлийг сурч мэдэхээс гадна хожим хойно танд хэрэг болно.

19-нд гарах бүтэн сар танд ажил дээрээ амжилт гаргах хоёр дахь боломжийг олгоно. Хэрэв та энэ боломжийг ашиглаж чадахгүй бол санаа бүү зов. Цаг хугацаа бүхнийг өөрчилнө. Харин хугацаа алдалгүйгээр өөрийнхөө эрч хүчийг сайн сэлбэж аваарай. Заримдаа ажил амралтаа тохируулж, чөлөөт цагаараа хийхийг хүсэж буй зүйлдээ цаг гаргахад буруудахгүй.

 

Мэлхий (06/21-07/22)

Та энэ сар найз нөхөддөө дэндүү их анхаарал хандуулах болно. Ингэснээр та эцэст нь бусад хүмүүс таны талаар юу гэж бодож явдаг болохыг олж мэднэ. Мөн эрсдэлээс огтхон ч айдаггүй найзуудаасаа шинэ зүйлийг сурч авна. Яагаад гэвэл Ангараг гараг энэ сар таны карьерт нөлөөлөх учир та магадгүй хүссэн ажилдаа орохыг ч үгүйсгэхгүй.

19-нд гарах бүтэн сар танд бага зэрэг айдсыг авчирч мэдэх юм, гэхдээ үүнд ач холбогдол өгөх гэсний хэрэггүй. Юу бодит, юу бодит биш гэдгийг ухамсарлаж, хэрхэн сэтгэл түгшилтээс ангижрах вэ гэдгээ бодолхийл. Зарим нэг зүйлийг танд асуудал учруулахаас өмнө шийдэх арга замыг хайж олоорой.

 

Арслан (07/23-08/22)

Энэ сар та амьдрал дахь жирийн зүйлсээс хүртэл аз жаргал, баяр хөөр мэдрэх болно. Дараа нь танд ингэж цагийг зугаатай өнгөрүүлэх боломж гарч ирэхгүй. Тиймээс хамгийн дотнын найзуудаа гэртээ урьж, яагаад галзуу үдэшлэг зохион байгуулж болох гэж?

Түүнээс гадна энэ сар арслангууд зөн совингоо түлхүү сонсох хандлагатай байна. Зөн совиндоо хэт их захирагдахгүйн тулд бясалгал хийхийг од эрхэс санууллаа. Сугар гараг 02/03-ны өдөр матрын ордыг ивээх тул эрч хүчээ сэлбэж, амьдралдаа шинэ дадал зуршил бий болго – дараа нь танд таалагдана. Магадгүй та ажилдаа явахын өмнө эртлэн босож, фитнесээр хичээллэж болно шүү дээ. Энэ шинэчлэлт танд эхэндээ хэцүү санагдаж мэдэх ч 14-ний өдөр Ангараг гараг үхрүүдийг ивээх үед та гайхалтай үр дүнг мэдэрч эхэлнэ.

 

Охин (08/23-09/22)

Энэ сард охины ордод төрөгсөд чөлөөт цагтаа анхаарах хэрэгтэй болох нь. Гадуур найзуудтайгаа гарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь стрессийг бага ч болов тайлна. Маргааш нь гэхдээ ажилгүй байх ёстой. Тэртээ тэргүй та дараа нь ингэж эрх чөлөөг мэдэрч чадахгүй.

04-ний өдөр шинэ сар гарах бөгөөд үр дүнд нь таны бие организм эрүүл чийрэг болно. Ажил дээрх зарим нэг асуудлаа нэг тийш нь цэгцэл. 19-нд гарах шинэ сар таны амьдралыг гэрэлтүүлнэ. Энэ жил та өмнөө асар олон зорилго тавьсан бөгөөд 2-р сар тэдгээр зорилгуудаа биелүүлэхэд чинь туслах том алхам байх болно.

 

Жинлүүр (09/23-10/22)

Сугар гарагийн нөлөөгөөр та энэ сарыг гоо сайхнаараа бахархаж эхлүүлнэ. Мөн унтлагын өрөөндөө шинэ тавилга худалдан авахад тохиромжтой. Үр дүнд нь таны гэр илүү халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

18-ны өдөр нар загаснуудыг ивээлдээ авахад, таны төлөвлөгөө бага зэрэг нурж мэднэ. Гэхдээ үүнд санаа зовних хэрэггүй – асуудал удахгүй шийдэгдэнэ. 19-нд гарах бүтэн сар таны зөн совин биеллээ олоход тусална. Иймд гар утсаа түр хойш тавьж, зөн совингоо мэдрээрэй.

 

Хилэнц (10/23-11/21)

Энэ сар хилэнцүүд маш амбицлаг байх бололтой. Жижиг алхамуудад хүртэл ач холбогдол өгч, та урагш хөдөлж эхлэх бөгөөд үр дүнд нь таны амьдралд томоохон зүйлс болно. 4-ний өдөр гарах шинэ сар таны зөн совинг улам хурц болгоно. Энэ нь танд юунаас зайлсхийх, ямар нөхцөлд хэрхэн шийдвэр гаргахыг зааж өгнө.

19-нд гарах бүтэн сар бүтээлч занг чинь улам тодотгоно. Иймд шинэ хөгжим тоглож сурах эсвэл мэдэхийг хүсэж байгаа зүйлээ мэдэж авахад тохиромжтой цаг үе. Таны хүсэл тэмүүлэл амжилтад яаж хөтлөхийг та өөрийн биеэр мэдэрнэ.

 

Нум (11/22-12/21)

Нумууд сурч мэдэх хүсэл тэмүүлэл ихтэй хүмүүс. Энэ сар ч гэсэн тэдний оргилуун хүсэл хэвээр байх бөгөөд та өөрт хэрэг болох хүмүүстэй найзалж, нөхөрлөх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Та магадгүй найзаасаа бизнесийн гайхалтай санаа олж мэдэх юм. Бүтэх болов уу гэж өөртөө эргэлзэх хэрэггүй – оролдоод үз.

14-нд Ангараг гараг үхрүүдийг ивээлдээ авах үед, таны эрүүл мэнд болон өдөр тутмын амьдралд нөлөөлнө. Магадгүй энэ нь таныг эрүүл мэнддээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн хийх цаг ирснийг илтгэж байж болно. Сүүлд нь бүтэн сар 19-ний өдөр гарч, хувийн амьдрал болон зан чанар давхар өөрчлөгдөж мэднэ. Бүх зүйлийн тэнцвэрийг та л зөвхөн олж чадна.

 

Матар (12/22-01/19)

Таны толгой мөнгө хэрхэн олохыг мэднэ, 4-ний өдөр гарах шинэ саранд талархах хэрэгтэй, учир нь санхүүгийн эх үүсвэр чинь сайжирна. Бодит байдал дээрээ амьдралаа дээрдүүлэхийн тулд, хөрөнгө санхүүгийн тэнцвэртэй байдлаа ханга. Хэрэггүй зардал гаргах ямар ч хэрэггүй.

19-ний өдөр гарах шинэ сар танд шинэ зүйл сурахад чинь тусална. Оройн цагаар, ажлаасаа гадуур шинэ сургалтад суух эсвэл номын клубт элсэж, бага ч болов эрдэм мэдлэгээ тэлээрэй. Үр дүнд нь та ирээдүйд өөрийгөө танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн гэдгээ олж харна.

 

Хумх (01/20-02/18)

Таны төрсөн өдөр энэ сар тохиож буй учир та сэтгэл хөдлөлөөр дүүрэн энэ сарыг угтах нь ээ. Та гэрэлтэхэд хэдийнээ бэлэн болсон. Эрч хүчийг шүүрч авч, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, одоо цагт их зүйлийг хийж бүтээ. Заримдаа хүн хүссэн зүйлээ амархан өөрийн болгодог гэдгийг санаарай.

Гэхдээ энэ сар таны төлөвлөгөөний дагуу бүх зүйл амжилттай хэрэгжихгүй, хэдий тийм ч гэлээ гайхшрах хэрэггүй. Бага зэрэг амарч, эргээд хичээнгүйлэн урагшлаарай.

 

Загас (02/19-03/20)

Сарын эхэнд та хүсэж байсан өөрчлөлтүүдийг мэдрэх учир гарч буй шинэ сард талархах болно. Та магадгүй урьд өмнө нь төлөвлөж байсан зүйлээ энэ сард биелүүлэх боломж ч гарч ирж мэднэ. Дотнын найзуудтайгаа ярилцаж, сөрөг мэдрэмжээ үгүй хийхэд тусламж авах хэрэгтэй.

Өөрийгөө ойлгож мэдэхэд энэ сар оройтохгүй. Алдаа дутагдлаа шүүж тунгаахаас бүү хойш суугаарай. Хариултыг нь мэдэхийг хүсэж байсан асуулт толгойд чинь эргэлдэж байгаа бөгөөд нэг шөнө та олж мэднэ. Зүүдээ сайн санах хэрэгтэй, учир нь зүүд чинь таны амьдралд юу тохиолдохыг хэлж өгнө.

17
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jackal Jackal

    Jackal Jackal

    2019/02/01 at 12:10

    uidaache utga uchirgv yum hiihee

  2. Narangerel Batmonh

    Narangerel Batmonh

    2019/02/01 at 12:15

    Ноён Мөдөөл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *