Зүүд нойрны талаарх хачирхалтай 10 баримт

1

Нойр – бидэнд зайлшгүй шаардлагатай зүйл: сэтгэл мэдрэлийн асуудалтай болохоос урьдчилан сэргийлж тархины хэвийн үйл ажиллагааг хангаж өгдөг. Сэтгэл зүйн алдартай судлаач Зигмунд Фрейд нойрны тухай хэлэхдээ “ухаангүйд хүрэх хатан хааны зам”, гэхдээ нойрондоо зүүдлэх зүүдийг урьдчилан таашгүй, зүүдэлсэн зүүдийг тайлшгүй гэжээ. Танд танилцуулж буй эдгээр баримт зүүдээ өчүүхэн ч гэсэн ойлгоход туслах болов уу.

10. Нойрондоо суралцах

Давчуу цагийн хуваарь, мэдээллийн урсгал бидний тархийг зогсоо зайгүй ажиллуулж эцэс сүүлд нь тархи дүүрч ямар ч мэдээлэл авч чадахгүй байгаа мэт болдог. Эрдэмтдийн судалгаагаар бид нойрондоо өдөр нь үзэж харсан, сурсан зүйлээ боловсруулсаар байдгийг олж тогтоожээ. Нэг ёсондоо тархи биднийг унтаж байхад ажилласаар л байдаг аж. Зарим нэг эрдэмтдийг таамаглаж байгаагаар бол бид унтахаасаа өмнө ямар нэгэн шинэ зүйлтэй уншиж танилцвал өдөржингөө уншсанаас илүү хурдан ойлгож өөрийн болгоно гэжээ.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 2

9. Бүгд зүүдэлдэг

Шөнө болгон зүүдэлнэ – та зүүдлээгүй юм шиг санагдах боловч үэнэ хэрэгтээ зүүдэлсэн байдаг байна. Хүн нойрныхоо 2 цагийн турш зүүдэлсэн байдаг. Дуг хийхэд л зүүдэлдэг гэж урьд өмнө нь үздэг байсан бол өнөөдөр шинжлэх ухаан ямар ч нойр байсан зүүдэлдэг гэдгийг батлаад байгаа. Дуг хийхэд зүүдэлсэн зүүдийг хүн сайн санадагт л гол шалтгаан байгаа ажээ. Заримдаа сонирхолтой гоё зүүднээсээ сэрчихээд харамсах үе бий, эргэж унтаад зүүдээ үргэлжлүүлэх ч боломжтой – зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар таны хэвтэх байрлалаас шалтгаалж зүүдээ үргэлжлүүлж болно гэжээ.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 1

8. Мэхлүүлж буй зүүд

Хосуудын түгээмэл зүүдлэх зүүд бол мэхлүүлж байгаа зүүд байдгийг судалгаагаар харуулжээ. Энэ зүүдийг “урьдчилан зөгнөж” байна гэж ойлгож болохгүй – хайртай хүн нь мэхлэх вий гэж эмээсэндээ л зүүдэлж байгаа хэрэг ажээ. Мэхлүүлж байгаа зүүд яагаад зүүдэлдэг тухай нэгэн таамаг дэвшүүлээд байна, танд хайр халамж дутаж, та хоёрын хамт байх цаг бага байгаагаас болсон байх магадлалтай.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 3

7. Давтагдах зүүд

Давтагдах зүүд нь бидэнд ямар нэгэн чухал мэдээ хүргэх гээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Дараах зүүднүүд давтагдах тохиолдол байна: өндөр юмнаас унах, мөрдөх, хүмүүсийн өмнө нүцгэн гарч ирэх, хоцрох. Эдгээр зүүднүүд давтагдахад тэр хүнд шийдвэрлэж чадахгүй байгаа нэгэн асуудалтай байгааг илэрхийлэх бөгөөд оюун санаа өөрийн мэдэлгүй асуудлыг шийдвэрлэхийг оролдож байгаад оршино.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 5

6. Хачирхалтай зүүдний тайлал

Шөнө дунд зүүдэлсэн зүүд нь илүү этгээд байдаг гэдгийг Британийн сэтгэл судлаачид тогтоожээ. Унтахаар хэвтээд удалгүй зүүдэлсэн зүүд нь илүү ахуйн сэдэвтэй – ажилдаа явах, гэр бүлийнхэнтэйгээ хооллох, уулзалт гэх мэт. Өвчин туссан, олон шөнө дутуу нойртой явсан бол ихэвчлэн хар дарж зүүдэлнэ. Шөнө дунд илүү уран зөгнөлт, этгээд зүүд ирнэ. Этгээд зүүдний тайллыг ийн тайлжээ, жишээ нь: сөнөөгч онгоц зүүдэлбэл та эргэн тойрныхоо хүмүүс рүү “дайрах”-д бэлэн байгааг илэрхийлэх ажээ.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 4

5. Нэг шөнө арваас илүү зүүд зүүдэлбэл

Магадгүй та өөрөө санахгүй байж болно, та урьд шөнө 12 эсвэл үүнээс ч их зүүд зүүдэлсэн байж болно. Унтаад удаагүй байхад хамгийн сайхан зүүд зүүдлэгддэг бөгөөд нойрсож буй үлдсэн хэсэгт ч бас та зүүдэлсээр л байна. Хэрвээ та бүтэн нойртой хонож чадахгүй байгаа бол улам их зүүд зүүдэлнэ, учир нь таны бие нойроо нөхөхийг хичээж байгаа билээ.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 6

4. Зүүдээ ухаарах нь

Зүүдэлж байгаагаа ухаарах нь “Inception” кинотой адилгүй, гэхдээ энэ үед танд эвгүй мэдрэмж төрж болно: та унтаж байдаг, таны эргэн тойрон зүүд байгааг та мэдрээд байна. Зүүдлээд байгаагаа мэдээд байгаа энэ үед сэрэхэд маш хэцүү байдаг. Хамгийн сонирхолтой нь ийм үед та зүүдээ удирдаж, өөрчилж болно.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 7

3. Сэрвэлзсэн нойронд зүүдлэх зүүд

Бид нар заримдаа зүүрмэглээд, гүн унтдаггүй – энэ үзэгдлийг “өдрийн парагипнагоги” гэж нэрлэдэг. “Өдрийн парагипнагоги” үеэр та яг унтаж байгаа мэт сэтгэгдэл төрж сэрэх гэхээр сэрэхгүй. Ялангуяа өглөөгүүр энэ үзэгдэл явагддаг, та сэрсэн мөртлөө сэрснээ мэдэрч чаддаггүй.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 8

2. Зүүд шинэ санаанд нөлөөлөх нь

Маш олон хүн шинэ нээлт, санаагаа зүүдэндээ харсан байдаг. Шинжлэх ухаан-зөгнөлт зохиолч Мэри Шелли нь Франкенштейний дүрээ шөнийн амилсан цогцос зүүдэлсэн хар дарсан зүүднээсээ сэдэвлэсэн. Пол Маккартни Yesterday дууны аяыг аялсаар нойрноосоо сэрсэн. Харин Дмитрий Ивановчи Менделеев алдарт хүснэгтээ зүүдэндээ үзсэн. Энэ бүгд тухайн асуудалд тархи маш их хүчиллэж ажиллаж байсны үр дүн юм.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 9

1. Анхааруулах зүүд

Урьд шөнө нь онгоц сөнөж байгаа зүүд зүүдэлж нислэгээ цуцлахад үнэхээр тэр нислэгийн онгоц сөнөж байсан түүхийг сонсож байсан бизээ. Ийм төрлийн зүүд ховор тул шинжлэх ухаан ч үүнд анхаарал төдийлөн хандуулахгүй байгаа юм. Магадгүй энэ мэт зүүд нь хүмүүсийг гутранги болоход нөлөөлж болно хэмээн үзэж байгаа ажээ. Эсвэл тэр зүүд нь зүгээр тохиолдлын ч байж болно.

Нойрны талаарх хачирхалтай 10 баримт 10

5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Уучлаарай ДООРХ ЛИНКЭЭР LIKE дараад өгөөч. Таны дарсан ганц like ч маш чухал шүү. Тэмцээнд орж байгаа юмаа.
    https://www.facebook.com/846488558742819/photos/a.954563971268610.1073741834.846488558742819/954998151225192/?type=3&theater
    Баярлалаа.

  2. Уучлаарай ДООРХ ЛИНКЭЭР LIKE дараад өгөөч. Таны дарсан ганц like ч маш чухал шүү. Тэмцээнд орж байгаа юмаа.
    https://www.facebook.com/846488558742819/photos/a.954563971268610.1073741834.846488558742819/954998151225192/?type=3&theater
    Баярлалаа.

  3. ArtiFact

    2015/10/26 at 18:33

    Uneheer gaihaltai ymaa Nadaa lav davtagdah zuud ih irdeg ymshig bna ernu bodood baihad nadad neg ym anhaaruulahgaad bgach ymshig medehgui ymaa shinjleh uhaan ene sedeveer johon ajillah heregtei baih gej bodoj bna

  4. G.b. GanErdene

    G.b. GanErdene

    2015/10/26 at 18:36

    Dahin davtagdah zuud Minii suld zuud bolchood bshude xaxa

  5. G.b. GanErdene

    G.b. GanErdene

    2015/10/26 at 18:36

    Dahin davtagdah zuud Minii suld zuud bolchood bshude xaxa

  6. G.b. GanErdene

    G.b. GanErdene

    2015/10/26 at 18:36

    Dahin davtagdah zuud Minii suld zuud bolchood bshude xaxa

  7. G.b. GanErdene

    G.b. GanErdene

    2015/10/26 at 18:36

    Dahin davtagdah zuud Minii suld zuud bolchood bshude xaxa

  8. Б. Мөнх-Эрдэнэ

    Б. Мөнх-Эрдэнэ

    2015/10/26 at 19:04

    t

  9. Б. Мөнх-Эрдэнэ

    Б. Мөнх-Эрдэнэ

    2015/10/26 at 19:04

    t

  10. Б. Мөнх-Эрдэнэ

    Б. Мөнх-Эрдэнэ

    2015/10/26 at 19:04

    t

  11. Б. Мөнх-Эрдэнэ

    Б. Мөнх-Эрдэнэ

    2015/10/26 at 19:04

    t

  12. Muugii

    2015/10/26 at 22:00

    Bi neg zuudiig bainga davtaj zuudeldeg baisan.gehdee yumnaas unah ntr gesen zuud bish.Minii zuudend bainga neg tanihgui emegtei irdeg baisan,ter emegtei manai ger dotuur guigeed namaig bariad avdag baisan bi aisandaa bolood serchdeg baisan.bainga zuudlene.uur bairand nuuj orood zuudelhee baisan.

  13. erka

    2015/10/27 at 20:48

    bi 13 nasta namai erdembayar
    bi odor bur 13 jil ene zuudiig zuudelj bna neg emgen manai naiziig chireed bi bolioch boli chi shulam uhjiisen baba yagaa a na geed elviin yum helehed duu garahgv suuldee gev gent aimar tsraitai yum garj irj baij sergdeg baisan

  14. Зочин

    2015/10/30 at 20:27

    naiz ohinihoo naiztai n sexdej bn gej zuudelsen ter yuniih ve odo hurtel martadgui yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *