Эрүүл мэндэд тустай, хамгийн сайн 6 төрлийн согтууруулах ундаа

1

Согтууруулах ундаа нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн хэмжээ хэтрүүлсэн нөхцөлд л үнэн юм. Зүй зохистой, таарсан хэмжээгээр хэрэглэвэл хүний бие организмд тустай олон янзын согтууруулах ундаа бий.

Хэрвээ та оройг зугаатай төдийгүй ашигтай өнгөрөөх хүсэлтэй бол доорх хэд хэдэн согтууруулах ундааг анхааралдаа аваарай.

Текила

Хичнээн хачирхалтай санагдаж байвч энэ хатуу ундаа нь өөртөө агуулах ашигтай бодис ихтэйгээрээ бусдаасаа тэргүүлдэг байна. Хэрэглэж буй калорийнхоо хэмжээг хянаж байдаг хүмүүсийн хувьд текила мөн сайн хувилбар гэдэг бөгөөд бусад спиртийн ундааг бодвол бага калори агуулдаг билээ. Энэ ундааг агава модоор хийх ба янз бүрийн ашигтай бодис ихтэй төдийгүй хүний цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэггүй байна. Энэ нь баяр наадмын үеэр таныг өлсгөж цангаахгүй байх болно гэсэн үг юм.

Улаан дарс

Биеийн эрүүл мэнд, гадаад хэлбэртээ санаа зовдог хүмүүсийн хувьд энэ ундаа үргэлж чухалд тооцогддог байсан билээ. Энэ дэлхий дээрх бараг бүх л хүн улаан дарс нь хүний зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэх байх. Мэдээж бага хэмжээгээр бол шүү дээ. Америкийн эрдэмтдийн тогтоосноор улаан дарс нь сахар хүний цусанд орохыг саатуулан, үүгээрээ организмд их хэмжээний инсулин бий болохоос сэргийлнэ. Энэ бодис огцом нэмэгдэх нь чихрийн шижин зэрэг аймшигт өвчний үндэс болдог байна.

Ром

Энэ ундаа их хэмжээгээр дэлгэрээгүй бөгөөд олон хүн далайн дээрэмчинтэй кинон дээр гардаг согтууруулах ундаа гэдгээр нь мэддэг. Ром нь хүний сэтгэн бодох болон бусад олон чанарыг идэвхжүүлж, айдас түгшүүрийг үгүй болгож мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө.

Виски

Антиоксидант чанараараа виски нь улаан дарстай ойролцоо үйлчилгээтэй. Энэ ундааны тусламжтайгаар ханиад томуутай холбоотой олон өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Эллагиний хүчилтэй учир хорт хавдрын эсрэг сайн нөлөөтэй гэдгээрээ виски нь маш чухал согтууруулах ундаа билээ.

Розе

Энэ ундаа нь элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх шинж чанартайгаараа улаан болон цагаан дарстай ойролцоо. Энэ дарсанд байх бодис нь зүрх судасны хамгийн их дэлгэрсэн өвчин болох өөхших гүвэн зэргээс урьдчилан сэргийлдэг байна.

Шампанск

Ой тогтоолтын янз бүрийн бэрхшээлтэй хүмүүст энэхүү сэтгэн бодох болон бусад чадварыг сайжруулах үйлчилгээтэй хийжүүлсэн дарс чухал нөлөөтэй. Мөн шампанск нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг байна.

Архи, согтууруулах ундаа уух нь зөвхөн таашаал авдаг байх төдийгүй бас хүний биед, эрүүл мэндэд зохих ач холбогдолтой байх хэрэгтэй. Хамгийн гол нь хэмжээ чухал юм шүү. Хэзээ ч хэтрүүлж хэрэглэж болохгүй!

13
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uran Bileg

    Uran Bileg

    2018/07/06 at 21:15

    Ariunaa Ulambayar kkkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *