
Английн Сомерсет хотод амьдардаг тэтгэвэртээ гарсан 66 настан эр гаражаасаа маш ховор үнэт зүйл олжээ. Нохойны хэлбэртэй зүүлт, тийм ээ маш эртнийх, хэлэхэд ч аймшигтай.
Альфред Коррей азтай тохиолдлоор шороотой хайрцаг ухаж байгаад нэгэн чулуу олжээ. Тэрхүү олдвор нь ямар үнэ хүрэхийг огт гадарлаагүй гэдэг.
Бүхэл бүтэн насных нь хөрөнгө байсныг хэзээ хойно нь л мэдсэн байна.
Английн Сомерсет хотын оршин суугч Альфред Коррейа
2020 он түүний хувьд төсөөлж байгаагүй азтай тохиолдлоор эхэллээ
Тэрээр гаражаасаа санамсаргүй байдлаар нохойны хэлбэртэй зүүлт олжээ, тэр нь 5000 жилийн өмнөх байж болзошгүй
Мэргэжилтнүүд 4000 – 5000 жилийн тэртээх гэж дүгнэсэн. Уг чулуу нь чулуун зэвсгийн үеийн Хятад руу биднийг хөтлөн аваачиж байна.
Альфредийн эцэг Уилфред Коррейя – Энэтхэг гаралтай үнэт чулууны худалдаачин байсан, 1960-аад оны үед Их Британид цагаачилж иржээ. 2012 онд 96 насандаа өөд болохдоо уг чулууг хайрцагт хийж орхисон байна.
66 настай Альфред энэ тухай огт мэдээгүй, гаражаа цэгцлээд, шороотой хуучин хайрцаг ухаж байхдаа уг чулууг олжээ. Юу олсноо ч тэр үед огт бодоогүй, гэхдээ мэргэжилтнүүдэд хандаж үнэ цэнийг нь мэдэхээр шийдсэн нь түүнийг бүр алмайруулж орхижээ.
Уг зүүлт нь эртний Хятадын үнэт эдлэл байв. Үнэ нь ойролцоогоор 3,000,000 орчим фунт стерлинг
Азийн урлаг судлаач Александр Клемент Шрусбер дэх Halls дуудлага худалдааны үеэр зүүлтний насжилтын таамгийг баталжээ, мөн хаш чулуу гэдгийг ч баталсан байна. Мэргэжилтэн уг зүүлтийг 2-3 сая фунт стерлингээр үнэлжээ.
Лондоны сургуулийн дорно болон ази судлалын эрдэмтдийн үзэж байгаагаар бол, уг чулуу нь Хятадын баруун өмнөд хэсгээс гаралтай байж болох ажээ.
Альфред Коррейн зүүлт нь нохойны хэлбэртэй хамгийн эртний эдлэлд тооцогдоод байна.








Байгальмаа Чулуунбаатар
2020/02/06 at 22:12
Аз заяажээ
Badamgaraw Choidog
2020/02/06 at 23:46
Аз уим да
Solongo Baljinnym
2020/02/07 at 01:08
за за амбаар аа цэвэрлэе дээ
Tserendulam Zundui
2020/02/07 at 01:17
💎💎💎💎💎💎💎💎💎
Orion Zews
2020/02/07 at 02:55
Дандаа л гараашаа унвэрлэж байгаад янз бүрийн юм оллоо гэж дуулдах юм. Очиж гарааш цэвэрлэгээнд явах уу
Battulga Zagdaa
2020/02/07 at 06:43
Азтай голио вэ
Мөнхчулуун Цогтоо
2020/02/07 at 10:02
Manaihnii neg olson bol ene chuluugaar yadiin hay geed l shidchih bsan bh oo
Зочин
2020/02/07 at 19:43
Монголчууд бид энэ байтугайг тоохгүй дээ
Baysgalan Baysgalan
2020/02/07 at 19:49
Bayasgalan Purev
Д. Доржготов
2020/02/07 at 22:12
Unen uu
Ганзо Бумаа
2020/02/07 at 22:56
азтай муу золигийн хөгшин бэ яасан.😜😜😜😜
Huslen Huslen
2020/02/08 at 06:02
Iim hun yu oloh ni bid nart ymr hamaatai yum
Baatraa Baatar Sukh
2020/02/08 at 09:49
хха
М. Ганболд
2020/02/09 at 09:24
Aztai zolig ym geech
Hash chuluunii ezen
2020/02/13 at 15:28
Naa chin minii chuluu bna🥺😭😭😡😡🤬😠