Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс

2

Япон техник технологиороо бусад улсуудаас 1 алхам, бүр нилээд хэдэн алхам түрүүлж явдаг гэдгээрээ алдартай. Газар нутгийн тохиромжгүй байрлал, ер бусын байгалийн нөхцөл зэрэг нь наран мандах орны иргэдийг зохион бүтээх чадвартай, ажилсаг үндэстэн болоход хүргэсэн.
Гэхдээ заримдаа тэдний бүтээлч байдал, технологийн эрэл хайгуул нь хэтэрснээс болоод бусад орны хүмүүс гайхширмаар этгээд, ер бусын эд зүйлс бий болдог. Хэрвээ та энэ гайхамшигт орон руу явахаар төлөвлөж байгаа бол шийдсэн болсон зөвхөн японоос л олж харж болохоор дараах 25 хачин жигтэй эд юмсыг заавал сонирхож үзээрэй!

1. Хиймэл соёо

Япон эмэгтэйчүүд шовх үзүүртэй шүдэнд ухаангүй дурладаг. Ийм дорсгой шүдийг японд «ябеа» гэж нэрлэдэг. Япон эмэгтэйчүүд соёотой болохын тулд хэдэн зуун долларыг үрэхэд бэлэн байдаг.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 1

2. Жорлонгийн таавчиг

Япончууд эрүүл ахуйн болоод ариун цэврийн чанд хатуу дэглэмээрээ алдартай. Тэдэнд бүр жорлонгийн таавчиг гэж тусдаа таавчиг байдаг гэнэ. Яагаад гэж үү? Ариун цэврийн өрөөний бохир шалан дээр гишгэсэн хөлөөрөө гэрийн бусад хэсэгт гишгэхгүйн тулд шүү дээ.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 3

3. Ер бусын машины зогсоол

Японд 126 сая гаруй хүн амьдардаг. Нутгийн иргэдийн хувьд зай талбай хэмнэх явдал нь хамгийн чухал асуудлуудын нэг зүй ёсоор болоод байгаа билээ. Машины зогсоолын хувьд ч аль болох зай талбай хэмнэх бодлогыг баримталдаг аж. Хэрвээ та томоохон дэлгүүр лүү очвол танд нэг иймэрхүү ер бусын машины зогсоол санал болгох болно.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 2

4. Майонез

Найрлагын хувьд япон майонез бидний хэрэглэдэг майонезнаас огтхон ч ялгардаггүй. Юу нь хачин байна вэ гэхээр япончуудын майонезыг хэрхэн хэрэглэж байгаа нь. Бусад улс орнуудад майонезыг хачиртай талх, салатанд ашиглаж байхад япончууд уламжлалт Kewpie майонезыг зайрмаганд чипсэнд, бүр шарвинд ашиглаж байгаа юм. Шарвин, чипстэй майонез холих ч дүүрчээ гэхэд зайрмагтай майонез эсвэл майонезтай зайрмаг арай л…

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 4

5. Супер шүхэр

Хэрвээ ширүүн аадар бороон дээр хүчтэй салхи нэмэгдвэл бидний хэрэглэдэг энгийн шүхэр ч нэмэргүй л дээ. Харин япончууд энэ асуудлыг бүтээлч байдлаар ийнхүү шийдсэн байна.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 5

6. Цахилгаан шатны үйлчлэгч охид

Барууны орнуудад лифтчин гэдэг ажил бараг л үгүй болсон. Дурын нэг томоохон дэлгүүрүүд болон буудлуудад лифтчингүүдтэй тааралдана гэдэг юу л бол. Харин японд энэ гайхалтай үйлчилгээ байсаар л байна.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 6

7. Шарах шүүгээний гөлөг

Супер шүхэр таныг борооноос хамгаална. Харин гэнэт хүйтэн болвол та яах вэ? Хучлаганы тухай түр март даа! Япончууд таныг дулаацуулах ийм гөлөг бүтээжээ. Ердөө л гөлгөө шарах шүүгээнд хийж халаагаад л болоо. Хажуудаа 36 градустай байна гэдэг чинь энэ шүү дээ!

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 7

8. Оффис дээрээ унтах

Хэрэв манайд офис дээрээ унтах нь байж боломгүй зүйл бол японы бизнес соёлоор бол олон цагаар их ажилладаг оффисын ажилтнуудаа («тэднийг «инемури» гэж нэрлэдэг) ажлын байран дээрээ унтахыг хүлээн зөвшөөрдөг. Зарим нэгэн ажилчид босс нь тэднийг их ажилладаг гэж бодоосой гэсэндээ инемури шиг дүр эсгэдэг.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 8

9. Япон виски

Та япон вискиний тухай сонсож байсан уу? Чанартай болохоор сайн зарагддаг япон вискиг амсаж үзэхэд илүүдэхгүй. Suntory`s Hibiki бренд саяхан «дэлхийн хамгийн сайн виски» гэсэн шагнал авжээ.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 9

10. Метрон доторх эрүүний тавиур

Япончууд маш их ажилладаг. Тийм болохоор тэд заримдаа метрон дотор унтдаг нь жирийн л үзэгдэл юм. Толгойгоо түшихийн тулд зарим нойрмог ажилтнууд ийм онцгой хэрэгсэл ашигладаг.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 10

11. Зайрмагны ер бусын нэмэлт орц

Японы идэх юмнуудын гаж амт аль хэдийн бүгдэд танил болсон. Гэвч зарим нь бүр арай л юмаа. Жишээ нь, та адууны махтай, нүүрстэй эсвэл бүр наймаалжтай зайрмаг амсаж үзэхийг хүсэх байсан уу?

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 11

12. Чих судлах багаж

Нэг удаа танд чих рүүгээ яаралтай өнгийж харах хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирлээ гэж бодъё л доо. Тэгвэл зурган дээрх бүтээл таны мөрөөдлийг биелүүлнэ. Тусгай багажны тусламжтайгаар сонсголын хоолойны чинь аль хэсэгт хамгийн том хулхи нуугдаж байгааг мэдэж болохнээ. Чихний эрдэнэсийн эрэлд урагшаа!

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 12

13. Автомат машинууд

Анх харахад японы автомат машинуудын ихэнх нь манай оронд байгаа автомат машинуудас нэг их ялгарахгүй л дээ. Гэхдээ хаа сайгүй байрласан, дотроо этгээд сонин зүйлтэй зарим автоматуудын хажуугаар зүгээр өнгөрөхийн аргагүй. Япон автоматуудаас бараг бүх юмыг худалдаж авч болно. Фүжи уулан дахь эртний сүмийн шүтээнээс авахуулаад өндөг, шарвин, батарей гээд л… Бас шүхэр, бүр хэрэглэсэн дотоож ч худалдаж авч болно.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 13

14. Шалны модон хүүхдүүд, эсвэл хүүхдэн шалны мод

Тийм ээ, та зөв уншсан. Хүүхдэн шалны мод. Зүгээр л өөрийн жаалдаа шалан дээр мөлхөнгөө гэрээ цэвэрлэх боломж олго. Шалны алчуур шиг энэ боди бол япончуудын бас нэг этгээд бүтээл.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 14

15. Хязгааргүй хийт бөмбөлөг

Маш олон хүмүүс хагарч болзошгүй эд зүйлсийн гадуур ороосон байдаг, хийтэй бөмбөлөг бүхий гялгар уутыг гараараа дарж хагалах дуртай байдаг. Япончууд энэ хачин сонирхолыг шинэ түвшинд гаргаж ирж, байнга агаараар дүүргэгддэг, байнга хагалж болох хийт бөмбөлгүүд бүтээжээ.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 15

16. Хамгийн богино урсдаг шат

Уг урсдаг шат Японы Кавасаки хотын More’s их дэлгүүрийн подвоол дотор байрладаг ажээ. Урсдаг шат ердөө 5 шаттай, 89 см өндөртэй. Хамгийн залхуу хүмүүс бол америкчууд гэж хэн яриад байдаг билээ?

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 16

17. Амиа хорлогчдод зориулсан айдас хүрмээр ой

Ихэнх хүмүүсийн хувьд ой бол шувуудыг ажиглан зугаалах эсвэл найзуудтайгаа ил галын дэргэд амрах газар. Гэвч Японд тийм биш ээ. Японы Аокигахара ойг албан ёсоор «амиа хорлогчдын ой» гэж нэрлэдэг. Уг ой Фүжи уулын бэлд байрладаг. Моднууд уг ойд шигүү ургадаг болохоор салхийг нэвтрүүлдэггүй. Үүнээс болоод энэ ой дотор жихүүдэс хүрэм чимээ аниргүй. Тиймээс л энэ бол амиа хорлогсдын хувьд тохиромжтой газар болж өгдөг. Статистикаар энд жил бүр 100 орчим хүн хорвоог орхин оддог.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 17

18. Өвөрмөц амттай Кит Кат

Кит Катанд дуртай л биз дээ? Япончууд гаж амт үнэрэнд дуртай гэдгийг та аль хэдийн ойлгосон байх. Кит Катыг ч зүгээр байлгасангүй. Жигнэсэн төмс, сое соусны (шар буурцгийн цуу) амттай Кит Кат танд ямар санагдаж байна? Эсвэл васабины амттай Кит Кат амталж үзэхийг хүсч байна уу? Нэг л төсөөлөгдөхгүй байна уу? Тэгвэл эдгээр амттай шоколаднууд японд маш түгээмэл ажээ.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 18

19. Ганц бие эрчүүдэд зориулсан дэр

Эхнэр, найз охингүй эрчүүдэд зориулж япон компаниуд ийм дэр үйлдвэрлэдэг байна. Дажгүй ч юмуу. Ядаж л ийм хиймэл найз охин тантай хэзээ ч маргалдахгүй шүү дээ.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 19

20. Ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан дэр

Ганц бие эмэгтэйчүүдийг ч бас мартсангүй.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 20

21. Шар айргийн лаазан дээрх хараагүйчүүдэд зориулсан бичээс

Хэрэв та Японд шар айраг худалдаж авбал ийм дүрс олж харах болно. Энэ бол шар айраг хүртэж, таашаал авах эрхтэй хараагүйчүүдэд зориулсан бичээс. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ анхаарал халамж тавьдаг япончууд ч мундаг юмаа.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 21

22. Дугуй, дугуй, бас дахин дугуй

Орон зай дутмаг байдлаас болоод дугуй бол Японд хамгийн тухтай хөдөлгөөний хэрэгсэл болоод байгаа билээ. Вокзал дээр, худалдааны төвүүдийн урд болон бусад олон хүн цуглардаг газруудад ийм дугуйны үзвэр жирийн л нэг үзэгдэл.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 22

23. Япон жорлонгууд

«Японы супер жорлонгууд». Энэ бол ус гаргах үйлдэлтэй, нууц газруудыг тань угаадаг жорлонгийн суултуур. Япончууд ийм халамжинд аль хэдийн дассан бол зарим гадныхныг ийм суултуур цочоож орхидог.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 23

24. Хийн (газны) багнуудын арал

Хонсюгийн зүүн өмнө зүгт идэвхтэй галт уултай (Ояма галт уул) Миякезима арал байдаг. Галт уулын хамгийн сүүлийн дэлбэрэлтээс хойш 2005 онд байнгын хорт хийн урсгал эхэлсэн ба энэнээс болоод арлын иргэдэд хийн баг зүүх шаардлага гарч иржээ. Байнга шүү! Хэрвээ агаарт хүхрийн агууламжийн огцом өсөлт ажиглагдах юм бол түгшүүрийн дохио ажилладаг байна.

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 24

25. Капсул зочид буудлууд

Энэ бол магадгүй япончуудын зохион бүтээсэн, түүхэн дэх хамгийн этгээд бүтээлүүдийнх нь нэг байх. Тийм ээ, энэ бүтээл бусад улс орнуудад таалагдсан. Ийм буудлууд 1979 онд Токиод анх бий болсон ба тэр цагаас эхлэн олон зуун мянган үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасаар ирсэн билээ. Завгүй бизнесменүүдээс авахуулаад шөнө гэр лүүгээ харихаас айсан согтуу хүмүүс гээд л…

Зөвхөн японд л харж болох 25 этгээд зүйлс 25

17
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/19 at 21:45

    ger luugee harihaas aisan sogtuu bish tasarch unasan sogtuu gevel zohih bh

  2. Зочин

    2016/10/19 at 22:45

    haha haluun nogooitoi zairmag idej bailaa gej haha hutsaa uher min

  3. Дөлгөөн Ууган

    Дөлгөөн Ууган

    2016/10/19 at 23:25

    Jagaa Uugan

  4. xaxa

    2016/10/20 at 22:02

    budaatai zairmag hudaldan awsan mini amidralda hiisen hamtin t1 vildal bsanda

  5. Зочин

    2016/10/25 at 23:27

    suntory hibiki medhin bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *