Нялх хүүхэдтэй эцэг эхчүүдийн аль болох эртхэн мэдэж авахыг хүсдэг 15 чухал дүрэм

2

Гар дээрээ төрүүлсэн үрээ тэврэхэд амьдрал шинээр эхэлж байгаа юм шиг л санагддаг. Энэ бяцхан амьтныг зах хязгааргүй хайрлаж энхрийлнэ. Эцэг, эх болох гэж та хичнээн их бэлдэж судалсан ч гэсэн цагаа тулахаар айдас түгшүүрийн мэдрэмж салахгүй, ялангуяа анхны хүүхэд дээр. Та энэ дэлхий дээр хэвлэгдэн гаргасан бүх номыг уншиж судалсан байж болно, гэхдээ л таны гарт өөр хүний амь нас ирж байхад өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн гэж бодож болно гэж үү?

Та бүхэндээ энгийн хэрнээ хэрэгтэй зөвлөгөөнүүдийг бэлдлээ. Шинэхэн эцэг эхчүүдэд хэрэг болно нэг найдаж байна.

1. Хүүхдийн биеийн хэлийг тоолгүй орхиж болохгүй

mommy.labornurse / instagram

“Нялх хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө: хүүхдийнхээ гарыг сайтар ажигла, тэр өлсөж байна уу, цатгалан байна уу гэдгийг ойлгоно”. Зүүн гар талын зураг: “Өлссөн хүүхэд”. Баруун гар талынх: “Цатгалан хүүхэд”.

Уйлах – хүүхдийн тантай харьцаж байгаа цорын ганц арга биш юм. Хүүхдийнхээ биеийн хөдөлгөөнийг сайтар анхаарч ажигла. Гарын алгаа чанга атгасан байвал ямар нэгэн дарамтанд эсвэл өлсөж байна гэж ойлгоно. Давтагдах “пинки” нь тоглох хүслээ илэрхийлнэ. Хүүхэд чихнээсээ зулгаагаад байвал магадгүй, удахгүй шүд нь цухуйх нь.

 

2. Хүүхдээ хөхүүлэх гэж байгаа хөхний эсрэг талын гар дээрээ авна

mommy.labornurse / instagram

Эмэгтэйчүүд хүүхдээ ихэвчлэн буруу хөхүүлдэг: хэрвээ тэд баруун хөхөө хөхүүлэх гэж байвал хүүхдээ баруун гар дээрээ аваад зүүн гараараа хөхөө өргөж өгдөг. Энэ арга хэдэн сар хүрсэн хүүхдэд илүү тохиромжтой, харин нялх хүүхдэд эсрэг байрлал нь илүү тохиромжтой байх ажээ. Хэрвээ та хүүхдээ баруун хөхөөрөө хооллох гэж байгаа бол хүүхдээ зүүн гартаа авна. Энэ байрлал нь нэг гарыг чөлөөтэй байхад тусалдаг бөгөөд хүүхдийн толгойн хөдөлгөөнийг хянахад амар байлгана. Мөн нөгөө хөхөө хөхүүлэхээр солиход ч ээжид амар.

 

3. Хүүхдийг өөрийг нь хүсэж байхад хооллож байгаа эсэхийг анхаараарай

Laila sucking on her fist

Нялх хүүхдийг өөрөө дохио өгсөн цагт нь хооллож байх ёстой. Нялх хүүхдийг өдөрт 8-12 удаа хөхүүлдэг, өөрөөр хэлбэл 2-3 цаг тутамд хөхүүлнэ. Хүүхэд өлсөж байгаа эсэхийг илэрхийлэх хөдөлгөөн хийж байгааг сайтар ажигла – жишээ нь хуруугаа хөхөж байна уу?

 

4. Хүүхдээ сэрээх бол эрүүг нь гижигдээрэй

Tickles

Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ сэрээх хэрэгтэй бол том хүн шиг сэгсчээд байх хэрэггүй. Тоглож байхдаа ч сэгсрэх хэрэггүй, яагаад гэвэл хүүхдийн тархийг хөдөлгөх аюултай. Үүний оронд хүүхдийн эрүүг зөөлөн гижигдэх эсвэл түүн рүү зөөлөн үлээж сэрээгээрэй.

 

5. Хооллохоос өмнө хоосон угж өгөхгүй

© John Finkelstein / Pexels

Нялх хүүхэд угж, сосконд амархан дасдаг, яагаад гэвэл тэдний хөхөх рефлекс өндөр хөгжжээ. Хэрвээ та хүүхдээ хөхөөр хооллохоор шийдсэн бол угж, соск өгөхөө түр азнаарай. Хүүхдийг хөхөө хөхөж суртал нь өөр зүйл өгөх хэрэггүй. Хөхөө хөхөж сурахад түүнд 2-4 долоо хоног байхад л хангалттай.

 

6. Анхны усанд оролтыг тусгай порлон, алчуураар арчина

© eBay

Нялх хүүхэд маш их арчилгаа, анхаарал шаарддаг. Хүүхдийн анхны усанд оролтыг тусгай порлоноор арчих үндсэн шалтгаан бол хүйг нь хуурай байлгахтай шууд холбоотой – илүү хурдан цөглөнө. Хүй нь цөглөөд унасны дараа багахан цус гарах нь хэвийн үзэгдэл тул сандрах зүйл байхгүй.

 

7. Хүүхдээ усанд оруулж байхдаа аюулгүй байдлыг хангах үүднээс цагаан хэрэгслийн сагс ашиглана

© ThirdFloorNorth / Reddit

Хүүхдийн ваннаас томчуудын ваннд шилжихэд аюулгүй байдлын үүднээс дараах лайфхакыг туршиж үзээрэй: цагаан хэрэгслийн сагсанд хүүхдээ суулга. Хүүхэд ваннтай усанд, гэхдээ хязгаарлагдмал орон зайд. Үүнээс гадна цагаан хэрэгслийн сагс гулгаж хальтрахгүй. Сагсыг тоглоомоор дүүргэхээ мартав аа.

 

8. Халуун дулаан хөхөөр хооллоход тусална

BaoBao Babies / Facebook

Хөхөөр хооллож байхад хөх хавдаж эсвэл хөх сүүндээ буглаад байвал энэ үед дулаан тус болохыг санаж яваарай. Хөхөн дээрээ бүлээн алчуур, жин тавьж сүүний урсгалыг жигдрүүлнэ. Хөхүүлсний дараа хөхөөр хөндүүрлэж өвдөөд байвал эсрэгээрээ хүйтэн жин тавина.

 

9. Хүүхдийг тайвшруулахын тулд хэвлийд байгаа үеийг нь санагдуулам орчныг бүрдүүлнэ

© Tianshek / Wikimedia Commons

Хэрвээ таны хүүхэд тайвшрахгүй байвал таны хийх ёстой зүйл – хүүхдэд илүү тухтай, тайван орчныг бүрдүүлэх ёстой, өөрөөр хэлбэл хэвлийдээ байгаа мэт тэр орчныг. Хэвлийд байгаа мэт орчныг бүрдүүлэхэд тийм ч төвөгтэй биш – өлгийднө, бүүвэйлнэ, хэвтээгээр нь тэвэрнэ, тэр ч бүү хэл хуруугаа хөхөхийг нь зөвшөөрнө: хүүхэд эхийнхээ хэвлийд байхад хуруугаа хөхөж өөрийгөө тайвшруулдаг байсан.

 

10. Дуу хөгжим ямар ч ааштай хүүхдийг тайвшруулна

© Pixabay

Нэгэн алдартай арга бий, “Моцартын эффект” ч гэж нэрлэдэг. Хүүхдэд дуу хөгжим сонсгоход илүү ухаантай болно. Үнэндээ энэ бол эмээ нарын онол л доо: дуу хөгжим хүүхдэд өөр нөлөө үзүүлнэ – тайвшруулах.

 

11. Хүүхдийн арьс маш эмзэг гэдгийг бүү мартаарай

© Pixabay

Хүүхдэд биеийн тос түрхэхдээ болгоомжтой хандаарай. Дөнгөж төрсөн хүүхдийн арьс хуурай байхын зэрэгцээ маш эмзэг байдаг. Тийм учраас таны хэрэглэж байгаа тос хүүхдийн арьсыг харшилд хүргэж болзошгүй. Хүүхэд арчилгааны бүтээгдэхүүнийг хүүхдэд хэрэглэхээс өмнө арьсных нь багахан хэсэг дээр түрхэж үзнэ. Харшлын урвал явагдаж байгаа эсэхийг ажиглана.

 

12. Шүд болон амны хөндийн эрүүл мэндийг аль ч насанд сахина

© PxHere

Нялх хүүхдийн шүд цухуйгаагүй учраас энэ үед амны хөндийн эрүүл мэндийг хангаж байна гээд байнга цэвэрлээд байх хэрэггүй. Марлийг усанд норгоод хүүхдийн буйлыг арчина. Мөн хүүхэд тань хангалттай фтор авч чадаж байгаа эсэхийг анхаарна. Энэ чиглэлээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Шүд цухуйсан л бол хорхой идэх магадлал бий болно.

 

13. Хүүхдээ унтахаасаа өмнө оронд нь хэвтүүлээрэй

© Pixabay

Хүүхдийг нам унтуулахын тулд түүнийг нэг их ядраах хэрэггүй – та өөртөө л илүү ажил удаж байна шүү. Түүнийг сэргэлэн байхад нь оронд нь хэвтүүл, багаасаа биеэ даагаад унтаж сурах ёстой.

 

14. Живх солих ажлыг хөнгөвчлөхийн тулд хүүхдийн орондоо хэдэн давхар гудас тавиарай

Room sharing 3

Хэрвээ таны хүүхэд шөнөөр нойтон живхнээс болж олон сэрдэг бол нөхцөл байдлыг өөрчлөхөд бас тийм ч амаргүй. Хүүхдийн орны гудсыг хэд хэдэн давхар тавихаас гадна шингэн нэвтрүүлэхгүй гудас тавина. Ингээд та өөрийнхөө ажлыг бага ч болов хөнгөвчилнө.

 

15. Хүүхэд болгон өөрийнхөөрөө хөөрхөн гэдгийг санаж яваарай

© Pixabay

Таны төсөөлөн хүлээж байсан тийм хүүхэд мэндлэхгүй байж болно. Тэдний бие бүхэлдээ үсээр хучигдсан – энэхүү үсэн бүрхүүлийг лануго гэнэ. Нярайн царай хавагнасан байхаас гадна нүдээ эхний өдрүүдэд нээхгүй. Зарим нэг хүүхдүүд бүр хөмсөг, сормуус ч үгүй төрдөг – энэ бол хэвийн үзэгдэл. Ихэнх тохиолдолд энэ бол түр зуурынх. Томроод ургахгүй байсан ч хамаагүй хүүхэд болгон өөрийнхөөрөө хөөрхөн.

Бидний зөвлөгөө танд хэрэгтэй санагдав уу? Чухам аль зөвлөгөөг өөрийн болгож авахаар шийдэв? Мөн танд хүүхэд арчилгааны хувийн лайфхак байгаа бол бидэнтэй хуваалцаарай.

20
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Ariuntuya Uvgunkhuu

    Ariuntuya Uvgunkhuu

    2019/08/16 at 18:56

    Sarangerel Ganbat

  2. Ariuntuya Uvgunkhuu

    Ariuntuya Uvgunkhuu

    2019/08/16 at 20:05

    Sarangerel Ganbat

  3. Bolormaa Rentsendorj

    Bolormaa Rentsendorj

    2019/08/16 at 20:05

    О. Лхам

  4. Nimo Otgo

    Nimo Otgo

    2019/08/17 at 00:23

    Caka Ckaa

  5. У. Цолмонбаяр

    У. Цолмонбаяр

    2019/08/17 at 22:00

    У. Цолмончимэг

  6. Boogii Boldoo

    Boogii Boldoo

    2019/08/18 at 01:34

    Bolortuya Tsoggerel

  7. Azaa Gbo

    Azaa Gbo

    2019/08/18 at 02:35

    Haliuka Lala

  8. Undu Otgon-Ochir

    Undu Otgon-Ochir

    2019/08/18 at 08:26

    Happy Otgon

  9. Hatanbuuvei Battulga

    Hatanbuuvei Battulga

    2019/08/18 at 08:36

    Melo Dy

  10. Маралхан Ц.

    Маралхан Ц.

    2019/08/18 at 12:44

    Ц. Энхүүш

  11. Бөртэ Чоно Бадрал

    Бөртэ Чоно Бадрал

    2019/08/18 at 18:02

    Bolor Erdene

  12. Khuralai Zulkharnai

    Khuralai Zulkharnai

    2019/08/19 at 00:09

    Аман Толхын Ahmaral Erkin

  13. Ч. Бат-Эрдэнэ

    Ч. Бат-Эрдэнэ

    2019/08/19 at 17:32

    Б. Ариунаа

  14. Enhee Enhee

    Enhee Enhee

    2019/08/19 at 23:41

    Н. Эрдэнэбилэг

  15. Sirnadari Khshgdorj

    Sirnadari Khshgdorj

    2019/08/20 at 09:56

    Аз Жаргалтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *