Хийхэд маш энгийн хэрнээ тун амттай болох “Цезарь” салатны 10 жор

0

“Цезарь” салатны нууц өөрийн соусандаа байдаг. Соусыг анх Итали гаралтай америкийн тогооч Цезарь Кардини 1924 онд зохиожээ. Тэр туршилт хийж хэд хэдэн орцуудыг дусааж амтлан үзсэн бөгөөд түүний уран зөгнөл дэлхий дахиныг эзэмдсэн юм. Сонгодог уламжлалт Цезарь салатанд Романо салатны навч, шаржигнуур талх, пармезан бяслаг болон өндөг, харин соусанд нь мистер Кардини ворчестерийн соус, нимбэгийн шүүс болон оливын тос хольсон байдаг. Бүр сүүлд орцод нь каперс, анчоус, үрийн гич нэмэгджээ.

Өнөөдөр энэ алдартай салат хийх жор олон хувилбараар гараад байна, бид хийхэд хамгийн энгийн гэхдээ хамгийн амттай болдог Цезарь салатын жорыг зургийн хамтаар танилцуулахаар бэлдлээ. Эдгээр салатыг гэртээ хийх бүрэн боломжтой.

1. Тахианы махтай сонгодог “Цезарь” салат

Орц:

  • Тахианы цээж мах – 350 г
  • Улаан лооль – 200 г
  • Оливын тос – 3 х.х
  • Пармезан – 100 г
  • Талх – тал
  • Сармис – 2 хумс
  • Айсберг салатны навч – 1 боодол

Хийх арга:

1. Захыг нь авсан талхыг дөрвөлжин хэрчинэ.

2. Сармисаа нухаад тостой хольж богино долгионы зууханд 20 секунд халаана.

3. Дөрвөлжин зүссэн талхаа сармистай тостой холиод шарах шүүгээнд 20 минутын турш 180 хэмд шаргал болтол нь шарна.

4. Тахианы цээж махаа хэрчээд давс, перецээр амтална, шараад дахин жижиглээрэй.

5. Салатны навчийг угаагаад заавал гараар тасдана, хэрвээ хутгаар зүсвэл салат гашуун оргиод байх юм шүү.

6. Жижиг үрийн улаан лоолийг 4 хуваах бол пармезан бяслагийг өөрийн хүссэнээр зүсээрэй.

7. Таваг дээр өөрийн хүссэн дэс дарааллаар орцуудыг тавина, тахиа эсвэл бяслаг.

8. Шарсан талхаа цацаад тосоор амтална, дөрөв хуваасан улаан лоолиор чимэглээрэй.

 

2. Беконтой “Цезарь” салат

Орц:

  • Тахианы чанасан цээж мах – 200 г
  • Салатны навч – 150 г
  • Улаан лооль – 100 г
  • Пармезан – 50 г
  • Талх – 100 г
  • Бекон – 4 зүсэм
  • Сармис – 1 хумс
  • Давс
  • Нунтаг перец
  • Оливын тос
  • Майонез
  • Цэвэр тараг – 150 г
  • Каперс – 30 г
  • Анчоус – 70 г
  • Олив – 30 г

Хийх арга:

1. Захыг нь авсан талхаа дөрвөлжин хэрчинэ.

2. Сармисаа нухаад ус (1 цайны халбага), оливын тос (2 х.х) болон амтлагчуудтай холино.

3. Сармистай тосыг талхтай холиод хуурай хайруулын тавганд шарна.

4. Салатны навчийг гараар тасдана.

5. Тахианы мах болон жижиг үрийн улаан лоолийг хэрчээрэй.

6. Тосоо халаагаад хайруулын тавганд беконоо шаргал өнгөтэй болтол нь шарна, дараа нь хэрчээрэй.

7. Анчоус, олив, гич, пармезан, тараг, майонез, каперс, тос зэргийг ашиглан соусаа блендэрт бэлдэнэ.

8. Тавган дээр шарсан талх, улаан лооль, салатны навч, тэгээд соусаа асгана.

9. Хэрчсэн бекон, тахианы махаа дээрээс нь тавиад үрж жижиглэсэн бяслагаар чимнэ.

 

3. Утсан тахианы махтай “Цезарь” салат

Орц:

  • Утсан тахианы мах – 200 г
  • Улаан лооль – 5 ш
  • Латук салатны навч – 20 навч
  • Пармезан – 50 г
  • Сармис – 2 хумс
  • Ургамлын тос – 4 х.х
  • Талх – 200 г
  • Давс, перец
  • Майонез

Хийх арга:

1. Тахианы махаа хэрчинэ.

2. Талхаа дөрвөлжин хэрчээд сармистай тосонд шарна.

3. Бяслагаа үрүүлээр үрж жижиглэнэ, улаан лоолио дөрөв хуваагаарай.

4. Салатны навчийг гараар тасдана.

5. Саванд тахианы мах, салатны навч, шарсан талх, бяслаг хийгээд давс, перецээр амтална.

6. Улаан лоолиор чимэглэнэ.

7. Майонезийг тусад нь саванд хийж ширээн дээрээ тавиарай.

 

4. Хулд загасны махтай “Цезарь” салат

Орц:

  • Хятад байцаа – 100 г
  • Салатны навч – боодол
  • Улаан лооль – 2 ш
  • Бага зэрэг давсалсан хулд загасны мах – 200 г
  • Өндөг – 2 ш
  • Пармезан – 150 г
  • Шарсан талх – 100 г
  • Сармис – 2 хумс
  • Майонез

Хийх арга:

1. Загасны мах, улаан лооль, чанасан өндгөө дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.

2. Хятад байцаа болон салатны навчаа тастаарай.

3. Пармезан бяслагаа үрж жижиглэнэ.

4. Майонезоо жижиглэж хэрчсэн сармистай холино.

5. Хятад байцаа, салатны навч дээрээс нь улаан лооль, загасны мах, бяслаг, өндөг гэсэн дарааллаар таваглана. Соусаа салалтны энэ тэнд нь хамаагүй асгаарай.

 

5. Шарсан хулд загастай “Цезарь” салат

Орц:

  • Хулд загасны мах – 250 г
  • Шарсан талх – 100 г
  • Олив – 50 г
  • Пармезан – 70 г
  • Романо салатны навч

“Цезарь” соус:

  • Оливын тос
  • Цэвэр тараг – 150 г
  • Каперс – 30 г
  • Пармезан – 30 г
  • Анчоус – 70 г
  • Олив – 30 г

Хийх арга:

1. Хулд загасны махыг шарах шүүгээнд “гриль” горимоор болгоно.

2. Саванд шарсан талх, урт тастсан салатны навч, жижиглэсэн оливоо хийнэ. Соусаа нэмээрэй. Загас, дээрээс нь үрж жижиглэсэн бяслагаа цацна.

3. Соусыг Жор 2-т заасны дагуу бэлдэнэ.

 

 

6. Сам хорхой, мандаринтай “Цезарь” салат

Орц:

  • Чанасан сам хорхой – 200 г
  • Цоохор майлз – 4 иш
  • Мандарин – 4 ш
  • Самар – 50 г
  • Алим – 2 ш

Соус:

  • Мандарины шүүс – 2 жимснийх
  • Майонез – 4  х.х
  • Нунтаг перец
  • Давс
  • Ногоон навчит анхилуун ногоо

Хийх арга:

1. Соусанд хийх мандарины шүүсийг шахаад майонезтой холино.

2. Сам хорхойгоо цэвэрлээрэй.

3. Цоохор майлз болон алимаа татна.

4. Мандариныг хальсалж ширхгээр нь салгана.

5. Самраа жижиглэнэ.

6. Орцуудыг холиод соусаар амтална.

7. Порц болгоноор таваглаад самраар чимэглээрэй.

 

7. Авокадо болон сам хорхойтой “Цезарь” салат

Орц:

  • Сам хорхой – 10 ш
  • Жижиг үрийн улаан лооль – 8 ш
  • Авокадо – 1 ш
  • Сармис – 1 хумс
  • Улаан сонгино – тал
  • Ногоон навчит анхилуун ногоо – 150 г
  • Талх – 1 зүсэм
  • Анчоус
  • Нимбэг – тал
  • Дижон гич – 1 ц.х
  • Пармезан – 20 г
  • Цэвэр тараг – 4 х.х
  • Ворчестерийн соус – 1 ц.х
  • Розмарни
  • Нунтаг перец
  • Оливын тос – 5 х.х

Хийх арга:

1. Саванд бяслагаа үрж жижиглээд анчоус, тараг, перец, гич болон ворчестерскийн соустай холино. Жижиглэж татсан сармисаа хийгээд нимбэгийн шүүс, тос нэмж миксердээрэй.

2. Сонгиноо татаад тал соусаа хийнэ

3. Авокадо болон улаан лоолийг уртаар нь хэрчээрэй

4. Сам хорхойг хайруулын тавганд тосонд шараад давс, перец, розмаринаа нэмнэ.

5. Тэр хайруулын тавганд дөрвөлжин хэрчсэн талхаа шараарай.

6. Сам хорхойгоо аваад талхаа шаргал өнгөтэй болтол нь шарна.

7. Тавган дээр салатны навч, улаан лооль, шарсан талх болон сонгиноо тавина.

8. Дээрээс нь хэрчсэн авокадо болон сам хорхойг тавина.

9. Соусаар амтлаарай.

 

8. “Уламжлалт Цезарь” салат

Орц:

  • Цагаан талх – 150 г
  • Тахианы цээж мах – 300 г
  • Оливын тос – 4 х_х
  • Сонгино – 1 ш
  • Каперс – 25 г
  • Сармис – 1 хумс
  • Нунтаг перец
  • Давс
  • Анчоус – 70 г
  • Гич – 1 ц.х
  • Пармезан – 40 г
  • Жижиг үрийн улаан лооль – 8 ш
  • Өндөгний шар – 1 ш
  • Романо салатны навч – 150 г

Хийх арга:

1. Дөрвөлжин талх дээр тостой амтлагчаа цацаад шарах шүүгээнд шарна.

2. Тахианы махаа сонгино, розмарин, тостой холиод мөн шарна.

3. Соусаа бэлдэцгээе. Үүнд каперс, гич, сармис, нимбэгийн шүүс, анчоус, өндөгний шар болон тос зэрэг орно.

4. Салатны навч дээр тахианы мах, шарсан талх, улаан лооль, соусаа цацаад дээрээс нь пармезан бяслагаар чимнэ.

 

9. Цацагт хяруулын махтай “Цезарь” салат

Орц:

  • Цацагт хяруулын мах – 100 г
  • Романо салатны навч – 100 г
  • Цөцгий – 100 мл
  • “Цезарь” соус – 75 г
  • Шарсан талх – 15 г
  • Пармезан – 15 г
  • Тос – 15 г
  • Давс, перец
  • Гоньд

Соус:

  • Майонез – 300 г
  • Ворчестерскийн соус – 5 г
  • Бальзамын уксус – 5 г
  • Сармис – 1 хумс
  • Нунтагласан сахар – 15 г
  • Анчоус – 40 г
  • Каперс – 3 г

Хийх арга:

1. Соусны орцуудыг блендрээр бутална.

2. Салатны навчийг гараар тастана.

3. Махаа гоньд, давс, перецтэй цөцгийнд цаг орчим амталж орхино. Дараа нь болтол нь шараарай.

4. Шарсан талхаа хатаана.

5. Салатны навч, шарсан талх болон соусаа холиод тавган дээрээ тавина. Хажуугаар нь ширхгээр нь хуваасан махаа тавина. Дээрээс нь пармезан бяслаг цацна.

 

10. Бөөрөнхий тахианы махтай “Цезарь” салат

Орц:

  • 6 ш бөөрөнхий маханд – 250 г тахианы зөөлөн мах
  • Салатны навчны холимог – 100 г
  • Жижиг үрийн улаан лооль – 6 ш
  • “Цезарь” соус – 3 х.х
  • Чанасан өндөг – 1 ш
  • Пармезан – 10 г

Хийх арга:

1. Соусын орцуудыг холино.

2. Махаа машиндаад сонгино, сармис, давс, перецээр амтлаарай.

3. Машиндсан махаа бөөрөнхийлж нунтаг шарсан талханд өнхрүүлнэ, хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь шараарай.

4. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10 минут шарна.

5. Холимог салатны навчаа гараараа тастах бол улаан лоолийг уртаар нь хэрчээрэй.

6. “Цезарь” соусыг Жор 2-т заасны дагуу бэлдэнэ.

7. Орцуудыг холиод соусаар амтална.

8. Тавган дээр соусаар амталсан орцууд, 3 ширхэг бөөрөнхий мах хийгээд тал өндөг болон үрж жижиглэсэн бяслагаар чимнэ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Од Нар

    Од Нар

    2020/06/30 at 12:00

    Nar Sar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *