Өмнөд Солонгосын Итаевон метроны буудлыг сүүлийн үед шуугиан тариад буй “Squid Game” цувралын тоглоомын талбай болгон хувиргажээ

0

Уншигч та үзэж амжаагүй байсан ч ‘Squid Game’ цувралын талаар сонссон гэдэгт итгэлтэй байна. Netflix сүлжээнд тавигдаад буй тус кинонд асар их өртэй хүмүүс олон төрлийн аз туршсан тоглоомонд оролцож, ялагч болж их хэмжээний мөнгө олж амьдралаа аврахаар тэмцэж байгаа тухай өгүүлдэг. Оролцогчид ялагч болсон тохиолдолд асар их хэмжээний мөнгөн шагналыг өөрийн болгож, амьдралаа орвонгоор нь эргүүлэх боломжтой ч ялагдсан тохиолдолд амиa алдах аюултай байдаг.

Netflix сүлжээний хамгийн их хандалттай кино жагсаалтын 2-р байранд бичигдэж буй ‘Squid Game’ цуврал одоогийн байдлаар Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байгааг Korea Times агентлаг онцолжээ. Түүнчлэн АНУ-аас хамгийн өндөр хандалт авсан солонгос драма болж түүхэнд бичигдээд байгаа юм.

Харин Итаевон буудлын хувьд энэ сарын 17-ны өдөр тус цувралын нээлттэй зэрэгцэн дүр төрхөө өөрчилж, киноны үйл явдал өрнөх тоглоомын талбайг бүтээжээ. Хөдөлгөөн хийсэн оролцогчийг тогтоож, шийтгэл оногдуулдаг эмэгтэй хүүхдийн хүүхэлдэй ч тус буудалд байх ажээ.

Netflix

Буудлаас дээш өгсөх шатны өнгө төрх ч тоглоомыг хянагч хүмүүсийн өмсгөлийн өнгөтэй болон хувирсан байна.

Netflix

Түүнчлэн Итаевон буудлын гадна талд тоглоомын шагналын сан байрших мөнгөний гахайг байршуулсан байгаа аж.

Netflix

 

Тус метроны буудлын шинэхэн өнгө төрхийг уншигч танд толилуулж байна

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

9.

 

10.

 

11.

 

12.

 

Олон улсад ч “Squid Game” цувралын сурталчилгаа хийгдсээр байна

Тус цувралын сурталчилгаа зөвхөн өмнөд Солонгост ч бус алс холын Филиппин улсад мөн ч өрнөж байгаа ажээ. Тус улсын нийслэл Манила хотын Метро Манила их дэлгүүрийн гадна талд шийтгэл оноогч охины хүүхэлдэй мөн байрласан байгаа гэнэ.

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.