Лондонгийн Grant Museum of Zoology and Comparative Anatomy музейгээр хийсэн аялал

0

Лондонгийн Grant Museum of Zoology and Comparative Anatomy музейгээр хийсэн аялал


Эрхэм үзэгч та бүхнийг Английн нийслэл Лондон хотод орших Лондонгийн их сургуулийн дэргэдэх Grant Museum of Zoology and Comparative Anatomy хэмээх байгалийн түүхийн музейгээр хийх фото аялалд нэгдэхийг урьж байна. Энэхүү музейг 19-р зууны эхэн үеийн Эдинбургийн тэргүүн зэргийн биологичдын нэг байсан, харьцуулсан анатоми судлал, амьтан судлалын анхны профессор Robert Edmond Grant 1828 онд үүсгэн байгуулсан ба 1874 онд нас барах үедээ өөрийн бүх цуглуулгаа энэхүү музейд үлдээсэн түүхтэй.Тус музейд одоогоор зөвхөн нөөцийн хэмжээнд байгаа хэд хэдэн зүйлийн мөн олонх нь маш ховор зүйлийн нийт 67.000 орчим төрөл зүйлийн үзмэр хадгалагдаж байдаг. Жишээлбэл, аварга буганы яснууд, Мавритиус арал дээр амьдарч байгаад өдгөө сөнөж үгүй болсон Додо хэмээх нисдэггүй шувуу, өнөөгийн эрээн тахины мөхсөн төрөл зүйл Куагга тахь, уутат чоно зэргийг нэрлэж болох юм. Ажлын өдрүүдэд 13.00-17.00 цагуудад нээлттэй байдаг тус музей энэ 9-р сарын 10-наас 21-нийг хүртэл засвартай байгаа аж.

Музейн ажилтан Emma Louis Nichols (Picture: Peter Macdiarmid / Getty Images)
Нас бие гүйцсэн шоргоолж идэштний араг яс

Шоргоолж идэштний зулзага

Мавританы Додо эсвэл Додо гэж нэрлэгддэг нисдэггүй шувууны яс. Энэхүү нисдэггүй шувуу нь нэг метр орчим урттай, 20 орчим килограмм жинтэй байжээ. Энэхүү шувууны тухай бичмэл болон зураг зөвхөн 17-р зууны үеийн ном хэвлэлүүд дээр л үлдсэн байдаг байна.

Шимпанзе сармагчны толгой

Шимпанзе сармагчны толгой

Мичний гавлын яс

Орангутанг, шимпанзе, Мадагаскарын лемур бич, гиббон буюу урт гарт сармагчингуудын араг яс

Зүүн талд шимпанзегийн, баруун талд гиббоны араг яс

Модны мичний араг яс

Эрт цагийн хүн дүрст амьтдын гавлын яс

Эрвээхэйнүүд

Төрөл бүрийн могой, тэнгисийн хулгануудын цуглуулга

Могой

Тэнгисийн хулгана буюу тэнгисийн хуягт өтний төрөл зүйл

Чийгийн улаан хорхой

Үлээгч загасны араг яс (Нохой загасны хамгийн том төрөл)

20 сая орчим жилийн өмнө амьдарч байсан халимны бүлгийн хамгийн том зүйл шүдэт халимны дэд зүйлийн сээр нуруу

Далайн морь

Далайн үхэрний үр хөврөл

Тэнгисийн болон газрын яст мэлхийнүүд

Сохор номингийн цуглуулга

Сохор номингийн цуглуулга

Модны гэрэлзгэнэ. Анх Зүүн өмнөд Азийн уулын ой, халуун бүсийн ойгоос олдсон хөхтөн амьтны төрөл энэ амьтан хархтай адил жижгэвтэр боловч урт биетэй ба таван сарвуу бүхий урд мөчтэй юм.

Модны гэрэлзгэнэ

Балар эртний хэвлээр явагч хоёр нутагтны гавлын яс. 282-260 сая жилийн тэртээ палезиокын үед амьдарч байсан.

Тасманийн чоно буюу уутат чонын гавлын яс. Уутат чонын аймгийн цорын ганц гишүүн энэ амьтан мөхөж үгүй болсон хөхтөн амьтан юм.

Хирсний гавлын яс

Энэтхэгийн хирс буюу эвэрт хирс. Азийн хирснүүдийн хамгийн том нь болох энэ амьтан Азид зааны дараа ордог том биетэй амьтан юм.

Баруун талд Азийн зааны гавлын яс, зүүн талд Энэтхэгийн хирсний гавлын яс

Зүүн талд Азийн зааны гавлын яс, голд Африкын зааны гавлын яс, зүүн талд хуягт нялцгай биет

Барын араг яс

Куагга – сөнөж үгүй болсон морины төрөл зүйлийн энэ амьтан эрээн судлаараа тахьтай адил боловч элгэн хүрэн зүс нь адуутай адил юм.

Амьтдын тархи

Тэжээвэр гахайн үр хөврөл

Зооринд хадгалсан дээжнүүд

Тус музейн бүх үзмэрийн зөвхөн 5% нь л олон нийтэд ил үзүүлэх боломжтой байдаг байна.

Аялал дууслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/09/11 at 14:03

    ustaj ugui bolson amitad hairan bn….

  2. Dx555

    2012/09/11 at 18:08

    mongold iimerhvv ym bwal bi naiz ohinoo daguulaad sard 2 3 udaach orsonch yahu :d

  3. MUNHJARGALTUGULDUR

    2012/09/11 at 21:01

    mm…

  4. jerry-man

    2012/09/11 at 21:31

    хаха аймар2

  5. Зочин

    2012/09/11 at 23:13

    javascript:justreturn()javascript:justreturn()

  6. Зочин

    2012/09/12 at 09:23

    сохор номин нь ямар аймарийн бэээ бас могой нь

  7. SoL0

    2012/09/12 at 21:51

    aimar2 museugees vzeh zvil olon bi sonsoh zvilch olon bii xaxa

  8. ReD_MooN05

    2012/09/25 at 17:30

    aaa ene muzeid shunu gantsaraa ywj bgad (muzeid unguruulsen shunu shig ) izmeruud bolon arag ys ed nar amilwal ai……………………………:-):-):-o

  9. mUNECAKIKO

    2012/09/28 at 01:46

    goy medee bn

  10. Зочин

    2012/11/21 at 23:34

    tegj baigaad naiz ohinoo aldwaa

  11. Зочин

    2012/12/05 at 01:39

    fucking

  12. анужин

    2015/01/07 at 22:12

    үнэхээр гайхалтай юмаа монгол нэг иймэрхүү лаборатортой болчуул зүгээр юмсандаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *