Интернетэд хамгийн их алдаршаад буй хоол хийх чадварыг дээшлүүлэх 10 зөвлөгөөг бид бодитоор туршиж үзлээ. Үнэхээр үнэн эсэхийг нь хамтдаа харцгаая!

2

Хоолны сайт л гэхэд хэдэн арван мянгаараа тоологдохын зэрэгцээ энэ сэдвээрх видео бичлэгүүд ч хэдэн саяараа тоологдоно гэхэд нэг их буруудахгүй биз ээ. Мэргэжлийн тогооч шиг хоол хийхэд туслах олон мянган зөвлөгөөг бол дурьдаад ч хэрэггүй. Гэхдээ зөвлөгөө болгон үр дүнтэй биш. Тиймээс дагах ёстой зөвлөгөө мөн эсэхийг шалгах ганц л арга бий: өөрийн биеэр туршиж үзэх.

Бид хоол хүнс бэлтгэх зөвлөгөөнүүдийг нэгтгэж зарим нэгийг нь өөрсдийн биеэр шалгаж үзлээ.

Төмсөө шарахаас өмнө чанана

Зөвлөгөө: шарсан төмсний гадна талыг нь шаржигнуур, дотор талыг нь зөөлөн болгохын тулд төмсөө уртаар нь хэрчээд бараг болтол нь чанана, дараа нь шарах шүүгээнд шарна.

Дүгнэлт: үр дүнтэй. Шарсан төмс сүлжээ рестораны шарсан төмс шиг амттай болохгүй л дээ. Гэхдээ хавьгүй илүү шим тэжээлтэй, эрүүл хоол болно. Ялангуяа жингээ барих гэж байгаа хүмүүст тохиромжтой. Шарахад тос орохгүй, тосгүй аргуун болно гэж бодож байгаа бол хэдхэн дусал хийсэн ч болно.

 

Хагас болгосон чанасан өндөг

Зөвлөгөө: “Gordon Ramsay’s Home Cooking” нэвтрүүлгийн хөтлөгч Гордон Рамзийгийн зөвлөгөө юм: амттай, гэхдээ бүрэн болоогүй өндөг идэхийг хүсвэл 4,5 минут л чанаарай.

Дүгнэлт: үр дүнтэй. 65-аас 75 г хүртэл жинтэй өндгийг яг энэ зөвлөгөөний дагуу чанасан, тогоочийн зөвлөгөө үнэн байжээ.

 

Давсны тодорхой хэсгийг ямар нэгэн исгэлэн зүйлээр орлуулах

Зөвлөгөө: таны хийж байгаа хоолны давс нь багадсан юм шиг санагдвал энэ дутагдсан хэсгийг ямар нэгэн исгэлэн зүйлээр орлуулаарай, жишээ нь танд таалагддаг дурын уксус эсвэл нимбэгийн шүүс байсан ч болно.

Дүгнэлт: үр дүнтэй, гэхдээ бага зэрэг эргэлзээ бий. Нимбэгийн шүүс хоолыг илүү давстай болгосон, гэхдээ бас хүчиллэг болгожээ. Тиймээс “хүчиллэг” хоол идэхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л давсаа нэмэхийг зөвлөе.

 

Хар перцний амтыг бүрэн авах

Зөвлөгөө: хоолондоо бэлэн нунтаг хар перец бүү хийж бай. Бөөрөнхий хар перецийг хайруулын тавганд бага зэрэг шарсны дараа гал тогооны цэвэр алчуурны завсар хийж элдүүрээр нухаж нунтаглана.

Дүгнэлт: үр дүнтэй. Перцний үнэр шарж байхад л мэдэгдэнэ, харин нунтагласан перец хэдэн метрийн цаанаас ч үнэртэж байсан. Хэрвээ та перцний хурц амтанд дургүй бол энэ арга тохиромжгүй гэдгийг анхааруулъя.

 

Улаан лоолийн хальсыг буцалсан усны тусламжтайгаар салгах

Зөвлөгөө: улаан лоолийн хальсыг авахын тулд хэрээслэж зүсэлт хийгээд буцалсан усанд дүрнэ. Минутын дараа улаан лоолийг авч мөстэй хүйтэн усанд хийнэ, ингэхээр улаан лооль зөөлрөхөө больдог.

Дүгнэлт: үр дүнтэй, гэхдээ улаан лоолийг буцалсан усанд хэтэрхий удаан байлгаж болохгүй. Бас нэг зөвлөгөө: зөвхөн хальсыг нь л салгахыг хичээгээрэй, хальсанд наалдсан зөөлөн эдийг аль болох авахгүй байхыг хичээ. Итали тогооч нарын хэлж байгаагаар – хальсны яг доод хэсэгт байгаа зөөлөн эдэд шим тэжээлтэй бодис ихээр агуулагддаг ажээ.

 

Сармисыг хурдан хальслах

Зөвлөгөө: хэрвээ та олон тооны сармис хальслах гэж байгаа бол сармисны толгой хэсгийг аваад хагас цаг орчим хүйтэн усанд сойно.

Дүгнэлт: үр дүнтэй. Хальс нь амархан сална, бас арилгахад амаргүй гэгдэх нимгэн хальс ч амархан салж байлаа.

 

Гарын алгаар шарсан махны хатуу, зөөлнийг тодорхойлох

Зөвлөгөө: стейкний хатуу, зөөлнийг шалгахын тулд хуруунуудаа зурагт үзүүлснээр нийлүүлнэ. Дараа нь эрхий хурууны доод хэсэгт байрлах алганы “дэр”-ийг дарж үзээрэй. Алгаа мэдэрсний дараа шарж байгаа махаа үзнэ, хэрвээ хатуу, зөөлөн нь адилхан байвал та махаа зөв болгожээ.

Дүгнэлт: үр дүнтэй, гэхдээ туршлага хэрэгтэй. Эхний хэд хэдэн туршилтаар “адилхан” байгааг үнэлэхэд амаргүй. Ойр ойрхон туршилт хийгээд байвал алдаагүй тодорхойлж чаддаг болно. Болсон махыг тавган дээр гаргасны дараа 5-10 минут “амрааж” байхаа бас мартаж болохгүй шүү, эс бөгөөс махыг шууд зүсвэл хамаг шүүс нь гоожно.

 

Сонгиныг хурдан бөгөөд амархан татах

Зөвлөгөө: сонгиныг хурдан бөгөөд амархан татахыг хүсэж байвал сонгиноо хоёр хуваана, дараа нь сонгины сүүлээс эхлүүлж хэд хэдэн хөндлөн зүсэлт хийх юм – зүсэлт хоорондын зайгаар хэдий хэр жижиг ширхэгтэй татахаа тохируулаарай. Зурагт үзүүлсний дагуу зүсэлтийг хийж сонгиноо хэрчинэ.

Дүгнэлт: үр дүнтэй. Анхлан суралцагчид хүртэл чадна, хутгатай ажиллах өндөр ур чадвар ч шаардахгүй.

 

Тахианы махаа чанахаас өмнө давстай усанд дэвтээнэ

Зөвлөгөө: тахианы махыг зөөлхөн бас шүүслэг болгохын тулд бэлдэхээсээ өмнө давстай усанд 8-12 цаг хүртэл дэвтээнэ.

Дүгнэлт: үр дүнтэй. Уутанд болгосон тахианы мах илүү шүүслэг бас зөөлөн болсон, мэдээж урьдын бэлдэж байсантай харьцуулахад шүү дээ.

 

Тагийг нь авалгүйгээр будаа жигнэх

Зөвлөгөө: будаагаа 15 минут зөөлөн гал дээр чанана, ус буцалснаас хойш тагийг нь огт авч болохгүй. Будаа, усны харьцаа нь 1-д 1,5 байхаар тохируул.

Дүгнэлт: үр дүнгүй. Будаа нь зажлууртай, буцалж байхад дахиж бага зэрэг ус нэмсэн ч мөн адил будаа нь бүрэн болоогүй. Магадгүй урт үрийн будаанд тохиромжтой байж болох юм, харин бидний мэдэх цагаан будаанд – ус болон чанах хугацааг нэмэхээс өөр арга алга.

 

Хутгаа тавагны ёроолд ирлэх

Зөвлөгөө: хэрвээ гар дор бэлэн хутга ирлэгч байхгүй бол тавагныхаа ёроолд ирлээрэй.

Дүгнэлт: үр дүнгүй. Нэгдүгээрт, тохирох арзгар ёроолтой таваг тэр болгон байдаггүй юм байна, хоёрдугаарт, дуу нь маш тааламжгүй, тэгээд бас гуравдугаарт, хутга бүр илүү мохоо болсон юм шиг санагдсан.

Та хоол хийх лайфхак мэдэх үү? Эсвэл та интернетээс тусламж хайдаг хүмүүсийн нэг үү? Таны ашигласан зөвлөгөө үр дүнтэй байж чадсан уу?

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *