Олон хүмүүс гэртээ засвар хийхдээ хэмнэлт гаргаж байна гээд дараа нь том том матрын нулимс унагахад хүрдэг 8 алдаа

1

Засвараас дор юм гэвэл түймэр л байх гэж олон хүн ярилцдаг. Дараагийн засварыг олон жилийн дараа хийхийн тулд одоогийн засвартаа маш ухамсартай хандах хэрэгтэй. Тэгээд ч засвар гэдэг өөрөө маш өндөр үнэтэй үйл явц юм. Энэ үйл явцад ямар нэгэн алдаа гаргах л юм бол гэр бүлийн төсөвт хүнд цохилт болно.

Та бид засвар хийж байхдаа их, бага алдаа гаргаж л байсан. Энэ удаад бид засварын үед түгээмэл гаргадаг алдаануудыг судалж үзсэн юм. Эдгээр алдаа нь мөнгө их зарцуулахад хүргэхийн зэрэгцээ засвар дууссаны дараа цаанаа л нэг хямдхан харагдуулдаг.

1. Плитан дээр хэмнэлт гаргах

© Depositphotos, © Shutterstock

Плита наах – нүсэр ажил. Ханын гадаргууг сайтар бэлтгэх хэрэгтэй, плитаг унахааргүй нааж плита хоорондын завсрыг цэвэрхэн бөглөх хэрэгтэй. Тэгээд бас их үнэтэй. Тийм ч учраас хүмүүс хуванцар хавтан сонгоход хүрдэг. Энэ бол буруу сонголт, яагаад гэвэл маш олон дутагдалтай эд.

Усны дусал хавтанд аажим “уусаж”, толбыг арчих анхны оролдлогоор л цайж “хууларч” эхэлдэг. Тэгээд ч хавтангууд хоорондоо завсартай тул чийг хуримтлагдаж хөгц, мөөгөнцөр үүсэх таатай орчин болж хувирдаг.

 

2. Таазыг хуванцар хавтангаар өнгөлөх

Хуванцар хавтан халууны нөлөөнд гэмтэж болно, ялангуяа гал тогооны өрөөний таазыг хуванцар хавтангаар өнгөлсөн бол. Нэг талаасаа гэрлийн халуун нөлөөлж байгаа юм, нөгөө талаас – зуухнаас хөөрөх халуун агаар нөлөөлнө. Цаг хугацааны явцад хавтан овон товон болж өөрчлөгддөг. Мөн хоолны уур хавтан хоорондын завсраар орж шарлуулдаг ажээ.

 

3. Модон цонхны оронд вакум хийлгэх

© oleg_spb_kuzmenkov / Instagram

Тодорхой нөхцлийн хувьд модон цонх нь хуванцрыг бодвол эдэлгээний хугацаагаараа 2 дахин өндөр байж болно. Тэгээд ч байгальд ээлтэй, ашиглахад амар, агаарын солилцоо өндөр байхын зэрэгцээ дулаан алдалт бага зэрэг давуу тал ихтэй.

Харин хуванцар хүрээний хувьд нарны туяанд өнгөө алдана эсвэл шарлана, засвар үйлчилгээ нь ч үнэтэй тусдаг. Үүнээс гадна энэ төрлийн хүрээ хийдэг материал болох поливинилхлорид нь маш xортой. Цонхны хуванцар хүрээ хийхэд модонг хийхээс 9 дахин их цахилгаан, эрчим хүч зарцуулдаг байна. Мөн уг материал нь хүнийн эрүүл мэнд болон байгаль орчинд нэн xортойд тооцогдоно.

 

4. Нэг төрлийн залгуур суурилуулах

Муу сонголт – залгууран дээр хэмнэлт гаргах. Юуны түрүүнд тавилга болон цахилгаан хэрэгслийн байрлалыг сайтар бодох хэрэгтэй. Та жишээ нь таблет, гар утас зэргээ хаана залгаж цэнэглэж байхаа бодоорой, үүнээс шалтгаалан залгуурыг хаана суурилуулах төрөл бүрийн төлөвлөгөө гарч ирэх юм: далд суулгасан, цахилгаан эрчим хүч хэмнэх зорилгоор өөрөө унтардаг тохируулгатай, харанхуйд олоод харахаар өөрөөсөө гэрэлтдэг, USB оролттой, мөн Wi-Fi цацдаг гэх мэт. Нэг л төрлийн оролттой залгуур суурилуулбал тун удахгүй таны гэрийн шалаар баахан цахилгааны утас гүйж эмх замбараагүй байдал үүснэ. Үүнтэй уялдаад та уртасгагч, салаалагчинд илүү мөнгө л зарна гэсэн үг юм.

 

5. Интернет-роутер байрлуулах газрыг тооцоолохгүй орхих

© oleg_spb_kuzmenkov / Instagram

Засвар хийхээс өмнө интернет “цацах” роутер хаана байрлахыг сайтар бодож төлөвлөөрэй. Төлөвлөгөө гарсны дараа л гэрээрээ кабель утсыг тат. Өөрөөр хэлбэл шал болон плинтус суулгаж байхдаа утсыг далд явуулах ажлыг гүйцэтгэнэ. Энэ ажлыг дараа нь гэж хойш тавьбал кабель утасны тал нь ханаа дагаж явахаас өөр аргагүй болно, тэгэхээр хөлөнд байнга л тээгэлдэж байх нь.

Үүнээс гадна кабель утас татаж байгаа ажилтнуудаас нөөцтэй таслахыг хүсээрэй. Ямар нэгэн байдлаар утсыг сунгах хэрэг гарвал хэнийг ч царай алдахгүй, өөрөө л цэгцэлчихнэ.

 

6. Өрөө хоорондын шилэн хаалга

© Depositphotos, © Depositphotos

Шилэн хаалга цэмцгэр харагддаг. Гэхдээ дараа нь дутагдалтай талыг нь ойлгож эхэлдэг – шилэн дээр нь хурууны хээ мэдэгдэнэ, дулаан болон дуу чимээ тусгаарлах нь муу.

Мөн шилэн хаалга нь сэтгэл зүйн таагүй байдлыг үүсгэдэг. Шил хэдий матт эсвэл будсан байсан ч хамаагүй, хэн нэгэн ажиглаад байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ, ялангуяа угаалгын өрөөний хаалгыг сайтар бодож байж сонгох хэрэгтэй. Мөн шилэн хаалгаар тусах гэрэл хүмүүсийн тайван байдлыг ч алдагдуулж болно. Жишээ нь, хэн нэгэн өөр өрөөнд унтаж байна гэж бодъё, харин нөгөө хүн гал тогоонд суугаад ном уншиж байх юм. Энэ тохиолдолд “битүү” хаалга хамаагүй зөв сонголт болох ажээ.

 

7. Угаалгын өрөөнд нэмэлт залгуур суурилуулахгүй орхих

© Depositphotos, © Depositphotos

Угаалгын өрөөнд ихэвчлэн ганц л залгуур суурилуулдаг – угаалгын машинд зориулсан. Бидний амьдралд ахуйн хэрэглээний маш олон цахилгаан хэрэгсэл түрэн орж ирж байна, энэ утгаараа угаалгын өрөөний тавиур дээр сахлын машин, сойз, сэнс, үсний индүү, триммер гээд дуусахгүй. Эдгээр хэрэгслийн ихэнх нь цахилгаанаар ажилладаг, бас цэнэглэдэг нь ч цөөнгүй. Тиймээс таны угаалгын өрөөнд ус, чийгний хамгаалалтай дор хаяж дахиад нэг залгуур зайлшгүй байх ёстой болоод байгаа юм.

 

8. Гялалзсан өнгөлгөөтэй хаалганы бариул

© Anastasiya 99 / Shutterstock

Хаалганы төмөр бариулыг өнгөлдөг, ихэнхдээ мөнгөлөг, алтлаг эсвэл хүрэл өнгөтэй гялалзсан өнгөлгөө хийсэн байдаг. Хямдхан үнэтэй бариул удахгүй цайрч эсвэл хууларч эхэлнэ. Энэ нь өнгөлгөөг ганц, хоёр давхар хийсэн болохоор л хууларч байгаа юм. Чанартай, үнэтэй бариулны өнгөлгөө олон давхар, хуулрахгүйгээр хийгдсэн байдаг.

Материалыг нь сольж болох юм. Жишээ нь, мод уу, шил үү? Заавал төмөр бариултай байхыг хүсээд байгаа бол латун бариул сонирхоорой. Ийм бариул арай үнэтэй тусах байх, гэхдээ удаан хугацаанд хэрэглэсэн ч өнгө үзэмжээ огт алдахгүй.

Засварын ямар алдаа давхар ажил бий болж илүү их мөнгө зарцуулахад хүргэдэг вэ?

16
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *