Хэрэв анхаарал тавихгүй бол таны эрүүл мэндийн хамгийн том дайсан болж хувирах гэрийн 10 эд хогшил. Эдгээрийг тогтмол цэвэрлэж, мөн тодорхой хугацаа өнгөрсний дараа шинээр сольж байгаарай!

0

Гэр ахуйн эд зүйл бохирдох нь хэвийн л зүйл мэт боловч эргээд бидний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Тиймээс бид гэрийнхээ эд хогшлуудад үргэлж анхаарал тавьж, шаардлагатай бол шинээр сольж байх хэрэгтэй. Доор дурдах зүйлсэд анхаарлаа хандуулахгүй байх юм уу, зориулалтын дагуу цэвэрлэхгүй бол эргээд эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах болно. Ингээд тэдгээр эд зүйлстэй танилцацгаая.

1. Аяга

© shutterstock.com

Дуртай аягандаа кофе хийгээд уух ч сайхан шүү. Аяга бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйл бөгөөд бактери үржсэн аяганд хийсэн кофе харамсалтай нь тийм ч сайн зүйл болохгүй.

Бид аягандаа ямар нэг шингэн зүйл хийснийхээ дараа гар болон уруулаараа шууд л хүргэчихдэг. Гэвч аяга ямар нэгэн байдлаар бохирдсон байвал бидний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлөх болно. Тиймээс аягаа хэрэглэх болгондоо угааж занших хэрэгтэй. Учир нь 45 минутын дотор гэхэд л орчны бактериуд бүрэн идэвхжилд орж хөгц үүсгэж эхэлдэг байна.

 

2. Дэвсгэр гудас

© depositphotos.com

Цаг хугацаа өнгөрөхөд бидний гудас дээр хачиг, тоос зэрэг гадны биетүүд хуримтлагддаг бөгөөд энэ нь ялангуяа харшилтай эсвэл амьсгалын замын өвчтэй хүмүүст хортой нөлөө үзүүлдэг байна.

Гудас тухтай биш бол нойронд асуудал үүсэж түүнээс үүдэн зүрх судас болон бөөрний өөрчлөлт үүсэх боломжтой. Тиймээс матрасаа 8 жил тутамд сольж байхыг зөвлөж байна. Гэвч гудасны төрлөөс хамаарч ашиглалтын хугацаа өөр өөр байж болно.

 

3. Дэр

© shutterstock.com

1-2 жил тутамд дэрээ сольж байхыг зөвлөж байна, учир нь биднийг унтаж байх үед дэрэн дээр арьсны үхэжсэн арьсны эсүүд наалдаж байдаг учраас тоосны хачиг үржих төгс орчин болдог байна. Бохирдсон дэр бидний арьсанд хамгийн их хортой.

Тиймээс дэрээ 6 сар тутамд сольж байх нь зүйтэй бөгөөд дэр болон дэрний уут хооронд хамгаалалтын уут хэрэглэж сураарай.

 

4. Алчуур

© shutterstock.com

Цэвэрхэн алчуургүй цэвэрхэн ариун цэврийн өрөө гэж хаана байх вэ? Хэрэв алчуураа зөв цэвэрхэн хэрэглэхгүй бол арьс тань загатнах эсвэл бактерийн халдвар авах магадлалтай. Түүнчлэн алчуур чийгтэй байх үед гадны биет үржих хамгийн таатай орчин болж хувирдаг байна.

Ариун цэврийн зохист дэглэмийн дагуу алчуураа 3 удаа хэрэглэсний дараа угаана (энэ нь алчуураас ямар нэгэн халдвар авахаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм). Нэмж хэлэхэд, та алчуураа дор хаяж 2 жил тутамд солих хэрэгтэй, учир нь энэ хугацааны дараа алчуур шингээх чадвараа алдах хандлагатай байдаг.

 

5. Шүршүүрийн хөшиг

© depositphotos.com

Шүршүүрийн хөшгөө долоо хоногт нэг удаа угаана гэхээр залхуутай санагдаж магадгүй. Гэвч цаг хугацааны явцад явцад хуримтлагддаг бактери, хөгц, шорооноос салах нь зайлшгүй хийх ёстой зүйл юм.

 

 

6. Утасгүй интернетийн төхөөрөмж

© shutterstock.com

Интернетийн хурд удаашрах асуудлаас сэргийлэхийн тулд сүлжээний төхөөрөмжөө 3-4 жил тутамд өөрчлөх хэрэгтэй. Бид бараг л жил бүр гар утсаа сольдог хэдий ч интернетийн төхөөрөмжөө солихоо үргэлж мартдаг. Тиймээс интернет цацагч төхөөрөмжөө сольж байгаарай.

 

7. Хуучин хувцаснууд

© depositphotos.com

Бид жил бүр хуучин хувцсаа цөөлж, зоригтойгоор хаяж байх хэрэгтэй. Ингэснээр шүүгээ тань цэгцтэй болохоос гадна цэвэр цэмцгэр болох болно.

Хуучин хувцсаа ямар шалгуураар хаях вэ:

  • Дахин засварлашгүй болсон
  • Хэдэн жил өмсөөгүй
  • Дургүй
  • Өмсөхөд тухгүй байдаг
  • Хэтэрхий түгээмэл
  • Амьдралын хэмнэлд тань тохирохоо больсон

 

8. Ор, хөнжлийн даавуу

© depositphotos.com

Ямар нэгэн өвчин тусах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ор, хөнжлийн даавуугаа долоо хоногт нэг удаа угаах хэрэгтэй. Хэрэв тэднийг зохих ёсоор нь цэвэрлэхгүй бол мөөгөнцөр, бактери, тоосны хачиг үрждэг бөгөөд энэ нь таны эрүүл мэндэд маш аюултай, ялангуяа хэрэв та астма эсвэл харшилтай бол бүр ч их сөрөг нөлөөтэй гэсэн үг. Бохир даавуу арьсанд ямар ч төрлийн үрэвсэл үүсгэж магадгүй. Нүдэнд харагдахгүй бичил биетүүдийг устгахын тулд халуун усаар сайтар угааж байгаарай.

 

9. Бие угаагч

© shutterstock.com

Бие угаагчаа тогтмол сольж байхгүй бол үхэжсэн арьс, тос, бохирдол гээд олон зүйлс хуримтлагдсаар байдаг. Ингэснээр эргээд арьсанд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна. Тиймээс арьсанд үүсэж болох олон эрсдэлээс сэргийлж бие угаагчийг 3-4 долоо хоног тутамд сольж байх хэрэгтэй.

 

10. Хуучин цахилгаан хэрэгслүүд

© shutterstock.com

Ихэнх цахилгаан хэрэгслүүд тантай хамт бараг 10-15 жил болсон байх. Харин бид таныг цахилгаан хэрэгслээ 10 жил тутамд сольж байхыг зөвлөж байна. Учир нь түүнээс хойш тэд хортой нэгдэл ялгаруулж эхэлдэг гэж үздэг. Хэдийгээр цахилгаан хэрэгслээ засуулсан байсан ч ашиглалтын хугацаанаасаа шалтгаалж дахин доголдол гарч магадгүй учраас аюулгүйн байдлын үүднээс 10 жил хэрэглээд сольж байх хэрэгтэй.

6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Баярсүрэн

    Б. Баярсүрэн

    2020/07/03 at 09:39

    Д. Энхтуяа

  2. Mickey Mars

    Mickey Mars

    2020/07/03 at 10:51

    матрас дэр хүүхдийн тоглоом дахь хачиг устгагч тоос сорогч зарна

  3. white Belle

    2021/07/17 at 16:54

    I am very glad this article

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *