Тэдэн шиг хүмүүс олон байгаасай: тэгвэл дэлхий үүрд амар амгалан болох байх

2

Хэн нэгний амьдралыг илүү аз жаргалтай болгохын тулд та супер баатар болох хэрэггүй. Хэн нэгнийг дааруулахгүйн тулд та ердөө малгай, бээлий өгөхөд л болно. Уйлж буй хүүхдийг та тайвшруулахад л хангалттай. Эсвэл та танихгүй хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслаарай. Эдгээр сайхан сэтгэлээс улбаалан гарах үйлдлүүд энэхүү мэдээний гол утга учир юм.

Энэ мэдээ танд амьдралдаа сайн сайхан зүйлс хийхэд дэм өгнө гэдэгт итгэлтэй байна.

Шууданч залуу нохойд халамж тавихаа мартсангүй

© DJPlays12 / reddit

 

“Манай нэг найз маань амралтын газар ажилладаг юм л даа. Тэгтэл Арнольд Шварценеггер түүний ажилд тусалж, өглөөний цай бэлдэхээр хүрэлцэн иржээ.”

© asills / reddit

 

“Би хөршийнхөө муурнуудад халдаг дэр тогонд залгаж өгсөн юм. Миний бодлоор тэдэнд таалагдаж байгаа бололтой.”

© AwwwwCats / twitter

 

Энэ ээж сайхан сэтгэлтэй охинтой болохоор азтай юм

© misslillytoyou / twitter

 

“Аав маань энэ жижигхэн залууг аалзны торонд байхыг нь хараад аварсан байна.”

© Dogs-Keep-Me-Going / reddit

 

“Эгч маань энэ 7 хоногт гэрлэсэн юм л даа, тэгээд би түүний хуримын хүлээн авалтанд зориулж эдгээр зүйлсийг бэлдье гэж бодсон юм.”

© fornaughtytimes / reddit

 

Энэ сайхан сэтгэлтэй эмэгтэй нислэгийн үеэр нэгэн ээжид уйлж буй хүүхдийг тайвшруулж өгч тус болжээ. Тэр хүүг нислэгийн турш гар дээрээ унтуулж, онгоц газардах үед тээшээ аваад явсан байна.

© gangbangkang / reddit

 

“Эгчийн маань ажлын газрын самбарт үнэгүй хоол идэж болох талаар бичсэн байдаг бөгөөд эдгээр хоолны мөнгийг хэдийнээ өөр үйлчлүүлэгчид төлчихсөн байдаг буюу хоол худалдаж авч чадахгүй хүмүүст туслах зорилгоор ийм үйлдэл хийдэг гэнэ.”

© scoobydrew9 / reddit

 

“Манай хойд эх энэ гоёмсог оймсыг надад зориулж, зул сарын баярыг тохиолдуулан оёж өгсөн. Би түүний сэтгэлээ шингээж, багагүй цаг хугацаа зарцуулж хийсэн бэлгийг нь бусад хүмүүстэй хуваалцъя гэж бодлоо.”

© lezullee / reddit

 

Танихгүй хүмүүс нэгнийхээ зангиаг зангидаж өгч тусалж байгаа нь энэ

© unknown author / reddit

 

Нутгийн иргэн Дэннигийн гадаа гудамжны муур байнга ирэх болсон тул тэр түүнд зориулан оромж хийж өгсөн байна.

© my_son_is_a_box / reddit

 

Хэн нэг нь энэ малгайг хэрэг болох нэг нь аваг гээд үлдээжээ

© elle-noelle / reddit

 

“Манай муур өөрийнхөө дуртай тоглоомд хүрч чаддаггүй тул нөхөр маань өдөрт нэг удаа түүнийг өргөж дуртай тоглоомд нь хүргэдэг.”

© LindsayIsBoring / reddit

 

“Гадаа бороо орохыг мэдэж, хэн нэг нь миний унадаг дугуйн суудлыг норохоос сэргийлж, дээр нь уут тавьжээ.”

© Silverushi / reddit

 

Энэ шууданч үйлчлүүлэгчийн илгээмжийг норгохгүй гэсэндээ дээр нь хайрцаг тавьсан байна.

© _uhhhhhhh_ / reddit

 

Нэгэн залуу цөөрөмд уначихсан байсан муурыг модны мөчир ашиглан аварчээ

© armadillo-rodeo / reddit

 

Бяцхан муужгайг аварсан бас нэгэн гайхалтай жишээ

© KKLeaks / reddit

 

“Би өчигдөр найз охиндоо гэрлэх санал тавьсан юм л даа, тэгтэл нэг танихгүй хүн бидэн дээр ирж баяр хүргэнгээ, өөрийнхөө дроноор ийм зураг авч өгсөн. Энэ өдрийг илүү аз жаргалтай болгож өгсөн тэр эрхэмд баярлалаа гэж хэлье.”

© JustSambino / reddit

 

“Энэ бол манай эхнэрийн тедди баавгай. Тэр анх хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн үүнийг хажуудаа авч явж байгаа. Намайг өөр тийш явах үед тэр баавгайг миний цүнхэнд хийж, өөрийгөө надтай хамт явж байгаагаар бодохыг надаас хүсдэг. Би яг одоо ажлаар өөр газар явж байна. Энэ нь бид болзож эхэлснээс хойш анх удаагаа бие биетэйгээ уулзалгүй дэндүү удсан тохиолдол болж байгаа бололтой.”

© theCulk / reddit

 

“Би өчигдөр сайн дураараа сургуулийнхаа эргэн тойрон дахь хогийг цэвэрлэлээ.”

© TheUnseeingMonk / reddit

Та дэлхий нийтэд бардам үзүүлэх ямар нэгэн сайн үйл хийж байсан уу? Хэрэв тийм бол тэрхүү гайхалтай дурсамжаасаа бидэнтэй хуваалцаарай.

26
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2018/12/28 at 16:50

    Saihan setgel taivshirliig buteene

  2. Ш. Алтаа

    Ш. Алтаа

    2018/12/28 at 17:41

  3. Зочин

    2018/12/29 at 11:33

    Би завтай үедээ машинаараа настай хүмүүсийг гэрт дөхүүлж өгч, гуйлга гуйж бгаа хүүхдүүдэд мөнгө илүүчилж, зам дээр машины үнэртүүлэгч зардаг хүүхдүүдэд 1000 болон түүнээс доош байгаа бүх задгай мөнгөө өгч, гэртээ илүү гарсан хүнсээ тусгайлан ууталж бункерийн хажуу хашаанд өлгөж чадах ядахахаараа л хүмүүст тусладаг даа. Гэхдээ хэзээ ч хэн нэгэгд тусласнаа бусдад сайрхаж гайхуулж байгаагүй юм бна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *